Хятадын зах зээл нээгдэхэд хувьцааны ханш огцом унана

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Хятадын зах зээл нээгдэхэд хувьцааны ханш огцом унана

Хятадын зах зээл нээгдэхэд хувьцааны ханш огцом унана

Коронавирусийн дэгдэлтийг дарсны дараа зах зээл эргэн нээгдэхэд Хятадын хувьцааны ханш огцом унах эрсдэлтэй тулжээ. БНХАУ эдийн засагтаа нэмэлтээр 150 тэрбум юань хөрөнгө оруулсан ч Шанхайн нийлмэл индекс бараг есөн хувиар буурчээ. Мөн түүхий эдийн үнэ унасан байна.

Хятадын төв банкны мэдээлснээр энэ алхам банкны системд хангалттай хөрвөх чадвар байгааг батлан харуулсан аж. Төв банкны төлөвлөснөөр эдийн засгийн системдээ 1.2 их наяд юань суулгасан нь түүхэндээ нэг өдрийн дотор хамгийн их нэмэлтээр хөрвөх чадварыг дэмжсэн үйлдэл болж байна. Мөн төв банкных нь мэдээлснээр  энэ долоо хоногийн сүүлээр илүү их бэлэн мөнгө гаргах боломжтой гэнэ.

Сүүлийн үед дэлхийн зах зээлд ч хүнд хэцүү үе ирж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоног нь аравдугаар сараас хойших хамгийн муу долоо хоног байлаа.

Хятадын санхүүгийн зохицуулагчдын үзэж байгаагаар коронавирус тэртэй тэргүй удааширч байгаа Хятадын эдийн засагт богино хугацааны нөлөө үзүүлэх аж. Өнгөрсөн жил буюу 2019 онд Хятадын эдийн засагт 30 жилдээ хамгийн муу буюу 6.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Үүнд АНУ-тай хийсэн худалдааны дайн ихээр нөлөөлсөн байна. Энэ сарын эхээр хоёр улс хурцадмал байдлыг намжаахаар хэсэгчилсэн хэлэлцээр хийсэн ч ихэнх тариф хэвээр үлджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар том хотуудыг хэсэгчлэн болон бүрэн хаасан нь удаан үргэлжилбэл эдийн засгийн өсөлтөд маш том цохилт болох гэнэ. Хятад даяар аялал жуулчлалын салбар аль хэдийн том цохилтод өртөж, кино театрууд ч ялгаагүй ямар ч ажилгүй болсон.  Мөн олон үйлдвэрүүд ажлаа зогсоож, зарим компаниуд ажилчдаа гэрээс нь ажиллуулж байна.

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж