Ирээдүйн гал сөнөөгчдийг виртуал орчинд бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Ирээдүйн гал сөнөөгчдийг виртуал орчинд бэлдэж байна

Ирээдүйн гал сөнөөгчдийг виртуал орчинд бэлдэж байна

Австрали тив олон жилийнхээ түүхэн дэх хамгийн том түймэр, хүнд хэцүү үеийг туулж байна. Улирлын чанартайгаар түймрүүд өмнө нь гардаг байсан ч дэлхийн дулаарлын нөлөөгөөр энэ удаагийн Австрали болон Калифорний түймэр илүү аймшигтай асч байна.

Гамшиг улам хүчтэй болохын хэрээр гал сөнөөгчдөд техник технологийн туслалцаа хэрэгтэй болж байгаа аж. Тиймдээ ч АНУ болон Австралийн зарим онцгой байдлын газрууд гал сөнөөгчдөө VR технологи ашиглан дасгалжуулж байна.

Австралид төвтэй Flaim системийнхэн гал сөнөөгчдөд тусгайлан зориулж VR бэлтгэл хийх дуураймал виртуал орчин бүтээж өгчээ. Гал сөнөөгчид VR шилээ зүүгээд бодит байдал дээр туршихад дэндүү аюултай зарим үзэгдэлд өөрсдийгөө бэлдэж, дадлагажуулах боломжтой болсон байна.

"Энэ төслийн гол зорилго бол хүмүүс хамгийн аюултай нөхцөл байдалд  зөв шийдвэр гаргаж чадаж байгаа эсэхээс эхлээд алдаа эндэгдэл бүгдийг нь туршиж үзэх боломжийг олгох юм" хэмээн Flaim-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жэймс Маллинс ярьжээ.

Виртуал орчинд ой хээрийн түймэр, шатаж буй онгоц, орон сууцанд гарсан гал зэргийг маш үнэмшилтэй харуулдаг ба тэднийг бодит мэт ус, хөөс ашиглан унтраан сургуулилах боломжтой гэнэ.

Түүгээр ч зогсохгүй VR төхөөрөмжтэй холбоотой ажиллах өмсгөлийг өмссөнөөр виртуал орчин дахь галын халуун илчийг бодит мэт биедээ мэдрэх боломжтой аж. Хувцас дээд тал нь 100 хэм хүртэл богино хугацаанд халах чадвартай ба ус шүршихэд усны даралтыг мэдрүүлэх тохиргоо бас бий гэнэ.

Ийнхүү гал сөнөөгчдийн сургалтад виртуал төхөөрөмж ашигласнаар бодит сургуулилт хийснээс бага хор нөлөөтэй нь мэдээж. Уламжлалт сургуулилт хийхэд их хэмжээний хорт утаа агаарт дэгдэж, орчны агаарын чанарыг муутгахаас гадна маш их хог тарьдаг билээ. Мөн сургуулилт хийхийн тулд хэтэрхий их ус ашигладаг нь нууц биш юм.

Түүнээс гадна гал унтраахад түгээмэл ашигладаг хөөсний найрлага дахь химийн нэгдлүүд нь хүний эрүүл мэндэд болон хүрээлэн буй орчинд хортой нөлөө үзүүлдэг гэнэ. Харин шинэ технологийг ашигласнаар илүү аюулгүй, цэвэрхэн, хохиролгүй аргаар гал сөнөөгчдийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх боломжтой болжээ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж