Ерөнхий сайд радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав | News.MN

Ерөнхий сайд радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав

Ерөнхий сайд радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрээр Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн ойг угтан радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил зэргийг харуулсан үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа. “Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх учиртай. Хүүхэд, залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээл туурвихыг Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-02-03 103.26.194.107

Хүрэлсүх эх оронч хүү шүүв Амжилт хүсье

Avatar

Зочин 2020-02-03 202.126.89.20

Нээрээ сайхан санаа бна. Корона вирүсийн буянаар энэ жилийн цагаан сараар эрээнээс хог орж ирэхгүй нь.

Avatar

Анхаа 2020-02-03 202.70.44.116

Эх оронч ерөнхий сайд шүү. Ард түмний хүү дээ

Avatar

Зочин 2020-02-03 182.160.0.116

Ард иргэд мэдэхээс ЕС мэддэг болж байгаам уу? Дандаа хачин юм ярих юм.

Avatar

Зочин 2020-02-03 122.201.31.216

ЕРӨНХИЙ САЙДАД ТАЛАРХАЖ БАЙНА. ЦААШИД НИЙТ ТЕЛЕВИЗҮҮД ЯАЯ ГЭТЭЛ СОЛОНГОС КИНО ГАРГАДГАА Л БОЛИМООР БАЙНА. ЗАЛУУСД МААНЬ ЯМАР НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЖ БАЙГААГ Ч АНХААРЧ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ. МАНАЙ ХӨВГҮҮД МААНЬ "АМЬ НЬ ХААНА ВЭ" ГЭМЭЭР Л ЧӨРИЙЖ ЧӨЧИЙСӨН, ХҮЧТЭЙХЭН САЛХИНД ХИЙСЭЖ МЭДМЭЭР Л БОЛООД БАЙХ ШИГЭЭ

Avatar

Зочин 2020-02-03 202.179.26.136

Дэмжиж байна. Нэвтрүүлэг аль болох монгол үгээр яригдах, урсдаг мэдээлэл нь зөв бичих дүрмийг дагуу алдаагүй байх зэрэгт анхаарах хэрэгтэй

Avatar

ganzorig 2020-02-03 185.220.101.70

Undesnii contentguigeer mongol uls ow soyol, hel zanshil buhii l zuilee tugeen delegeruulj chadahgui…bid oorsdoo undesnii contentoo gargah tsag irsen ene tsag ued hamgiin heregtei shiidwer bolloo

Avatar

Зочин 2020-02-03 66.181.161.43

Монгол өв соёлоо авч үлдэхийн тулд ингэх нь зүйтэй дэмжиж байна

Avatar

Болднаран 2020-02-03 213.61.215.54

Ерөнхий сайд радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриаллаа энэ цаг үед хамгийн оновчтой шийдвэр байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж