Нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирэхэд Гаалийн болон бусад татварыг авдаг атлаа керосин зэрэг бүтээгдэхүүнд татвар ногдуулдаггүй нь хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгдэж, иргэдийг хохироох шалтгаан болж байна гэсэн мэдэгдлийг зарим мэргэжлийн холбоод хийж ирсэн ч Засгийн газраас өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ асуудлыг шийдэх зорилгоор керосинд татвар ногдуулж байх зохицуулалтыг Онцгой албан татварын тухай хуульд тусгаж өгөхөөр болж, төслөө ч боловсруулсан юм байна.
Энэ талаар тэрбээр “Миний бие керосинд татвар ногдуулах хуулийн төслийг бичиж бэлэн болгосон. Одоогоор Засгийн газар, яамдаас санал авах хэмжээнд явж байна. Хаврын чуулган эхлэхээс өмнө төслөө өргөн барина.
Өнөөдөр Монголын бүх машин хуурамч шатахууны хэрэглэгч болсон. Ер нь бол таван машины нэг нь өдөр тутамдаа хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэхүү хуурамч шатахуун нь Монгол Улсад орох ёстой татвараас хулгайлж байгаа. Хоёрдугаарт, машинтай хүн бүрийг хохироож байна. Тэр хор хохирлын дүнг хэмжээлшгүй. Хэн нэгний унаж яваа приус машины цахилгаан карбюратор нэгээс хоёр жил болоод л эвдэрчихдэг. Дизель машины апертур нь хэдхэн сар болоод л эвдэрчихэж байна. Энэ бүхэн хуурамч бензинээс л болж байгаа. Тиймээс ард иргэдэд санхүүгийг хохирол учруулж, улсын төсвийн орлогод ноцтойгоор нөлөөлж байгаа энэ асуудалд цэг тавих ёстой” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Г.ХОРОЛ
Зочин 2020-02-03 182.160.36.209
хуурамч шатахууны талаар өчнөөн шуугиж байхад төр засаг нөгөөх хяналтын албад нь юу хийж байсан юм бэ Шуурхай арга хэмжээ авахгүй алгуурлаж байгаа мэргэжлийн хяналтын албадын ажил яст мэлхийн хурдтай адил байна Ажлаа хийж чадахгүй байгаа хяналтын байцаагч нарыг өөрчилж чаддаг хүнийг нь ажиллуулмаар юм
зочин. 2020-02-03 43.228.130.188
зөв дөө дэмжиж байна
Нутгийн ах 2020-02-03 103.26.193.56
Зөв нутгийн залуу энэ ажлаа 4 жилийн өмнө хийхгүй яав даа. Даанч орой эхэлж бна. Гэхдээ оргүйд орвол оройтсон нь дээр. Шалгаад Хдутагдал байвал гаргаад тавьчих. Гэхдээ энэ чинь УИХ-ын гишүүний ажил биш л дээ. Уул уурхайн сайд, мэргэжлийн хяналт хоёрын ажил. Бас дээр ХЭАХ нэртэй нэг юу ч хийдэггүй Агентлаг бас бий.
Зочин 2020-02-03 202.126.89.4
за битгий х** хаана тэр үйлдвэрлэдэг завод ёинь бн түй май
jj 2020-02-03 124.158.109.232
mash zuv demjij baina
Зочин 2020-02-03 202.70.33.164
МАШ ЗӨВ.
Зочин 2020-02-03 43.242.243.113
Маш зөв 2 гараа өргөөд дэмжиж байна шүү..Ман-ынханы сонгуулд санхүүждэг гол арга нь .наад шатхууны луйварчид чинь сонгуулийн мөнгийг нь өгчихөөд л энэ хуулийг битгий явуулаарай л гэх санаатай шүү ,олон ч жил иргэдийг хохироож хулгай хийлээдээ энэ ман.
Зочин 2020-02-03 103.57.94.61
Зөв хө жинхэнэ төрийн түшээ шиг ажиллаж байна
Зочин 2020-02-03 64.119.21.109
Тарваганы салтаанаас ордонд санамсаргуй гээгдэж улдсэн vс.
Зочин 2020-02-03 66.181.178.197
Дахин сонгогдчихоод аятайхан, хүн шиг байна шүү залуу. 2020-02-04 гээд хадгалчихаарай.
zochin 2020-02-03 49.0.212.189
ashguidee chanargui muu benzinees bolj petrovisiin kolonk deer mashin untraad tag zogssonshdee 2 jiliin omno.
Erbo 2020-02-03 202.21.108.184
Хуурамч шатахуунаас гадна бид нарын бак сунаад байгаа асуудлыг яах вэ? Үйллвэрээсээ 40 литрийн бактай дотроо 10 гаран литр бензинтэй байхад 41 литрийг хэнэгч үгүй хийх юм үүнийг шийдэж өгнө үү жирийн иргэдийн төлөөлөл.
Үнэн 2020-02-03 103.212.119.120
Сонгуулиас өмнө амжуул. Тэгвэл чинь сонгоё.
Зочин 2020-02-03 202.9.46.236
Ер нь шатахуун импортолж оруулж ирдэг Петрови, МТ 2 бол керосин оруулж ирээд нэмэлт бодис хийж октанын нь өндөр болгож АИ-92, АИ-95 болгож зарж өндөр ашиг олдог нь үнэн ! Хамгийн гайхалтай бөгөөд зэвүүн зүйл нь засгийн газрын өндөр албан тушаалтан болох сайд нар энэ луйврыг мэддэг бж, энэ талаар огт дуугардаггүй ! :Дуугардаггүй гэдэг нь энэ хууль бус наймаанаас ашиг авдаг байх өндөр магадлалтай ! Тэдний нэг нь сангийн сайд дөрвөд Хүрэлбаатар бөлгөө !!!
Хаэ 2020-02-03 103.57.92.126
Керосин нафта зэрэгт яагаад онцгой татвар тавьдаггүй вэ гэхээр Сангийн сайд Хүрэлбаатар бүүр дэндүү сайн мэдэж байгаа
Зочин 2020-02-03 80.110.100.27
евро 5 стандартыг бүх төрлийн шатхуунд мөрдүүлэх хэрэгтэй байна.Хуурамч шатхуун авч машинаа эвдмээргүй байна.Гишүүнийг дэмжиж бна
Инженер 2020-02-03 122.201.22.145
ГИШҮҮНИЙ ЗӨВ, ПЕТРОВИС ОЛОН ЖИЛ ИНГЭЖ МОНГОЛ ТҮМНЭЭ ДОРД ҮЗЭЖ АСАР ИХ БАЯЖИЖ БАЙГАА. ЮМАНД ЭЦЭС ТӨГСГӨЛ ГЭЖ БИЙ, ТУН БОЛООМЖТОЙ БАЙГААРАЙ .
Зочин 2020-02-03 66.181.179.25
Зөв, саналаа өгөхөд ч бэлэн байна.
Төвшөөөк 2020-02-03 202.9.46.245
зөв зөв шатахууны асуудал ноцтой сэдэв шүү.. арай л худлаа санагдаад байгаа.. А80 бинзенийг А92 гээд л зарж байгаа шүү.. тэгээд л дутуу шахна.. Дээр нь хуурамчаар үйлдэрлэдэг юм бол шатахуун импортлогч нэртэй компаниудыг шалгуулмаар байна..
Зочин 2020-02-03 122.201.31.250
энэ мэрэ л АН за й л аа рай
Байды 2020-02-03 64.119.24.120
Ээ үнэн бол 5 сараас өмнө гэхэд үр дүнгээ үзүүлээрэй эс тэгвээс сонгуульд биднийгээ хошгируулж байна л биздээ
Хэнчбиш 2020-02-03 98.244.106.112
Дизел. Машинц аппаратур хуурамч бензинээс болоод эвдэрчихдэг гэнээ хээний буруу вэ
Иргэн 2020-02-03 103.212.119.120
Луйварчдад зохих шийтгэл оногдуулж ,тусгай зөвшөөрлийг нь цуцал.
ЗОЧИН 2020-02-03 139.5.217.82
МАШ ЗӨВ ШҮҮ, ХУУРАМЧ БЕНЗИН ГЭДЭГ НЬ АЛХАМ ТУТАМД МЭДРЭГДДЭГ, НОЦТОЙ НЬ ХИЙСЭН БЕНЗИНЭЭР ЯВАХ ЗАМЫН ТАЛЫГ НЬ ТУУЛДАГ, ЭНЭ БОЛ БҮР БАТАЛГААТАЙ ЗҮЙЛ, ИЙМД КЕРОСИНД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ, ЕРНӨ КЕРОСИН ОРУУЛЖ ИРЭХИЙГ БҮРМӨСӨН ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ, ХОРИГЛОХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ БОЛНО,
Зочин 2020-02-03 182.160.37.175
Ёопоноос,Герман,АНУ-аас банкндаа ирсэн бензин хамгийн олон км явдаг .Оросоос дүүрэгсэн бензин норомоо барьдаг . Монголын захиалгаар орос улсад үйлдвэрлэсэн бензин бол туулах замын талыг л. найрка бол туулах замын 30% -г л чу ай гэтлээд машин доголдож эхлэнэ.
зочин 2020-02-03 202.126.89.7
Машиндаа бензин хийхэд заримдаа их хүчтэй явна ,заримдаа гишгээд байхад явахгүй эсвэл км-тээ хүрэхгүй дуусна. Энэ луйварчид ханаж цадахад яадаг бнаа,Олон түмний машинуудыг эвдэж дуусгалаа ,Дээгүүрээ бүгд сүлбээтэй хувааж идэж дуусгаж бна дөө
Сонгууль сонгууль 2020-02-03 103.57.95.160
Сонгууль дөхөж ээ гэж үү
Зочин 2020-02-03 139.5.219.97
Зөв. Иймэрхүү зүйл хийгээд байвал залуучууд дэмжинэ
монгол 2020-02-03 103.9.90.98
Санал нэг байна түлш, шатахуунаас болжмаш их хохирол учир ч байгаа тул энэ хуулийг даруй санаачилж батлуулах шаардлагатай.
Зочин 2020-02-03 202.179.2.147
Ялангуяа уурхайд ирсэн түлшийг жижиг тэргэнд хийхэд их мэдрэгдэнэ дээ.
Зочин 2020-02-03 202.131.245.243
Бүгдээрээ л коктейл зарж байгаа шүү дээ. Загалмайлсан эцэг нь болох Элбэгдоржийн үед л цэцэглэсэн бизнес дээ.
Зочин 2020-02-03 107.77.173.44
Элбэгдорж ямар хамаа байна?