Үндсэн хуулийн Цэц коронавирусаас “айв”

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн Цэц коронавирусаас “айв”

Үндсэн хуулийн Цэц коронавирусаас “айв”

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаанаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянах хуралдаан өчигдөр товлогдсон ч цуцлагджээ. Ийн цуцлагдаж, хойшилсон шалтгаан нь Засгийн газраас шинэ коронавирусийн халдвараас сэргийлж гуравдугаар сарын 2-нийг хүртэл нийтийг хамруулсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбоотой гэх. Үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны үйл явцуудыг харахад Цэцийн 5-6 гишүүний бүрэлдэхүүнтэй, гомдол гаргагч гээд 10  хуруу ч хүрэхгүй хүн оролцдог цомхон хурлын нэг.

Бусад шатны шүүх, дүүргийн шүүхүүд шиг олон хүний хөлд дарагддагтай харьцуулахад, тэгээд ч Үндсэн хуулийн дээд хяналтаа цаггүй хэрэгжүүлж байх ёстой ч энэ удаад ийн шийдвэр гаргасныг нь хуульчид шалтаг хэмээн үзэж байна. Зарим хуульчдын зүгээс “Үндсэн хуулийн дээд хяналт тавих эрх ингэж хэрэгжихгүй, Цэцийн гишүүн сайн дураараа Засгийн газрын таалалд орлоо” хэмээн шүүмжилж эхлэв.

Хэдийгээр коронавирусийн тохиолдол Монголд бүртгэгдээгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг Засгийн газар, Эрүүл мэндийн яам хурдан шуурхай авч байгаа ч Үндсэн хуулийн Цэц лав тэдэнд итгэхгүй байх шиг. Угтаа бол төрийн дээд хяналт маань ямар цаг үед иргэний, нийтийн, улс орны эрх ашигт нөлөөлсөн эсэх, эцэг хуулиа хамгаалан суух үүрэгтэй. Харин тэднийг манайд ч бүртгэгдээгүй вирус "айлгав уу" эсвэл шалтаг байв уу.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж