Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа | News.MN

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын дагуу 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон байна.

Иймд Үндсэн хуулийн цэц 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хуралдах байсан дунд суудлын хуралдаанаа хойшлуулж, товыг нь жич зарлахаар тогтоов. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон байлаа.

Эх сурвалж: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-03 66.181.178.197

Чи ч чадахгүй л дээ.

Avatar

Зочин 2020-02-03 66.181.178.197

Ойлгосон бол хариу бич л дээ чи.

Avatar

Зочин 2020-02-03 66.181.178.197

Цэцийн хуралдааныг Та нар заахгүй ээ. Эх орноо сүйрүүлэх гаруудыг мэдэж байгаа. Америкийн Дээд шүүх хуралдах өдрөө тухайн цаг үед тааруулж ярьдаг юм даа. Тэд жилдээ ганц хоёр л хуралддаг. Чамайг коронодчихсон байвал эд тусална даа. Дуугүй л бай. Хүүхэд байхдаа уншаагүйгээ унш за.

Avatar

Зочин 2020-02-03 103.57.95.78

Цэц улсын чухал асуудал хэлэлцдэг байгууллага бол хуралдах ёстой. Үзвэр үйлчилгээ үзүүлдэг бол байгууллага бол хуралдахгүй байж болно. гэж бодож байна.

Маскаа зүүгээд хуралдахад болохгүй байна уу? Аймгууд хооронд теле хурал хийж болоод байгаа юм биш үү?
Эсвэл сургууль цэцэрлэг шиг онц хэрэггүй, шийдвэр нь ч хэрэгждэггүй, хэн ч тоодоггүй байгууллага гэж ойлгох юм уу?
Цалингаа ичихгүй барьцаад бүтнээр авах уу?

Avatar

Зочин 2020-02-03 103.229.121.170

Yхчив л гэж дээ сданууд

Avatar

Зочин 2020-02-03 66.181.187.43

ЭНЭ МОНГОЛ ГЭЖ ГАЧИН УЛС ШҮҮ!

Avatar

Зочин 2020-02-03 202.179.31.3

Үлгэр шиг л юм байх юм ямар сонин юм бэ .

Avatar

ЗОЧИН 2020-02-03 202.21.126.30

яасан шог цэц вэ. Гүэ мөн шатаг олов оо. Одоо тэгвэл Монголын бүх шатны шүүхийн ажиллагаа цэцээр жишиг болон зогсох юмуу. Чинбаа минь юу болоод унав даа. Арын нөхдүүдийн чинь эрх ашиг зөрчилдөөд түр хүлээж бай гэсэн юм биш байгаа.

Avatar

Зочин 2020-02-03 103.14.36.6

Ойлгосонгүй!!! Олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаанд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хамаарах юм уу? Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдох шалтгаан болж байгаа юм уу энэ вирус.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж