Мишустины Засгийн газар Оросын эдийн засгийн "аврал"

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Мишустины Засгийн газар Оросын эдийн засгийн "аврал"

Мишустины Засгийн газар Оросын эдийн засгийн "аврал"

ОХУ-ын Ерөнхийдлөгч Владимир Путин өнгөрсөн сарын 15-ны өдөр Холбооны Ассемблейд хэлсэн үг тус улсын нийгэм, хүн ам зүйн асуудал огтоос биш харин удаан хугацаанд “гар хүрээгүй” үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байв. Тэр үндсэн хуульд хэд хэдэн чухал нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасан. Түүний Оросын улс төрд хийхийг хүссэн өөрчлөлт зөвхөн үндсэн хуулиар хязгаарлагдсангүй, Засгийн газрыг ч бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Энэ үйл явдал Оросын эрх баригчид чөлөөт зах зээлийн эдийн засаг, хууль эрх зүйт төртэй байх сонирхолгүй гэдгийг тод томруун харуулж, улмаар  хөрөнгө оруулагчдыг улам үргээж орхисон гэхэд хилсдэхгүй.

Путин Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөрөө дараагийн Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийг хязгаарлах замаар  өөрөө албан тушаалаасаа буухдаа бүх эрх мэдлийг атгаад бууна гэж олон хүн үэж байна. Путины санаачилсан нэмэлт өөрчлөлтүүд дээр тэр Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа өөрийн эрх мэдлийг хадгална гэсэн заалт шууд харагдахгүй ч ирээдүйн Ерөнхийлөгчтэй санал зөрөлдвөл түүнийг өөрийн талд шийдвэрлэх боломжийг олгохоор харагдаж байгаа юм.

Харин түүний өөрийнх нь хэлснээр үе үеийн төрийн тэргүүнүүд нь улс орны дээд удирдагч байгаад зогсохгүй бусад аюулгүй байдлын бүх байгууллагуудын удирдлагууд түүнд ажлаа тайлагнадаг байна гэсэн билээ.

Ирээдүйд Путины тэргүүлэх төрийн бүх гол институцийг багтаасан Төрийн зөвлөл гэх байгууллага бол Оросын гадаад бодлогыг зохицуулах, улс төрийн тэнцвэрийг хадгалах зорилготой маш том байгууллага. Өөрөөр хэлбэл, энэ бол Путины хамгийн сайн хийдэг ажил. Хэрэв Путин насан туршдаа Ерөнхийлөгч хэвээр үлдэхийг хүсэх юм бол нийгмийн зүгээс ирэх эсэргүүцлийг үл хайхран зүгээр л одоогийн байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлчихэж болох байсан. Гэвч тэр бүхнийг "цэвэрхэн" хийхийг хүссэн. Гэхдээ энэ шийдвэр олон улсын хуулийг (ялангуяа Европын Хүний эрхийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар) үл тоомсорлож, шүүхийн тогтолцооны аливаа хараат бус байдлыг үгүй ​​хийж байна. Одоо Ерөнхийлөгч Үндсэн хууль ба Дээд шүүхийн шүүгчдийг огцруулах асуудлыг бие даан эхлүүлэх эрхтэй болж байгаа. Энэ нь шүүхийн бие даасан байдлыг булшилж байгаа хэрэг юм. Угтаа бол энэ эрх мэдэл нь Дээд мэргэшлийн шүүгчдээс бүрдсэн Шүүхийн зөвлөлд хамаардаг. Үүнийг шүүх засаглалын хараат бус байдлын наад захын албан ёсны баталгааны нэг гэж үздэг байв.

Холбооны татварын албаны даргаар ажиллаж байсан Михаил Мишустин ОХУ-ын шинэ Ерөнхий сайдаар томилогдов. Мишустин бол Путины дотны найз ч биш, түүний хүрээллийн хүн ч биш. Мишустин Холбооны татварын албыг удирдаж байх үед татварын дарамт болон тус албанаас улсын төсөвт оруулах хувь аль аль нь эрс нэмэгдсэн. Гэсэн хэдий ч татварын албаны ажилчдын энэхүү амжилт нь эдийн засгийн өсөлтийг удаашруулахад хүргэсэн. Татвараас төсөвт хуримтлуулсан орлогын хэмжээ ДНБ-ны өсөлтөөс 33 дахин их байсан нь хэвийн бус үзэгдэл гэдгийг Мишустин өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр энэ үзүүлэлт нь төсвийн орлогод мэдээж сайнаар нөлөөлж байгаа ч бизнес эрхлэгчдийн хувьд дарамт болж байгааг мэдэгдсэн юм.

Бүр коммунист Хятадын Засгийн газар хүртэл эдийн засгийн уналтын үед татварыг бууруулахын ач холбогдлыг ухаарчихаад байхад Орос улс татвараа нэмж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа аварч чадна гэж найдсаар байгаа.  Ийм сөрөг бодлогоор эдийн засгийн уналтаас гарч чадсан улс бараг байхгүй.

Засгийн газар гэнэт солигдож, шинэ Ерөнхий сайд өмнөх засгийн газрын эсрэг хоёр чухал зүйлийг хийх шаардлагатай болж байна. Нэгдүгээрт, олон жилийн турш бууралттай байсан Засгийн газрын зарцуулалтыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт зарцуулалтыг нэмэгдүүлэхдээ авлигаас ангид ажиллах. Харьцангуй залуу, ирээдүйтэй бас улс төрийн туршлага багатай эрчүүдээс бүрдсэн Мишустины Засгийн газар Орос улсад “Хүн төвт капитализм”-ыг байгуулах бүрэн боломжтой хувилбар юм. Технологийн давуу талаа ашиглан асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг болгоомжтой тараах нь эдийн засгийн өсөлтийн үндэс суурийг тавьж өгнө.

Худалдааны тэнцэл, урсгал данс, холбооны төсвийг хадгалах нь Кремлийн хамгийн чухал зорилт юм. Орос улс хэзээ ч хөрөнгө оруулагчдад ээлтэй газар байгаагүй. Путины Орос улс хөрөнгийн зах зээлийг улс орны баялаг бүтээх механизм гэж үздэггүй тул дэлхийн эдийн засгийн хямрал эсвэл газрын тосны үнэ цочирдох нөхцөлд тус улсын эдийн засаг хүндхэн байдалд орж мэдэх юм. Тиймээс Мишустины Засгийн газар улсынхаа эдийн засгийг аврах уу, хуучин системээрээ үргэлжлүүлэн ажилласаар байх уу гэдэг сорилтын өмнө ирээд байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: SEEKINGALPHA.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж