Н.Номтойбаярт хилийн хориг тавьжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярт хилийн хориг тавьжээ

Н.Номтойбаярт хилийн хориг тавьжээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт хилийн хориг тавьжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  түүнд 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахаар шийдвэрлэсэн аж.

Сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм.

Үүнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын алба хашихдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалт өөрчлөн зарцуулсан, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө буруу мэдээлэл өгсөн, хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ шалгагдаж байгаа хэргийн нууц задалсан зэрэг үндэслэлүүдээр буруутгагдсан.

УИХ-аар энэ асуудлыг нь хэлэлцээд, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж