Анх 1974 онд үйлдвэрлэгдсэнээс хойш өдгөө 45 жилийн туршид сайжруулсаар ирсэн “чулууны мангас” хэмээгддэг Cat 777E өөрөө буулгагч нь ил уурхайн бүтээмжид хамгийн их нөлөөлдөг, бүтээлийн машин билээ.
Энэхүү бүтээлийн машин нь ялангуяа Монголын эдийн засгийг нуруундаа үүрэгч нүүрсний уурхайн үйл ажиллагаанд хамгийн чухалд тооцогдох техник юм. Монгол Улсад нөөцөөрөө томоохонд тооцогддог нүүрсний уурхайн нэг бол Улаанбаатар хотоос 930 км зайд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Хүрэн Шандын уурхай юм. Энэхүү уурхайд үйл ажиллагаагаа явуулж буй манай харилцагч болох “Баялаг Энержи Ресурс” ХХК өнгөрөгч оны сүүлээр 4 ширхэг Cat777E өөрөө буулгагчаар техникийн паркаа өргөжүүллээ.
“Баялаг Энержи Ресурс” ХХК нь Хүрэн Шандын нүүрсний уурхайд 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдийг хүртэл 5,000,000 хүн/цаг аюул осолгүй ажиллаж байгаа жишиг уурхайн нэг юм. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш давхардсан тоогоор нийт 1000 гаруй монгол залуусыг ажлын байраар хангасан байдаг.
Cat 777E өөрөө буулгагчийн ашиглалтын жин нь 163’360кг, 100 тонны даацтай, 60,1 м3 тэвшний багтаамжтай бөгөөд харилцагч өөрийн уурхайн үйл ажиллагааны онцлог, уурхайн нөхцөл байдал, цаг агаар, төлөвлөгөө зэрэгт тааруулан хүссэн тоноглол, тохиргоо хийлгэн Caterpillar-ийн үйлдвэрт захиалга өгөн зөвхөн өөрийн уурхайд зориулсан техникийг захиалан авах боломжтой байдаг.
Энэхүү “чулууны мангас” болсон өөрөө буулгагчийн түлхүүр гардуулан, техникээ хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 2019 оны сүүлийн билэгт сайн өдөр амжилттай болж өнгөрлөө. Тууз хайчлах арга хэмжээнд “Баялаг Энержи Ресурс” ХХК-ний уурхайн дарга н.Эрдэнэбаяр, Ашиглалтын инженер н.Жаргалсайхан болон Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн худалдааны төлөөлөгч Ц.Баяраа нар оролцлоо.
Бидний тогтвортой хөгжлийн баттай эх суурь болсон эрхэм харилцагч “Баялаг Энержи Ресурс” ХХК-ийн хамт олонд ажил үйлс нь үргэлж өөдөө байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Холбоотой мэдээ