УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт хилийн хориг тавьжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахаар шийдвэрлэсэн аж.
Сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм.
Үүнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын алба хашихдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалт өөрчлөн зарцуулсан, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө буруу мэдээлэл өгсөн, хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ шалгагдаж байгаа хэргийн нууц задалсан зэрэг үндэслэлүүдээр буруутгагдсан.
УИХ-аар энэ асуудлыг нь хэлэлцээд, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.
Э.АРИУН
зочин 2020-02-03 66.181.166.196
энэ хилийн хориг ч ор нэр төдий зүйл байхаа, нэг мэдэхэд гараад явчихжээ гээд сууж байх вий, тэгээд интерпол энэ тэр гэж жаал рекламдаж байгаад таг чиг болно доо, иймэрхүү л дүр зураг харагдаж байна даа
Nomtoi bish nomtbayar 2020-02-03 202.126.89.243
Nomtbayar gej passporttoi shd kkkk
Zochin 2020-02-03 122.201.22.220
Aldaj onoj l yvaa er hundee ho. Uchir ni oldoh baihoo.
ko 2020-02-03 192.82.77.62
tanhain gemt hergiig ni shalgadaggyi yum uu?
мгл 2020-02-03 122.201.24.92
зов,нямдорж мэт нь гаргаад л явуулчихна тэгээд монголчуудын амыг асуугаад доромжлоод байдаг болсон!Энэ бузар шингэсэн хуулиин сайдаа хэзээ хуулиин омно аваачих вэ ман?????
Зочин 2020-02-03 202.131.245.243
13 секундийн бичлэг гэж асуудал яригдаад буйг хүмүүс мэдэж байгаа байх. Үүнийг Г гэгч этгээд хуурамчаар зохиож, хууран мэхлэн ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Zochin 2020-02-03 103.212.116.142
Ikh khurliin gishuunii buren erkhiig tudgelzuulne gedeg ni khervee tudguulekh Erunkhii prokuroriin sanaliig khuleej avbal shuud khorij shalgana gesen ug bish yum uu
Zochin 2020-02-03 103.212.116.142
Khiliin khorig tavikhiin tuld Ikh khurliin gishuunii buren erkhiig tudgelzuulsen yum uu
зочин 2020-02-03 202.179.27.73
тэгээд л алдчихдаг л биз дээ ЯГ ТҮҮН ШИГ /Сайханбилэг стайл/
уншигч 2020-02-03 66.181.169.116
бичих хийх юмаа олж ядсан хэвдэдийнхий хийдэг юм нь хүний мууд дурлах энэ нийгэмд эерэг сайхан юм түгээх талаар толгойд нь юу ч орж ирдэггүй бололтой та нарын энэ муухай мэдээллүүд чинь хүүхэд залуучуудын төрд итгэх цаашлааад улс орондоо өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийж банйа шүү
зочин 2020-02-03 202.55.188.34
Төрд яахаараа итгэх ёстой байдаг билээ?
уншигч 2020-02-03 66.181.169.116
монголчууд хүнийг нэг доош хийхээрээ байхгүй болгох юмаа алив асуудлын үнэн худлыг тогтоохос наана ингэж хүний нэхр хүндэд халдах буруу хүний эрхийн асуудал шүү ядаж байхад хүмүүс аймаар хүний мууд дуртай бүх сөхөг энергиэ танихгүй хүн рүү цацдаг болсон цаг цөвүүн цагаа гэж
zochin 2020-02-03 202.170.80.25
bas nudee bult tsohiulchij wahahaha