Жүдо бөхийн ДАШТ-ний алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саеид Моллаей иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар боллоо хэмээн саяхан л зарлаж байсан. Түүнийг ирснээр Монголын жүдогийн эрэгтэйчүүдийн -81 кг-ийн жинд хүчтэй өрсөлдөөн үүсч, олимпийн наадамд медаль хүртэх боломжтой боллоо гэж бодож байсан хүн олон. Гэвч хэдхэн хоногийн өмнө Монголын нэрийн өмнөөс зодоглож буй жүдоч Саеид Моллаейг Ираны жүдо бөхийн холбоо болон Үндэсний олимпийн хорооноос Монголын нэрийн өмнөөс барилдуулахгүй гэж Олон улсын спортын арбитрын шүүхэд /CAS/ хандсан тухай бид та бүхэндээ хүргэсэн.
Түүнийг Ираны жүдо бөхийн холбооноос гадаад орны өмнөөс барилдах зөвшөөрөл аваагүй учир энэ нь хууль зөрчсөн хэрэг хэмээн үзжээ. Тиймээс "Токио 2020 олимпийн наадамд Саеид Моллаей эх орныхоо нэр дээр барилдах ёстой" гэж үзэж байгаа аж. Уг асуудлаар CAS-аас Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерийг гэрчээр дуудсан байна. Шүүх хурал аль хэдийнэ болсон ч одоог хүртэл талууд шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа аж. Угтаа бол IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираний жүдо бөхийн холбоог Израилтай үүсгээд буй асуудлаа зохицуултал олон улсын чанартай тэмцээнд оролцохыг хориглосон. Олон улсын олимпийн хорооны дүрмэнд хэрвээ тухайн тамирчны эх орон нь олимпийн наадамд оролцох эрхгүй бол тэр тамирчин өөр улсын далбаан оролцох эрхтэй хэмээжээ.
Ийм учраас Саиед Моллаейгийн хувьд Монгол улсын нэрийн өмнөөс барилдахад асуудалгүй хэмээн үзэж байна. Ямартай ч удахгүй CAS буюу Олон улсын спортын арбитрын шүүхийн шийдвэр гарч энэ бүх асуудлыг цэгцлэнэ хэмээн талууд хүлээж байгаа.
Иран, Израиль хоёр улсууд нь1947 оноос хойш улс төр, шашны асуудлаас болж дайтаж байгаа учир 2019 оны жүдогийн ДАШТ-нд Моллаей Саеид-Саки Муки гэсэн өрсөлдөөнийг гаргахгүйн тулд түүний нэрийг хүчээр татсан байна. Ийнхүү 2019 оны Токиогийн ДАШТ-д Израилийн Саки Муки түрүүлж, дэлхийн чансааг өдгөө тэргүүлж байгаа билээ. Саеид Моллаей нь Монгол Улсын иргэн болох хүсэлтээ 2019 оны сүүлээр Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлсэн билээ. Түүний хүсэлтийг Засгийн газарт танилцуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Саеид Моллаейд Монгол Улсын иргэншил олгох зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд гаргасан юм.
зочин 2020-02-04 66.181.166.196
жүдогоор олимпоос ганц медаль авахын тулд улс орны эрх ашгийг хөсөр хаяж болохгүй ээ, бидэнд ганц бөхөөс болж ирантай асуудал үүсгэх ямар ч шаардлага байхгүй ээ, тэр -81-д нь монгол бөх байдаггүй юм уу, монгол бөхөө явуулаа, яахав шал арчаад л ирнэ биз, угаасаа ямар шал арчдаггүй биш
Зочин 2020-02-04 66.181.171.34
Иргэншил биш харъяалал гэх учиртай. Иргэншилтэй биш харъяалалтай болж байгаа юм.
Зочин 2020-02-04 64.119.17.99
Еврей бөхтэй барилдсанаас болж Саеид эх орноосоо дүрвэсэн юмаа Олимп бол улстөржилтөөс ангид байх ёстой гэтэл ираны шашны цагдаа нар улстөржүүлж солиороод байгаа
Зочин 2020-02-04 150.129.141.238
Дэлхийг донсолгож явсан Чингисын монгол хорвоогийг хог шаар цуглуулж явах ч гэж дээ
Зочин 2020-02-04 192.82.72.234
Mongol hun olimpiin medaliin uvchtei gej bodohgui b.a da
зочин 2020-02-04 182.160.39.113
ЭНЭ ШААР ОРОХ ОРОНГҮЙ БОЛООД Л МАНАЙ ИРГЭНШЛИЙГ ТҮР АВЧ НУУГДАЖ БАЙГАА ЮМ ШД, ГЭТЭЛ БИД ХОШГОРООД Л, МАНАЙ УЛСЫН ИРГЭНШИЛ БОЛ ТОГЛООМ БОЛСОН, МАНАЙ УЛС ӨӨРӨӨ БАРАГ ХОГИЙН САВ БОЛЖ ХУВИРЛАА Л ДАА, МАНАЙ ИРГЭНШИЛТЭЙ БОЛОХ НЬ СПОРТТОЙ ЯМАРЧ ХАМААГҮЙ
Uguiee 2020-02-04 108.170.182.183
Manai buhchuud barildahaasaa ulsturjih n ihdeed barildah hun oldohgui bolchihson yum bish uu? EOK, UIG-s ogsuuleed