Хар тамхины наймаачин С.Баярмаад 6 жилийн хорих ял оноожээ | News.MN

Хар тамхины наймаачин С.Баярмаад 6 жилийн хорих ял оноожээ

Хар тамхины наймаачин С.Баярмаад 6 жилийн хорих ял оноожээ

Хар тамхины наймаачин С.Баярмаад 6 жилийн хорих ял оноожээ

С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.02.03/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.  Тэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг  зургаан жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнийг таван  жил хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, хар тамхи хэрэглэгч, худалдан авагчдын дунд танил болсон гэгддэг иргэн С.Баярмааг хууль сахиулагчид арванхоёрдугаар  сарын эхээр хил дээрээс саатуулсан байдаг. Тэрбээр бусдаар хар тамхины төрлийн бодис хил давуулан авчруулж, удаа дараа худалдсан хэрэгт холбогдоод байсан нэгэн бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс 2016 онд арван  жилийн хорих ял сонссон юм. Гэвч давж заалдах, хэрэг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлөх арга хэрэглэн хугацаа идэж явсаар хил давж зугтсан гэдэг нь тогтоогдсон бол түүний хамтрагч Х.Мөнх-Эрдэнийн хувьд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан ч тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон тул хоёр жилийн хорих ял оноож байжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-02-04 122.201.17.100

Har tamhi borluulsan bol buh nasaar n horino gesen utgatai medee 1 sariin 30-nd garsan baisan. Teren deer durdaj baisan huuliin undeslelee zorchood 6 han jiliin yal ogch baigaa um uu???

Avatar

Зочин 2020-02-04 202.126.89.1

цааш нь харуул

Avatar

mgl 2020-02-04 202.9.40.12

buudaj alsan ni deer dee. hichneen huniig ene horooroo horduulj baina.

Avatar

Зочин 2020-02-04 203.91.117.8

3 жил болоод л гараад ирнэ

Avatar

Zochin 2020-02-04 202.126.89.93

Ene horvoo deer hereggui humuus,garj ireed dahia l hereg hiine sh dee,shuud l tsaaz uguuchee,oilgomjtoi humuus bna sh dee

Avatar

Зочин 2020-02-04 202.55.191.194

Shuud hooloig ni herch

Avatar

Зочин 2020-02-04 202.55.191.194

Yun 6 jil be uchiggui **

Avatar

ЗОЧИН 2020-02-04 202.126.88.216

ИЙМ БАГА ЯЛТАЙ БАЙХАД ХАР ТАМХИЧИД НЭМЭГДЭЖ ЦӨӨХӨН ХҮНТЭЙ УЛС МААНЬ ДЭЛХИЙН ХӨРСНӨӨС УДАХГҮЙ АРЧИГДАНАА !!! ХУУЛЬ САНААЧИЛАН БАТЛАГЧУУДЫН ҮР ХҮҮХЭД НЬ ХЭРГЭЛДЭГ БОЛХООР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ СҮЙРВЭЭ !!!

Avatar

Байды 2020-02-04 103.57.93.56

Шийтгэл хөнгөдсөн ба ялангуяа нийлүүлэгчдийг хатуу шийтгэж байх юм аа

Avatar

зочин 2020-02-04 103.57.93.56

Мөсний хатанд шүүх ил л энэрэнгүй хандаж дээ.

Avatar

Зочин 2020-02-04 103.26.195.47

Манайд хар тамхи дийлдэхээ болив бололтой.Яана даа.

Avatar

Иргэн 2020-02-04 202.21.116.78

Нийгмийн хог шаар гэж энэ дээ

Avatar

Зочин 2020-02-04 202.9.46.203

Ял нь багадаж нүгэл нь ихэдсэн байна.

Avatar

Яалтай билээ 2020-02-04 192.82.75.136

Ийм ял өгснөөс бараг ял өгөхгүй сайн загнаад явуулсан нь дээр дээ..

Avatar

зочин 2020-02-04 103.14.39.51

Бага ял өгсөн байна. Хамгийн багаар бодоход 10 жилийн хорих ял өгөх хэрэгтэй. Хар тамхичдыг давруулаад байх уу? Бүх насаар нь хорих хэрэгтэй ч тшээ.

Avatar

Зочин 2020-02-04 64.119.19.205

6 жил бага биш үү. Сургуулийн хүүхдүүдэд хар тамхи зарсан эрэгтэй эмэгтэй 2 хүнийг зодоод гар хөлийг нь хуга цохиж байгаа бичлэг оросууд нийгмийн мэдээллийн сүлжээнд тавьсан нь гарч байсан. Ер нв жинхэнэ эзэд нь өөрсдөө хар тамхи зөөгөөд гүйж байдаггүй байж таарна. Хар тамхины наймаа сүлжээ алв ч орны хууль хяналтын хяналтад байдаг гэсэн бага хэмжээгээр 1-1 зөөхийг хараад холбоо сүлжээг нь судлаад байдж байдаг гэсэн.

Avatar

Зочин 2020-02-04 103.57.93.97

Өршөөл болонхугацаанаас өмнө суллагдахгүй байхад анхаар

Avatar

Зочин 2020-02-04 211.36.130.186

Монголын хууль гэж замбараа алгаа тэнэг хуультай дор хаяж 10 жил өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-04 202.70.41.2

Ялын бодлого арай бага байнаа. Ядаж 10 жил өгөх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж