Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс мэдээлж байна | News.MN

Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс мэдээлж байна

Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс мэдээлж байна

Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс мэдээлж байна

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсэгт цагдаагийн байгууллагыг төлөөлөн Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа нар ажиллаж, УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн болон ХЗБХ, УИХ-ын чуулганы хуралдаанд цагдаагийн байгууллагыг төлөөлөн ажиллаж, УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-04 66.181.188.33

Үгүй энэ чинь цагдаагийн хурандаа нар хуулийн төслийг Их Хурлаар хэлэлцүүлж батлуулдаг болсон юм уу? Цагдаагийн 2 хурандаа ажлын хэсэгт ажиллаад хуулийг Их Хурлаар батлуулав гэж бичсэн байна шүү дээ. Уг нь хуулийг санаачилсан Засгийн газар л Их Хуралд оруулж хэлэлцүүлгээр юм. Юу болж байна?Их Хурал гормийн алдаа гаргаж байна уу, бичсэн хүний алдаа юу?

Avatar

үргэлжлэл 2020-02-04 66.181.188.33

Бичлэгээр бол цагдаа 2 хурандаа л Их Хурлыг алив энэ хуулиудыг батлаад орхи гээд батлуулчихсан болж байна. Баахан хөгийндүүхэн л юм байх.

Avatar

Зочин 2020-02-04 66.181.188.33

Их Хурал хууль хэлэлцэж баталсан тухай мэдээллийг цагдаагийн газар гаргадаг болсон юм уу? Их Хурлын хэвлэл мэдээллийн алба гардаг биш билүү?

Avatar

зОЧИН 2020-02-04 103.9.90.53

Унтаж байгаад сэрсэн юм шиг сар гаруйн дараа гарчиг нь зөрөөтэй, найрлагагүй , утга агуулгын алдаатай мэдээ бичих юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж