ОХУ-д төрөлт нэмэгдэх хандлага байгааг шинжээч хэллээ | News.MN

ОХУ-д төрөлт нэмэгдэх хандлага байгааг шинжээч хэллээ

ОХУ-д төрөлт нэмэгдэх хандлага байгааг шинжээч хэллээ

ОХУ-д төрөлт нэмэгдэх хандлага байгааг шинжээч хэллээ

Сүүлийн хоёр жилд Орост төрөл буурсан үзүүлэлт байгаа ч энэ нь 1990 онд бий болсон “хүн амын цонх” үетэй холбоотой учраас байдал эерэг тал руугаа өөрчлөгдөж, төрөлт нэмэгдэнэ гэсэн байр суурийг Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн Бүс нутгийн хөгжлийн судалгааны лабораторийн орлогч эрхлэгч Елена Егорова илэрхийллээ.

ОХУ-ын Үндэсний Статистикийн хорооны  мэдээгээр 2019 онл Орост нэг сая 365 мянган шинэ иргэн мэндэлсэн нь өмнөх 2018 онтой харьцуулахад 117 мянгаар цөөн байгаа юм. Харин нас баралтын тухайд 2019 онд нэг сая 651 хүн нас барсан нь өмнөх 2018 оныхоос 29 мянгаар цөөн байна.

"Сүүлийн жилүүдэд Орост төрөлт буурч байгааг статистик харуулж байна. Гэхдээ энэ 1990-ээд оны эхээр бий болсон “хүн амын цонх” үетэй холбоотой. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эзлэх жин нийт эмэгтэйчүүд дотроо бага байна. 2019 оны байдлаар 25-29 насны эмэгтэйчүүд 10,2 сая, 30-34 насны эмэгтэйчүүдийн тоо 12,7 сая байна” хэмээн тэр хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж