"BAFTA 2020" кино наадмын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

"BAFTA 2020" кино наадмын эргэн тойронд

"BAFTA 2020" кино наадмын эргэн тойронд

Их Британийн кино ба телевизийн академийн шагнал гардуулах ёслол буюу “BAFTA” кино наадам ням гаригт /2020.02.02/ Лондон хотноо зохион байгуулагдлаа.

Тус кино наадмын гол шагнал болох шилдэг киноны шагналыг Америкийн найруулагч Сэм Мендесийн"1917″ кино хүртсэн байна. Энэхүү кино нь нийт есөн нэр төрөлд дэвшин, шилдэг зураач, дуу, зураг авалт, визуаль эффект зэрэг долоон нэр төрлөөр шагнал хүртжээ.

Энэ удаагийн "Bafta" наадмаас гурван шагнал хүртсэн “Joker” киноны гол дүрийн жүжигчин Хоакин Феникс “Шилдэг эрэгтэй дүр”-ээр шалгарчээ. Мөн Америкийн дуучин, жүжигчин Жуди Гарландын талаар өгүүлсэн “Жуди” киноны гол дүрийг бүтээсэн Рене Зеллвегер “Шилдэг эмэгтэй дүр” шагналын эзэн болжээ.

Өмнөд Солонгосын найруулагч Пон Чжун Хогийн "Шимэгч" кино "Шилдэг зохиол", “Гадаад хэл дээрх шилдэг кино” гэсэн хоёр шагнал хүртжээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж