2020 онд заавал дагах "Youtube" сувгууд | News.MN

2020 онд заавал дагах "Youtube" сувгууд

2020 онд заавал дагах "Youtube" сувгууд

2020 онд заавал дагах "Youtube" сувгууд

Мэдээллийн эрин зуунд бид өдөр тутмын амьдралын хэрэгцээт боловсрол, хувь хүний хөгжил, шинжлэх ухаан зэрэг олон сонирхолтой мэдээ мэдээллийг цахим платформууд дээрээс авах боломжтой болсноороо давуу талтай. Цахим сүлжээ гэх энэ асар том ертөнцөд бидэнд хэрэгтэй зүйлс маш олон байдаг. Тиймээс техник технологи, мэдээллийн урсгалыг өөрт ашигтайгаар хэрэглэж сураарай. Ингээд та бүхэнд 2020 онд танд хэрэг болох "Youtube" сувгуудыг санал болгож байна.


Kurzgesagt

Энэ сувгаас та хүний биеийн анатоми бүтэц, сэтгэл судлал, эрүүл мэнд гээд шинжлэх ухааны бүхий л мэдээллийг олох боломжтой. Магадгүй “Kurzgesagt” сувгийг үзсэний дараа шинжлэх ухааны талаарх төвөгтэй ойлголтууд тань цэгцрэх байх. Маш өнгөлөг, сонирхолтой зураглалтай учир бяцхан хүүхдүүдтэйгээ ч хамт үзэхэд тохиромжтой.

“Sitting Pretty Lolo”

Тэргэнцэртэй бүсгүй Лаурен "Лоло" Спенсерийн хөтөлдөг “Sitting Pretty Lolo” хэмээх суваг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг илүү өөртөө итгэлтэй байхыг уриалж, өөрийн амьдралынхаа туршид хуримтлуулсан туршлагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөр тутмын амьдралаа хэрхэн хөнгөвчилж болох талаар зөвлөдөг. Мөн энгийн хүмүүст зориулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харилцах, тэднийг  энгийн хүмүүстэй адил хүлээн зөвшөөрүүлэх талаар мэдлэг мэдээллээ хуваалцдаг.

Life Noggin

“Life Noggin” суваг нь “Таны мэдлэгийг бага багаар нэмэгдүүлэх болно” хэмээх уриатай энэ сувгаас шинжлэх ухааны тухай үнэн бодит мэдээлэл болон сонирхолтой таамаглал, хэлэлцүүлгүүдийг олж сонсох боломжтой.

SmarterEveryDay

Хорвоо ертөнцийг шинжлэх ухаанч талаас нь таньж мэдэхийг хүсвэл “SmarterEveryDay” сувгийг дагаарай. Энэхүү хуудсыг хөтлөгч залуу өдөр тутмын амьдралд тохиолддог төрөл бүрийн үйл явдлууд дээр дүгнэлт хийж бусадтай хуваалцдаг.

Vox

Дэлхийн шилдэг мэдээллийн платформ болох “Vox” сайтын “Youtube” сувгаас сэтгэл судлал, философи болоод улс төр, нийгмийн харилцааны тухай мэдлэгүүдийг олох боломжтой. Түүнчлэн аялал, хоол зэрэг амьдралын хэв маягтай холбоотой хэрэгцээтэй мэдээллүүд ч энэ сувагт олон бий.

BBC Earth Lab

Дэлхийн хамгийн шилдэг мэдээллийн агентлагуудын нэг “BBC” сувгийн бэлдсэн шинжлэх ухааны тухай сонирхолтой бичлэгүүдийг үзэхийг хүсвэл “BBC Earth Lab”-ыг дагаарай. Бүхий л насны хүмүүст зориулсан контентууд байдаг учир гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой суваг шүү.

TED-Ed ба TED

“TED-Ed” сувгaac график дүрслэл бүхий түүх, шинжлэх ухаан, байгаль судлал гээд философийн үүднээс хандсан төрөл бүрийн сонирхолтой мэдээллүүдийг авах боломжтой. Харин “TED” cувгаас шинэ нээлт, эрүүл мэнд, хосын харилцаа гээд олон зуун үнэ цэнэтэй сэдвүүдийн талаар ердөө арав гаруй минутад багтаан ярьсан үлгэр жишээ хүмүүсийн илтгэлүүдээр дамжуулан олж сонсох боломжтой.

“HouseholdHacker”

“HouseholdHacker” сувгийг дагаснаар та өдөр тутмын амьдралынхаа наад захын хэрэгцээтэй зүйлсээ гар доорх материал ашиглан хийж сурна. Хэрэв та бүтээлч сэтгэлгээтэй, аливаа зүйлийг өөрөө хийх сонирхолтой нэгэн бол энэ сувагт та “донтоно”.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж