Прогноз-II: 2020 оны сонгуульд хэн хэн нэр дэвших вэ? | News.MN

Прогноз-II: 2020 оны сонгуульд хэн хэн нэр дэвших вэ?

Прогноз-II: 2020 оны сонгуульд хэн хэн нэр дэвших вэ?

Прогноз-II: 2020 оны сонгуульд хэн хэн нэр дэвших вэ?

Ердөө дөрвөн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 24 буюу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам, эсвэл УИХ-ын сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэнэ. Харин нэр дэвшигчдийн хувьд санал авах өдрөөс 45 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх юм. Түүнээс өмнө намууд их, бага хурлаа хуралдуулж, нам дотор нэр дэвшигчдээ тодруулах зохицуулалттай. Мэдээж улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан нэр дэвшигчдийн хувьд өөрчлөлт орох, зарим тойрогт шинэ нэр дэвшигч орж ирэх нь сонгууль бүрийн, нэр дэвшигчийг тодруулахын өмнө үзэгдэл. Ялангуяа том тойрогт намууд нэг нэгнээ “агнах”, нам дотроо ч “агнах” ажиллагаа үргэлжлэх төлөвтэй байна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр яллагдагчаар татагдаж, гишүүнээс нь түдгэлзүүлээд байна. Тэгэхээр түүний энэ асуудал сонгуулиас өмнө шийдэгдэхгүй л болов уу. Тэрбээр өөрөө ч энэ талаар “Намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн оролдлого, би улс төрөөс түр чөлөө авч байна” гэж дурдсан юм. Энэ мэтчилэнгээр аль намаас хэн хэн нэр дэвших, хэн хэн горилох вэ гэсэн таамаг ирэх дөрөвдүгээр сар хүртэл улс төрийн хүрээнд өрнөх халуун сэдвийн нэг болж байна.

"УУХАЙ" ХӨДӨЛГӨӨН, БИЕ ДААГЧДЫГ ХЭН ӨНГӨЛӨХ ВЭ?

Сонгууль бүрийн өмнө нам эвсэл нэгдэх, хөдөлгөөн байгуулах нь байх үзэгдэл. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өмнө Уухай хөдөлгөөн болон бие даагчдын нэрс ч дуулдаж эхэлжээ. Ялангуяа Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир, Г.Уянга нар бие даахаар зэхэж байгаа гэх яриа бий. Түүнээс гадна УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Баянзүрх дүүрэгт хүч үзэх сурагтай.

Мөн "Уухай" хэмээн шинэ, шинэлэг залуусын нэгдэл бий болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэдний хувьд нийгэмд, салбартаа танигдсан залуу боловсон хүчнүүд юм. Хэдийгээр нийгмээ өөрчлөх, төр, нийгэмд бугшсан зүй бус явдлын эсрэг тууштай зогсч, эерэг үйлсийг дэмжих, залуучуудыг саналаа өгөхөд уриалах, шинэ үеийн бодлого тодорхойлогчдыг дэмжих, улс орноо зөв зүгт залах үйлс гар бие оролцох нам үл харгалзсан иргэдийн нэгдэл гэж байгаа боловч тэдэн дунд 2020 онд нэр дэвших хэд хэдэн хүн бий. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр, хууль Б.Гүнбилэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар бий. Түүнээс гадна нэгдэлд АН-ын ҮБХ-ны гишүүд, ХҮН-ын удирдлагууд гээд олон хүн бий.

Холбоотой мэдээ

Прогноз: 2020 оны сонгуульд хэн хэн нэр дэвших вэ?

Прогноз: 2020 оны сонгуульд хэн хэн нэр дэвших вэ?

Ингээд 2020 оны сонгуульд хэн хэн хаана нэр дэвшихээр байна вэ гэдэг таамгийг хүргэе. Улс төрийн үйл явцаас шалтгаалан зарим тойрогт горилогчид жагсаалтаас гарч, зарим нь шинээр орж ирж байгааг энд тодотгоё. 

Архангай аймаг. МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар нэр дэвшихээр яригдаж буй. Харин Ардчилсан намаас Н.Батбаяр, Д.Ганхуяг нар нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг байна.

Баян-Өлгий. МАН-аас ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле эмэгтэйчүүдийн квотод нэр дэвшихээр яригдаж байна. Харин Г.Солтан гишүүний хувьд энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсон гэсэн мэдээлэл байгаа бол Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ч нам нь дэмжвэл дахин дэвшинэ гэдгээ илэрхийлж байгаа сурагтай. Харин Ардчилсан намаас А.Бакей, Х.Ержан гэсэн нэр яригдаж байна.

Баянхонгор. МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар нэр дэвших болов уу. Харин Ардчилсан намаас Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн “Номгон санчир” ХХК-ийн захирал А.Адъяасүрэн нар горилж яваа.

Булган. МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, хууль Б.Гүнбилэг нарын нэрс яригдаж байна. Хуульч Б.Гүнбилэгийн хувьд хэрэв нам нь дэмжлэг үзүүлэхгүй бол бие даах болов уу гэсэн таамаг байгаа бөгөөд тэрбээр Уухай хөдөлгөөний тэргүүн эгнээнд яваа юм.  Мөн Элчин сайдаар горилж яваа Ц.Цэнгэл нарыг Ерөнхийлөгч зөвшилцсөнөөсөө ухарсан учраас тэрбээр тус тойрогт хүч үзнэ гэх болов уу. Мөн "Сод монгол" групийн эзэн Н.Анандбазарын ч нэр яригдаж буй.  Харин Ардчилсан намаас Н.Түвшинбаяр аваргыг нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг өрнөж байгаа юм.  Мөн тус аймагт Ерөнхийлөгчийн зөвлөх,  МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир бие даан нэр дэвшихээр яригдаж буй.

Говь-Алтай. МАН-аас тус намын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд намаасаа таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг авахгүй хэмээн шийтгүүлээд байгаа юм.  Харин Ардчилсан намаас О.Амгаланбаатар, А.Дэлгэржаргал, Л.Болормаа гэсэн хүмүүсийн нэр албан бусаар яригдаж байгаа гэнэ.

Дорноговь. МАН-аас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, саяхан ажлаа өгсөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал О.Одбаяр нэр дэвших бололтой. Мөн тус аймгийн намын дарга, Засаг дарга  Т.Энхтүвшин санаатай байгаа.  Харин Ардчилсан намаас одоогоор яригдаж байгаа нэрс тодроогүй байна.

Дархан-Уул аймаг. МАН-аас УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар нэр дэвшинэ гэж буй. Тэднээс гадна Монголын төмөр замын дарга байсан Б.Цэнгэл мөн МАН-аас нэр дэвшихээр тус аймгийг тойглож яваа. Мөн тус аймагт МАН-аас УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар дэвших боломжтой. Харин Ардчилсан намаас Н.Мөнхдаш, Л.Наранбаатар нар горилж яваа сурагтай. УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн М.Сономпилийн хувьд ял эдэлж байгаа юм.

Дорнод аймаг. МАН-аас ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нэр дэвшихээр ажлаа өгсөн. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нэр дэвших болов уу. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус тойрогт нэр дэвших байсан ч сая УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, МАН-аас хөөх шийдвэр гарсан учраас 2020 оны сонгууль нэр дэвших асуудал нь эргэлзээтэй болж байгаа юм.  Мөн тус тойрогт Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд асан Б.Энхбаяр МАН-аас эсвэл нам дэмжихгүй бол Уухай хөдөлгөөнийг төлөөлж, бие даан нэр дэвших болов уу. Харин Ардчилсан намаас  П.Алтангэрэл өрсөлдөхөөр яригдаж байна. АПУ-ийн П.Батчимэгийг энэ удаад Дорнод, Хан-Уул дүүргийн аль нэгэнд нь дэвшиж магадгүй гэсэн яриа ч нам дотор нь гараад буй.

Дундговь аймаг, Говьсүмбэр.  МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир зорихоор бэлтгэж байгаа гэх боловч түүнд нам нь таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан, түүнийгээ цуцлаагүй байгаа.  Мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг энэ тойрогт өрсөлдөхөөр яригдаж байна. Харин Ардчилсан намаас мөнхийн “өрсөлдөгчгүй” Б.Наранхүү гишүүн өрсөлдөнө. Түүнээс гадна Б.Наранцацаралт агсны хүү Н.Соёмбо гэх залуу өрсөлдөж магадгүй гэсэн бор шувуу бий.

Завхан аймаг. МАН-аас Ц.Цэрэнпунцаг, Ш.Батсамбуу, О.Содбилэг нар нэр дэвшихээр яригдаж байгаа гэнэ. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг санаатай байгаа гэх бор шувуу нисч буй.  Ардчилсан намаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Я.Санжмятав, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын нэрс яригдаж байгаа юм.

Орхон аймаг. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нар Орхон аймгийг тойглож яваа. Хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ч мөн Орхон аймгийг зорихоор зэхэж байгаа гэх мэдээлэл бий. Харин Ардчилсан намаас хэн нэр дэвших нь бүрхэг байгаа бол МАХН-аас О.Баасанхүү өрсөлдөнө. Мөн түүнтэй хамт Н.Энхбаяр, С.Ганбаатар нар ч тус аймагт нэр дэвшинэ гэх дам яриа ч гараад амжсан юм.

Өвөрхангай. МАН-аас бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж буй. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд 2020 оны сонгуульд оролцохгүй, сонгууль удирдлагын багт ажиллахаар яригдаж байгаа бөгөөд нам ялбал Засгийн газарт ажилах сонирхолтой байгаа гэнэ.  Харин Ардчилсан намаас Асашёорү Д.Дагвадорж , Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  нарын нэрс яригдаж байна.

Өмнөговь. МАН-ын намаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр нарын нэг нь өрсөлдөхөөр бэлтгэж буй. Мөн Л.Энхболдын хувьд “ЖДҮ” гэх асуудалтай байгаа ч Л.Энхболд нэр дэвшихээр бэлтгэгдэж буй.  Мөн аймгийн Засаг дарга Н.Наранбаатар,  Ардчилсан намаас тус аймагт нэр дэвших “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд асан Ц.Баярсайхан нарын нэр дэвших болов уу гэсэн таамаг байгаа ч түүний хувьд энэ удаад сонгуульд оролцохгүй гэх яриа намынхан дунд нь бий.

Сүхбаатар аймаг. МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөхөөр яригдаж байгаа бол Ч.Улааны хувьд энэ удаад өнжих болов уу, өнжихийн тулд сайд болсон гэсэн бор шувуу нам дотор нь бий. Харин Ерөнхий сайдтай хэн ч өрсөлдсөн “ялах” магадлал өндөр бий гэж ярилцаж байгаа гэнэ. Ардчилсан намаас экс Засаг дарга Ж.Батсуурь дахин хүч үзэх болов уу. Мөн М.Зоригт гишүүн ч өрсөлдөх магадлал өндөр юм.

Сэлэнгэ. МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, ЗТХЯ-ны дэд сайн асан Б.Цогтгэрэл нар горилж байгаа. МУИС-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал байж байгаад Ерөнхий сайдын зөвлөх болсон Ч.Ундрамын нэр ч яригдаж байна. Одоогийн Засаг дарга Ш.Оргил нэр дэвших сонирхол өндөр байсан ч намынх нь залуу гишүүдийн “зохион байгуулснаар” хуулийн байгууллагаар шалгуулж буй. Мөн Сөүл группийн еөрнхийлөгч Д.Өнөрболор нэр дэвшихээр яригдаж байгаа юм.  Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нэр дэвших нь тодорхой байгаа.

Төв. МАН-аас М.Энхболд, Н.Энхболд, А.Сүхбат, Су.Батболд нарын гишүүд өрсөлдөх магадлалтай. Гэвч зарим нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхгүй байх талаар ярилцсан гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж буй. Харин Ардчилсан намаас Төв аймагт Төв аймгийн АН-ын дарга, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв,  Ардчилсан намын генсек Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа сурагтай.

Увс. МАН-аас Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат нар бэлтгэлээ базааж байгаа бол Ардчилсан намаас “ТЭСО” корпорацийн захирал О.Цогтгэрэл, 2016 онд нэр дэвшээд өвдөг шороодож байсан Хотын мээрийн ах С.Отгонбаяр ч дахиж магадгүй гэнэ.

Ховд. МАН-аас УИХ-ын гишүүн Л.Батнасан, С.Бямбацогт, Ц.Цогзолмаа нар бэлтгэлээ базааж буй. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Мөн Ардчилсан намаас залуучуудын төлөөлөл болгож, Монгол Улсаас АНУ-ын Сан франциско хотод суугаа Ерөнхий консул байсан Э.Галбадралын өрсөлдөхөөр яригдажбайна. Мөн Ш.Адьшаа ч тойргоо усалж яваа ч тэрбээр хуулийн байгууллагын асуудлаараа нэр дэвших эрхгүй байж мэдэхээр байна.

Хөвсгөл. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар нарын нэр яригдаж байна.  Харин Ардчилсан намаас Ц.Оюунгэрэлийн нэр дуулдаж байна.

Хэнтий. МАН-аас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, одоогийн Засаг дарга С.Ганбямба. Ардчилсан намаас экс Засаг дарга Ж.Оюунбаатар, Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нарын нэрс дуулдаж буй.

Баянзүрх дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, НОСК-ын дарга, оны өмнө Б.Сүхбаатар, ХӨСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нарын нэрс яригдаж байна.  Гэхдээ Ж.Энхбаяр, Д.Оюунхорол нарыг Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлэхгүй гэх яриа нам дотор нь бий.  Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Пүрэвдаваа тэргүүтэй залуучууд өрсөлдөх гэнэ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан ШИНЭ намаасаа өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Мөн тус дүүрэгт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу бие даан нэр дэвших бололтой.

Баянгол дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн А.Ундраа, Ж.Ганбаатар тэргүүтнүүд дахин өрсөлдөнө. Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяад нам нь дэмжлэг үзүүлбэл тус дүүрэгт нэр дэвших сонирхолтой байгаа ч нам дэмжлэг үзүүлэхгүй бол Уухай хөдөлгөөнөөс бие даан нэр дэвшихээр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна.  Мөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд ЖДҮ-ийн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учраас тэрбээр энэ удаагийн сонгуулийг өнжинө. Ардчилсан намаас тус намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтнүүд бэлтгэлдээ ороод буй. Мөн Д.Оросоо АН-аас нэр дэвшигчдийн дунд бий.

Хан-Уул дүүрэг. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар өрсөлдөхөөр яригдаж буй. Харин Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаа, экс Засаг дарга Ж.Ганхуяг нар яригдаж байгаа юм. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Тэргүүн дэд захирал асан Б.Ариунболд Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ. Харин УИХ-ын гишүүн Л.Болд ШИНЭ намаасаа нэр дэвшинэ.

Чингэлтэй дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг,  Хассуурийн гэх тодотголтой Х.Ганхуяг нар яригдаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Ганболд нарыг нэр дэвшүүлэхгүй гэх амбиц зарим хүмүүст байгаа гэх. АН-аас хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх асан Г.Уянга тус дүүрэгт бие даан нэр дэвших сурагтай.

Сүхбаатар дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нар нэр дэвшихээр яригдаж буй. Харин Ардчилсан намаас Боловсролын сайд Г.Гантөмөр, АН-ын  Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарын нэрс яригдаж байгаа юм.

Сонгинохайрхан дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Тэрбишдагва, нарын нэрс яригдаж байна. Харин Б.Ундармаа гишүүний хувьд 2020 оны сонгуулийг өнжих бололтой. Мөн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун МАН-аас хөөгдсөн байгаа учраас  нэр дэвших болов уу. Ардчилсан намаас тус дүүрэгт УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нэр дэвшихээр яригдаж байна.

Багахангай, Налайх, Багануур. Тус гурван алслагдсан дүүргийг нэгтгэж, нэг юм уу хоёр мандаттай болгохоор зэхэж байгаа бөгөөд МАН-аас одоогийн Хотын дарга С.Амарсайхан өрсөлдөхөөр яригдаж байна. АН-аас харин тодорхойгүй байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-04 66.181.161.32

Завханд АН аас Ш.Батсамбуу гэчихжээ.Энэ нөхөр чинь Батзанданг дагаж долдойдоод ШИНЭ намын гишүүн удирдах зөвлөлийн сэтэртэн гээд л шогшиж яваа шүү дээ

Avatar

Зочин 2020-02-04 202.9.40.70

Манан – зайлбал

Avatar

Зочин 2020-02-04 202.9.46.253

Нөгөө л хэд

Avatar

Зочин 2020-02-04 66.181.181.149

хан-уулд АН аас ганхуяг гэж огт байхгүй

Avatar

pkxny 2020-02-04 202.179.24.98

ҮХСЭН БААС НӨГӨӨ ХЭД Л БАЙНА Ш ДЭЭ. ХӨДӨӨГИЙН МАЛЫН ХУЛГАЙЧ НАР САНАЛАА ЭДЭНД ӨГНӨ ДӨӨ. МОНГОЛ УЛС МИНЬ АРД ТҮМЭН МИНЬ ЯАНА ДАА. ЗАДУУС МИНЬ ГАДАГШАА ГАРЧ АМЬДАР ЮУН ЭХ ОРОН МОРОН. ТЭР ЭХ ОРОН ЧИНЬ ҮГҮЙ БОЛОХ НЬ БАЙНА.

Avatar

Зочин 2020-02-04 139.5.217.244

Баян-Өлгий Саулe болж бна. Хоёр нэр цэвэр залуу хүн хөтлөөд орох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-04 211.36.135.237

Утаагүй болгочихсон. Одоо түгжрээгүй болгочихволч Монгол улс хөгжинө дөө. За даа С.Эрдэнэ ч дээ.

Avatar

Зочин 2020-02-04 58.109.161.167

amarsaihan ajlaas zugatav bololtoi

Avatar

Зайлаа 2020-02-04 37.120.97.38

AH хэрэг алга пизду өнөө л байдаг хэдэн луйварчид!!!! Тэмүүжингээс өөр гялтайх ганц ч хүн алга

Avatar

Unshigch 2020-02-04 202.126.88.39

Ulaan bal-d ordog, konsul asan Munkh-Erdene shig zorigtoi, doctor Gunbileg shig medlegtei, ded said Bulgantuya shig bolovsroltoi, ajil heregch zaluusaa ali ali nam ni ulsaa bodoj ner devshuuleech ee.
Iimerhuu humuuseer bagaa burduulsen 76-g songooroi. Mongol uls maani ulam hogjig ee.

Avatar

Сүхбат 2020-02-04 203.91.115.52

Сонгинохайрхан дүүрэгт энэ Тэрбишдавга өвгөн болио 66 хүрчихээд бас дээр нь юу ч хийгээгүй хэдэн ч парламент суучихав даа. Ичээчээ чи.

Avatar

Иргэн 2020-02-04 202.21.124.132

Залуучууд хөгшид монголчуудаа… эдгээр нэр гарсан бүгд луйварчид. МАН АН гаас хэн ч байсан дахин хэрхэвч сонгож болохгүй шүү. 30 жил тэд зөвхөн өөрсдөө л баяжлаа.

Avatar

Зочин 2020-02-04 192.82.72.104

Их хурлын эрхэм гишүүн Дарваан Хар ииииии арай ч үгүй байхаа кккк

Avatar

Зочин 2020-02-04 192.82.70.254

Баянгол дүүргээс Ганбаатар , Эрдэнэ , Одонтуяа нар сонгогдон гарах магадлалтай .

Avatar

Зочин 2020-02-04 66.181.177.236

Ямар ч утгагүй мэдээ байна. Яаж ийм юм биччихээд мэдээ гэдэг байнаа

Avatar

Зочин 2020-02-04 103.212.117.35

би бол ардчилалыг сонгох бодолтой.даан ч тэр зүйлийг төлөөлж чадах нэг ч аиьтан алга даа

Avatar

Яана даа 2020-02-04 91.186.77.117

Бидний 30н жилийн амьдралыг самарсан гэмт хэрэгтнүүд одоо ахиад дэвших гэж байна. Залуусаа та бүхэнд ирээдүйгээ аврах боломж бий! Энэ улс төрийн буг болсон хүмүүсийг зайлуулаач! Та бүхний ирээдүй ийм бүрхэг хогийн байж болохгүй. Энэ сонгуулийг алдвал эх орноо тусгаар тогтнолоо алдана

Avatar

Зочин 2020-02-04 202.9.40.39

Зда зда Монгол улс өөдлөхгүй юмибна доо ямар ч гэрэл гэгээ алга. Баянголын ядуу сэтгэлтэй ардууд минь Одонтуяа Эрдэнэ гэсэн энэ 2 явдаг жорлонг л битий сонгоорой доо

Avatar

Зочин:ЯС ХАЯХ 2020-02-04 103.26.195.47

Манай хөдөөнийхөн хүмүүсийн хооронд хэрүүл маргаан үүсгэх зорилгоор хэлснийг ЯС ХАЯХ гэдэг юм. Энэ өгүүлэл ЯС ХАЯХ зорилготой зүгээр л дөхүүлээд дөхүүлээд хаячихсан зүйл байна. Одоо ч Чимгээ гуайн хаясан энэ ясан дээр уралцаж өгнө дөө.

Avatar

Сонгогч 2020-02-04 202.131.239.170

Манай СБ дүүрэгт сонгох хүн алгаа бие даагч ямар хүн байгаа бол

Avatar

алдаагаа зас 2020-02-04 202.21.115.165

Хассуурийн гэх тодотголтой Х.Ганхуяг ГЭНЭ ҮҮ? ХАССУУРЬ ГЭДЭГ ЧИНЬ УГААСАА ЭЦГИЙНХ НЬ НЭР Ш ДЭЭ… ХАХАХА

Avatar

Зочин 2020-02-04 192.82.74.111

Маш муу бичлэг байна аа. Зүгээр л солиотой хүний өдрийн тэмдэглэл юм даа.

Avatar

ииииииииии 2020-02-04 203.91.115.250

Хэнтий:Ардчилсан намаас экс Засаг дарга Ж.Оюунбаатар, Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар ч гэх шиг нөгөө л хэдэн хулгайчууд нь дахиад нэр дэвших юм уу.Эднээс өөр хүмүүс алга уу.Энэ АН ч ануус болж дууслаа.Энэ жилийн сонгуульд АН маань а**с болж дуусаад дашийн шог боловоо хөөрхий.Найдвар горьдлого ноль байна.

Avatar

Нараа 2020-02-04 203.91.115.250

Хэнтий:Ардчилсан намаас экс Засаг дарга Ж.Оюунбаатар, Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар ч гэх шиг нөгөө л хэдэн хулгайчууд нь дахиад нэр дэвших юм уу.Эднээс өөр хүмүүс алга уу.Энэ АН ч ануус болж дууслаа.Энэ жилийн сонгуульд АН маань а**с болж дуусаад дашийн шог боловоо хөөрхий.Найдвар горьдлого ноль байна.

Avatar

zochin 2020-02-04 202.9.46.166

Hayanhyarvaa hulgaich bolinoor um darhanchuud demjihgvie bas Battumur bb demii nobsh

Avatar

Оюутан 2020-02-04 66.181.160.55

Булган аймгиын тэшиг суманд зал нээсэн нам л гарандаа хха

Avatar

Зочин 2020-02-04 66.181.178.248

Одоо энэ МАН гэсэн новшнууд юу ч хийж чадахгүй гэдэг нь тодорхой боллоо. 4 жил Үнэмлэхүй ялалт байгуулчихаад хийсэн ажил гэж нойл. 60 тэрбум, Концесс, ЖДҮ, аллага хулгай лувар, авилга гээд бүх муу юмны үүр уурхайнууд гэдэг нь ил болсон. Одоо бүгдийг нь 2020-2024 онд шалгаад шоронд хатаах хэрэгтэй. Тэгж байж Монголоо цэвэрлэж авна.

Avatar

AH=AssHole 2020-02-04 202.131.245.243

Танай AHyc нам өмнөх 4 жилд хийсэн юм бэ?

Avatar

Зочин 2020-02-04 202.126.89.148

АРД ТҮМЭН МИНЭЭ ХУДАЛЧ ХҮМҮҮСТ САЙНАЛАА ӨГЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛНА ГЭЖ ЯТГАЖ БАЙГАА ГУДАМЖНЫ УЛС ТӨРЧДДӨД БИТГИЙ ИТГЭЭРЭЙ. ЯТГАХ ТУСАМ НЯГТЛААРАЙ.

Avatar

Зочин 2020-02-04 103.212.119.239

Энэ Сүхбаатар гэгч чинь МАХН-саа гараад МАН-д буцаад орчихсон юм уу. Миеэгийн хэдэн суганы үс залуус дэвшинэ гээд гүйлдээд байнаа. Элбэгдорж Миеэ хоёр одоо бусдын гараар могой бариулаад сууж байх нь

Avatar

болд 2020-02-04 202.131.240.147

Ми-гийн б**с долоогч, намын нэрээр кранаар өргүүлсэн энхбаяр гэх нөхөр дорнодод яг гарч харагдаач. Энэ долдойг Дорнодчууд дэмжихгүй.

Avatar

Зээлгүй ахмад 2020-02-04 103.119.92.81

СБД АН-аас АЗХ-ын С.Эрдэнэболдыг сонгоно.МАН зээлгүй ядарсан ахмадуудаа муухай ялгаварласан биз дээ

Avatar

irgen 2020-02-04 202.131.245.34

Эрдэнэболдоо ажлын дөртэй болчихоод наад улс төрлүүгээ ороо. Чам шиг лектор ороод яаж уруудуулж болдгийг Элбэгдорж ах чинь харуулсан. Одоо дараагийн Элбэгдорж хэрэггүй. Ядаж нэг хувийн компанид ахлах албан тушаалд ажиллаж үз. Хэцүү шүү.

Avatar

Зочин 2020-02-04 66.181.168.8

Яагаад ийм юм бэ….энэ хэдэн балайгаас өөр төр аваад явчих чансаатай хүн байхгүй гэжүү. Булгантуяа, Оюун-Эрдэнээс бусад нь бүгд худалч, луйварчин хувалзууд.

Avatar

Эгэл нэгэн 2020-02-04 66.181.161.109

АН МАН 2ыг одоо үлдэн хөөх болсон. Өөр нам эвсэл гаргая

Avatar

Nomgon Sanchir adyasuren 2020-02-04 139.5.219.135

Naad 1500 mashintai Adyasuren yaaj uliral bolgon Mashiniinudiin zuvshuurul avaad bainaa1500!!!

3 Hyuatad Offshore company mashinuud tsaana n hen baigaa ve???

Hichneen tugrugnii avilgal yarigdaj baigaave dor haya 1 terbum 500 saya uliral bolgon eniig Shalgaarai ATG,

Avatar

Naraa 2020-02-04 203.91.115.250

Ene neg AN MAN-iin xulgaichuud daxin songuulid uzex ium u.MAN ni arai zaluucg\huudaa demjeed baix shig.AN daxiad nuguu zuragdsan pyanz xulgaichuudaa ner devshuuleh ium biz de.

Avatar

Зочин 2020-02-04 66.181.161.14

Энэ 2020 оны сонгуйл Муу Новши н худалч. Хулгайч. Луйварчин та нарт жинхэн гамшиг болноо Одоо Монголчууд бид эх оронч хүнээ олж сонгох хэрэгтэй шүү Хөдөөнийхөө ухаантайл байгаарай даа

Avatar

Zochin 2020-02-04 64.119.27.246

OFFSHORTOI GADAAD HERGIIN SAID GUAI TA MANAI SUHBAATAR DUURGEES DEWSHEHGUIEE!! CHAMAIG SONGOH CH UGUI MUU NUDNII BULAI MINEE!!

Avatar

Zochin 2020-02-04 150.129.141.7

Ner durdagdsan humuust gants, hoer hun l baina.busad ni hereg alga.nuguu l baidag hed l baina.

Avatar

Зочин 2020-02-04 103.14.38.134

Энэ байдлаар МАН, АН тааруу сонголттой байх юм. Яах аргагүй УУХАЙ ХӨДӨЛГӨӨНИЙ сонголт шийднэ дээ.

Avatar

Зочин 2020-02-04 103.212.119.239

тэр чинь нам юм уу

Avatar

Lol 2020-02-04 192.82.75.110

Сэлэнгийнхэн Н.Оюундарь ЖДҮчин Ж.Эрдэнэбат нарыг лав хүлээж авахгүй сонгохчгүй юу хийсэн бүтээсэн гэж нэр дэвшинэ вэ? Д.Эрдэнэбат ч гэсэн казиночин хэрэггүй Өнөрбаяр харин болж байна өөр нэр дэвшчих залуу боловсон хүчин алга уу??

Avatar

Зочин 2020-02-04 103.212.119.239

Сүхбаатар гэдэг чинь МАХН-саа гараад буцаад МАН-даа орчихсон юм уу. Миеэгийн суганы үс хэдэн залуус бас дэвших санаатай гүйлдээд байнаа

Avatar

Галдан 2020-02-04 66.181.161.30

Сураг яриа биш сурвалж хэрэгтэй. АН ын ҮБХ МАН Бага хурлын бүхэлдэхүүн интернэтэд ил байгаа.

Avatar

Зочин 2020-02-04 192.82.76.205

100 huvi shinechleh heregtei

Avatar

ЗОЧИН 2020-02-04 202.179.26.161

ОЮУНЧИМЭГ ГЭЖ НЭГ ШУНАЛЫН ТУЛАМ БОЛИМООР ЮМ МАНД ӨӨР ХҮН ДҮҮРЭН БАЙХАД

Avatar

Зочин 2020-02-04 58.109.161.167

Man-aas shine geheer hun alga AN-iin erdene, erdenebat nar hereg bn uu daa

Avatar

Irgen 2020-02-04 43.242.243.30

Odoog ih uhaalag songolt hiih heregtei ardin nam arai bishee hvmvvsee

Avatar

Зочин 2020-02-04 124.158.107.35

С Амарсайхан гэж нөхөр их хуралд орох гэж нүхээ малтаж байсан шаар байсымуу нөгөө хотод баахан ажил хийнэ гэдэг хоосон поп байж

Avatar

Зочин 2020-02-04 124.158.107.35

нөгөө сүрхий мэдлэг боловсролтой гэгдэх залуус хаана байна шинэчлэл хаана байна дахиад л нөгөө хэд ийм байдлаар улс орон хэзээ ч өөдлөхгүй нь

Avatar

Доко 2020-02-04 202.21.108.176

Тэнэгт

Avatar

Зочин 2020-02-04 124.158.107.35

нөгөө л улиг болсон дуракнууд

Avatar

Зочин 2020-02-04 122.201.24.253

Хүсэхгүй бол хэнийг ч дугуйлахгүй байж бас болно шүү дээ хө !

Avatar

зочин 2020-02-04 122.201.26.172

Түвшинбаяр, Дагвадорж яах нь вэ, ямар мэдлэгтэй боловсролтой гэж хууль хийхнэв. Зарим хүмүүсийг нь нам нь дэмжихгүй гэсэн болохоор нэр дэвшихгүй байх. Харин Батхүү агсаны хүү аавынхаа үхлээр сүүлийн үед шоуддаг болсон бодвол гишүүн болох замаа янзалж яваа байх.

Avatar

Зочин 2020-02-04 192.82.64.153

Хүрэлсүх хүмүүсээ олж таьбал МАН ялах магадлал 90 хувь шүү тэгхээр олон юм бичээд байгаа хүмүүс хүссэн хүсээгүй саналаа өгч л таараа

Avatar

Дорнодын Галзууд 2020-02-04 192.82.65.175

Нохой долоо

Avatar

Зочин 2020-02-04 202.9.46.224

Эдгээрхуучин хулгайчид нэр дэвшсэн ч олон түмэн сонгохгүй биздээ. Одоо хашраа биздээ.

Avatar

Зочин 2020-02-04 66.181.178.125

Энэ онд жду зээл хулгайч нараас салах сайхан цаг ирсэн шуу ард тумэн минь зов хунд саналаа огье

Avatar

Зочин 2020-02-04 122.201.24.253

Ёстой мэдэхгүй дээ Монголд энэ хэдэн олигархи , дэлгүүр , банкны эздээс өөр шудрага чадалтай аавын хүү ээжийн охид алга гэж үү Энэ хэдээс ганцхан доктор Болдбаатарын Гүнбилэг л Төрд сууж болох хүн Нудрага Очир(Э.Мөнх-Очир) , хулхи Очир(Дамба-Очир) нарын зэрэг уг даг болсон , Монголын Төрд хэрэггүй амьтад мөн ч их байна даа энэ нэрс дотор , тэд юу ч хийхгүй Төрөөс хулгай л хийнэ

Avatar

Зочин 2020-02-04 66.181.178.125

За за одоо ер нь их хуралд олон жил гарсан буг болсон юмнуудыг болье ер нь 2 удаа сонгогдсон бол болно тэрнээс бол 3.4..5.6.7 удаа гарсан ноход цаашаа шуу ард тумэн энэ онд нилээн хэрсуу сонголт хийнэ шуу дээ харж л байгаарай монго ог аваад л байна тэгээд оор хунд огно шуу дээ

Avatar

Зочин 2020-02-04 66.181.185.52

Энэ хумуусээс сонгоод енеедреес дээрдэх уу!!! МАХН, Шинэ нам дандаа эрдэмтэд олоод дэвшуулчихвэл амжилт гаргах юм бишуу! Менге мэдлэг хоероос сонгох боломж олговол.

Avatar

Зочин 2020-02-04 203.91.115.42

Зээл аваагүй 192 мянган ахмадаа энэ төр баян тарган гэж доог хийж үндсэн хууль зөрчиж байглийн баялгаас адил тэгш хүртээлгүй хох нь гэж төрийн халамжны гадна үлдээлээ Бидэнд адил тэгш 6 саяыг олгох ёстой МАН с нэг ч хүнд бид санал өгөхгүй Хохирсон зээлгүй хөгшид

Avatar

Зээл аваагүй ахмадуудад 2020-02-04 103.26.194.43

Зээл аваагүй ахмадууд аа, МАН-д саналаа бүү өгөөрэй. Биднийг хариуцлагатай амьдарч, улсад дараа дарамт болоогүй байхад муухай ялгаварласан шүү. Харин зээл аваад хүүхдүүддээ машин аваад өгчихсөн ахмадуудыг их харж үзсэн. МАН л ийм шийд гаргасан шүү.

Avatar

зочин 2020-02-04 202.9.47.5

тийм шуу

Avatar

Зочин 2020-02-04 103.194.176.121

ene heden huuchin garuudad yaaj ch baisan sanalaa uguhgui dee

Avatar

Иргэн 2020-02-04 202.126.89.160

ЖДҮЧин Хүрэлсүх зурагдсан пянзнуудтайгаа сонгуульд орвол будаа болноо

Avatar

Зочин 2020-02-04 66.181.169.108

Ер нь бол АН ялбал С.Эрдэнэ Ерөнхий сайд болно. Хүрэлсүх ЕС байвал дээр үү Эрдэнэ ЕС байвал дээр үү. Хүрэлсүхийг ЕС байлгахын тулд МАН-д саналаа өгөөд дахиад 4 жил хараад унагадаг босгодогийг нь үзсэн дээр байхаа.

Avatar

Иргэн 2020-02-04 103.212.117.17

ЖДҮчин,түгжил Хүрэлсүхийн нэр хүнд унасаар байгаа тул шинэ залуучуудыг гаргахгүй бол нам тавиулахаар байна даа

Avatar

Зочин 2020-02-04 66.181.169.108

Тэгвэл Эрдэнийг ЕС болгож дээ. Зүгээр үү

Avatar

Зочин 2020-02-04 182.160.1.0

С.Эрдэнэ АН -ын даргаа Р.Амаржаргалд түргэн өгөх хэрэгтэй. Эс тэгвээс МАН -д навс ялагдана гэж шинжээчид үзэж байгаа юм байна. АН -ын дарга байж хөдөөнийхныг доромжилж маш тэнэг алдаа хийсэн гэж шинжээчид үзэж байна. Би УБ -т нэр дэвшинэ, хөдөөгийнхөн надад хамаагүй маягтай асуудалд хандсан гэнэ. Хөдөөд нэр дэвших АН -ын нэр дэвшигчдээ алаад хаясан байгаа юм байна. Ийм намын дарга байж болох уу?

Avatar

Зочин 2020-02-04 69.138.228.195

Sain lbnsdee uuriiguu ymarhuu gar ve gedgee taniulaad boljil bn hu!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж