Жүжигчин Г.Анандыг гадуур байцааж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Жүжигчин Г.Анандыг гадуур байцааж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр  зам тээврийн  ноцтой осол гарч, ослын улмаас 45 настай иргэн А амь насаа алдсан байдаг. Осол гаргасан  “Mercedes Benz  G-500” маркийн автомашиныг залуу жүжигчин Г.Ананд унаж явсан бөгөөд тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдсон юм. Энэхүү ослын шалтгаан нөхцөлийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй. Г.Ананд гадуур байцаагдаж байгаа бөгөөд шинжээчдийн дүгнэлт ирэх долоо хоногт гарах төлөвтэй байгаа юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.ЧимэдбатОлны танил жүжигчин зам тээврийн осол гаргасан гэх мэдээлэл нийтэд тараад байгаа. Бидний тухайд бол жүжигчин олны танил гэж мэдээгүй. Энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд Benz g class маркийн автомашин toyota premio маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол өглөөний 06:00 цагийн орчимд гарсан. Toyota premio маркийн авто машины жолооч 45 настай А ослын улмаас нас барсан. Benz g class маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан А гэгч нь 1 бүхэл 83-ын согтолттой байсан. Самбаачлах хугацаа байхгүй, сэтгэн бодох чадвар удаан, сэтгэлийн хөөрөл их өндөр, үг ярианы тухайд цэгцгүй ойлгомжгүй болчихсон байсан. Ийм зэргийн согтолттой бол тээврийн хэрэгслээр битгий хэл явганаар замын хөдөлгөөнд оролцох чадамжгүй болчихсон гэж ойлгож болно” гэв.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж