Хар тамхины наймаачин С.Баярмаад 6 жилийн хорих ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Хар тамхины наймаачин С.Баярмаад 6 жилийн хорих ял оноожээ

Хар тамхины наймаачин С.Баярмаад 6 жилийн хорих ял оноожээ

С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.02.03/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.  Тэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг  зургаан жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнийг таван  жил хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, хар тамхи хэрэглэгч, худалдан авагчдын дунд танил болсон гэгддэг иргэн С.Баярмааг хууль сахиулагчид арванхоёрдугаар  сарын эхээр хил дээрээс саатуулсан байдаг. Тэрбээр бусдаар хар тамхины төрлийн бодис хил давуулан авчруулж, удаа дараа худалдсан хэрэгт холбогдоод байсан нэгэн бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс 2016 онд арван  жилийн хорих ял сонссон юм. Гэвч давж заалдах, хэрэг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлөх арга хэрэглэн хугацаа идэж явсаар хил давж зугтсан гэдэг нь тогтоогдсон бол түүний хамтрагч Х.Мөнх-Эрдэнийн хувьд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан ч тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон тул хоёр жилийн хорих ял оноож байжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж