Тэрслүү үг: МОНГОЛЫН ЦАГДААД БИТГИЙ ИТГЭ! | News.MN

Тэрслүү үг: МОНГОЛЫН ЦАГДААД БИТГИЙ ИТГЭ!

Тэрслүү үг: МОНГОЛЫН ЦАГДААД БИТГИЙ ИТГЭ!

Тэрслүү үг: МОНГОЛЫН ЦАГДААД БИТГИЙ ИТГЭ!

Манай хууль, хүчнийхэн нийгмийг донсолгосон бичлэг үе, үе задалж, “үзэгчид”-ээ уйдаахаа больсон. Үүнийгээ “нийгэм дэх хор уршгийг нь нийтэд таниулан сурталчилж буй арга” гэж зөвтгөх нь олонтаа. Тийм ч байх, бас үгүй ч байж болно.

Хамгийн сүүлд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас цацсан бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалд бүүм тарьж, олон нийтийн сүлжээнийхэн зөв бурууг нь шүүн хэлэлцэв. Хэрэвзээ Т.Билэгжаргал хар тамхи хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол түүнийг хуулийн дагуу хатуу шийтгэх ёстой. Түүнээс ар гэрийнхнийг нь давхар яллах нь Монголын цагдаагийн хийх ажил биш ээ. Зовсон зүдэрсэн, ядарсан иргэнээ хүчирхийллээс, хүчирхийлэгчдээс хамгаалах ёстой төрийн цагдаа нь бичлэг дэлгээд, бие, сэтгэлийн зовлон туулж яваа нэгэн ээжийг давхар шийтгэж, нийгмээрээ яллах боломж олгож байгаа нь хамгийн бүдүүлэг байлаа. Хүний эрхийн мэдрэмжгүй, хүнлэг бус цагдаа нар хүчирхийлэгчээс үнэндээ дээрдсэнгүй.

Хүү нь хар тамхичин болсон нь тэр ээжийн хувьд хангалттай том зовлон, харамсалтай хатуу шийтгэл. Гэтэл иргэнийхээ зовлон, нулимс дээр нь нулимж, дэвсэлж, бах таваа хангаж байгаа Монголын цагдаа хүчирхийлэгчээс юугаараа ялгаатай гэж.

Хар тамхи Монголын нийгмийн айдас, асуудал, эмгэнэл болсон нь үнэн. Олон сайхан залуус хар тамхинд донтож, ар гэрийнхнийгээ тамлан зовоож буйг үгээр хэлэхийн аргагүй хэцүү байгаа. Гэвч хэн нэгний нийгэмд учруулж буй хор хөнөөлийг нийтэд таниулахын тулд хэн нэгний нэр хүнд, бие сэтгэлд халдаж болохгүй. Хүчирхийллийг хүчирхийллээр шийдэж, шийтгэж огтхон ч болохгүй.

НЭГ.

Зорилго нь зөв бол арга нь ямар байх нь чухал биш, төрийн цагдаа иргэнийхээ нэр төрд халдах, хүчирхийлэх энэ тэр бол ямар ч хамаагүй юм байна л даа, хуулийнхний зөвтгөлөөр. Гэхдээ, зорилго нь аргаа зөвтгөж огтоос болохгүй.  Зорилго нь аргаа зөвтгөж болно гэсэн зарчмаар асуудалд хандвал коммунизм, фашизм, терроризмыг хүлээн зөвшөөрсөнтэй ялгаагүй. Энэ бол коммунистуудын хэлдэг ганц тайлбар. Нийгэмд хар тамхины хор хөнөөлийг нийтэд таниулахын тулд ар гэрийнхнийг нь хүчирхийлж, нэр хүндэд нь халдаж, амьд явах эрхэнд нь коммунист, фашистууд л халдаж чадна. Бид уг нь хүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэмд амьдарч байгаа биш үү!

Тэр тусмаа бичлэгийг нь хэзээ хойно дэлгэсэн  Монголын цагдаагийн цаад сонирхол юу байв. Хэрэвзээ, хар тамхины донг нийтээр жигшээхийг хүссэн бол хэзээ хойно биш хэрэг гарсан үед цацаж, дэлгэх ёстой байсан юм биш үү. Тэр тусмаа ядарсан ганц ээжийг хүчирхийлэгчээс хамгаалах ёстой төр нь хүчирхийлэгчтэй хамжаад хүчирхийлэх шалтгаан нь юу байв. Ямар том хэргийг нуун дарагдуулахын тулд  иргэнийхээ зодуулж, хүчирхийлүүлж буй бичлэгийг ил цацаж шуугиан дэгдээсэн нь анхаарал татаж байна.

Бичлэг дэлгэхээс өмнөхөн “Бавгар” компанийн гүйцэтгэх захирал Х.Оюун телевизэд ярилцлага өгөхдөө түүнээс авлига нэхсэн гэх асуудалд хурандаа Б.Цогтбаяраас өөр гурван хүний нэрийг дурдсан. Төрийн мөрдэстэй хувцсаар иргэнээ айлгасан хурандаа Чингис, Отгонбаатар, Батсайхан нарын дуулианыг дарахын тулд “бичлэг” задалсан байж ч болзошгүй. Ингэвэл юун “нийгэм дэх хор уршгийг нийтэд таниулах” энэ тэр вэ.  Цагдаагийн хурандаа нарын хууль бус үйлдлийн талаарх дуулианыг намжаах гэсэндээ ЦЕГ тэс өөр бичлэгээр нийгмийн анхаарлыг сарниулахыг хүссэн бол зорилго нь ч, арга ч буруу гэсэн үг.

Монголын цагдаад мянга, мянган бичлэг бий. Хүсвэл тэд иргэнийхээ эрхэнд халдаад ч болтугай бичлэг дэлгэхэд гайхах зүйлгүй болсон нь эндээс харагдаж байна. Тэр тусмаа нэг хүнийг нийгэмд жигшээхийн тулд ар гэр, үр хүүхэдтэй нь давхар ялладаг коммунист арга барилаасаа Монголын цагдаа хэзээ салах вэ. Гэмт хэрэгтэнд ч гэсэн гэмших эрх үлдээх ёстой. Энэ нь гэмт хэрэгтнийг өмөөрөх, өөгшүүлж байгаа юм биш, гэмт хэрэгтнүүдийн ар гэр, үр хүүхэд, аав ээжид ч нэр төр гэж бий, тэд амьд явах, амьдрах эрхтэй учраас. Монголд хүчирхийлэгч, хүний эрхийн мэдрэмжгүй цагдаа олон бий.   Ц.Нямдоржийн үед тэд сошиал хүчирхийлэгчид, эрүүгийн том элементүүд болсныг энэ бичлэг ч, Х.Оюун бүсгүйн ярилцлага ч давхар нотолж байна. Ард иргэдээ айлгадаг, авлига нэхдэг, хүчирхийлдэг, хүнлэг бус Монголын цагдаагаас үнэндээ айж байна.

ХОЁР.

Жүжигчин Т.Билэгсайханаас гадна дуучин С.Амархүү, Г.Эрдэнэбаяр /Мотив хамтлаг/ нар хар тамхи татсан хэргээр цагдан хоригдож байсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Хүлүгэ хар тамхины хэрэгт нэр холбогдсон гээд цагаан тахал Монголын үндэсний аюулгүй байдлын том асуудал болж хувирчээ. Монгол хар тамхины хэрэглэгчид байгаа учраас зарж, борлуулж, ашиг олдог нь ч бий гэсэн үг.  Гэтэл тэднийг Ц.Нямдоржийн цагдаа нар яагаад олж илрүүлж, барьж хорихгүй байна вэ.

Монголд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирдэг хэд хэдэн том бүлэглэл бий гэсэн мэдээлэл байдаг. Сүлжээ бүлэглэлд хил гаалийн ажилтны хүүхдүүд, олны танил хүмүүс, прокурор, цагдаагийн алба хаагч байдаг гэх.

Тэднийг барьж шийтгэхгүй бол хар тамхи хэрэглэгчид, гэр бүлээ хүчирхийлэгчдийн бичлэгийг мянга цацаад нийгэмд юу ч өөрчлөгдөхгүй. Олны танил, мөнгөтэй нөлөөтэй хүмүүс, тэдний хүүхдүүд хар тамхины хэргээр баривчлагддаг ч тэгсхийгээд суллагддаг, өршөөдөг, хэргийг нь хэрэгсэхгүй болгодог учраас энэ нь  залууст буруу сэдэл болж очдогийг үгүйсгэхгүй юм.

Өнгөрсөн онд гэхэд хар тамхины хэрэгт 335 хүн шалгагджээ. Үүний цаана илрээгүй хичнээн хүн хар тамхинд донтож, ар гэрээ тамлан зовоож байгааг хэлэхэд хэцүү. Гурван сая хүн амтай Монголд 335 хүн хар тамхины хэргээр шалгагдсан, үүний  88.9 хувь  35 хүртэл насныхан байгаа нь бүр том эмгэнэл.  

Хэрэглэгчийг барьж, шийтгэхээс гадна зарж, борлуулдаг  сүлжээг нь “дэлбэлж”,  “нийгэм дэх хор хөнөөлийг нь нийтэд сурталчилах нь” Ц.Нямдоржийн цагдаа нарын хийх ёстой жинхэнэ ажил. Хар тамхи зарж, борлуулагчдын нийгэмд учруулж буй хор хөнөөл нь хэд дахин их. Т.Билэгжаргалын ар гэрийнхэн шиг олон хүнийг тэд бие, сэтгэлээр нь яллаж байгаа.

Тэгэхээр хил гаалиар хар тамхи ямар хүмүүс оруулж ирдэг болохыг тэдэнд хэн туслаж, хаанаас Монголд нийлүүлж, ард нь ямар эрх дархтан байгааг харуулсан бичлэгээ задалбал Монголын цагдаад итгэе.  Яагаад гэвэл хар тамхи борлуулж, худалддаг хүмүүс нь цагдаа, тагнуулынхан байдаг гэсэн хардлага олон нийтэд байгаа учраас.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

102 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-03 66.181.188.78

Ямар ч хүн аюул гамшиг зовлон тохиолдох бүртээ " ээжээ" эмчээ""" цагдаа" гэж дууудаж тэднээс аврал эрдэг шүү дээ гэтэл эднийгээ үргэлж муу хэлж хазайсан төдийд нь түлхэж байдаг хүмүүс байх юм та өөрөө
ээжтэй эмч эхнэртэй цагдаа эцэгтэй бол арай ингэж хэлэхгүй л байх учмр нь тэдний зовлонг мэддэг учраас,,,,

Avatar

News.mn z**l p**a min 2020-02-03 202.9.47.58

Нүүр царайг нь шууд ил гаргаад лайв хийгээд дараа нь шоронд нь аваачаад 20 30н жил мийх ёстой байхгүй юудаа тэгж байж энэ хэрэгнүүд 1 тийшээ болно.

Avatar

Танай сайт зайл 2020-02-03 202.126.89.111

Арчаагүй бсдаа минь зайл чи тэгээд яадийн дэлгэх нь зөв нийтээрээ цочирол авах ёстой бсдаа минь тэр босоо хөх монголийхонд зодуулсан иргэн амиа алдсан тэгүүл тэрнтй талаар бичээч мал минь

Avatar

Ард гомбо 2020-02-03 66.181.161.53

Монголд цагдаа нарыг. Хууль зөрчихгүй ажилуулдаг албан порkурорын дэргэдэх мөрдөн байцаах алба хянөлтгүй цагдаа. Нар даварсаан. Хуулиар болохгүй хууль бусаар тэмцэх цаг айсуй. Төрийн хатиг.

Avatar

Baraa 2020-02-03 202.9.46.239

Har tamhichidin are ger uud..ba hamtragch nar uhlee..

Avatar

Зочин 2020-02-03 64.119.23.218

Угаасаа дөрвөд нямдорж хуулиас зайлсан цагт өөрчлөгдөнө.

Avatar

Новшийн мэдээ 2020-02-03 202.9.46.252

Энэ бол тэр арчаагүй үнэхээр бичих нийтлэл олдохгүй ажилаа мэдэхгүй хүний бичсэн зүйл гэж ойлгож байна

Avatar

tsagdaa zow yum hiijee 2020-02-03 66.181.161.91

ene neg oron garan yum ter har tamhichiniig ch buruutgaad baih shig eswel tsagdaad ch buruutan bolgood baih shg hachin2 yum dandaa saraachij suuhiim. hvmvvs medej awag yaadiin busad etseg ehvvd ch gsn seremj awag ard tvmen ch gesen meddegee medeg mongold har tamhinii ayul nvvrlesen yum bn zaluuchuudiig maan suirvvleeed ehelsen bn medeg harin ted margaashaas vr hvvhdvvddee anhaarlaa dahaid hed dahin nemegdvvleh yostoigoo uhaarchiin iim yuman deer uhaan uralduulsan vgs ilvv shvv hewleliinheen.

Avatar

Хөлсний бичээч л***р чамд зориулав 2020-02-03 66.181.191.146

Хөлсөө урсгаж, оюун ухаанаа уруулдуулж мөнгө олж байхад өмхий бөгсөө хөдөлгөхгүй өмхий амаараа юун л*****н юм бичдэг юм бэ энэ хар тамхи гэдэг зүйлийг одоо л бид таслан зогсоохгүй бол чиний хүүхэд чиний дээрээс шээх цаг ирээд байна мал минь чи өөрийнхөө амьдрал тулгараад ирахээр хэнд хандах уу цагдаад хэн чиний амь насыг хамгаалах уу цагдаа сайн бод хөлсний мөнгө чамд амьдралд чинь наалдах болтугай

Avatar

Зочин 2020-02-03 59.153.114.192

Би бол энэ бичлэгийг ингэж олон нийтэд дэлгэсэн нь зөв л гэж бодож байна.

Avatar

Зочин 2020-02-03 182.160.36.88

ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө цаг наргүй тэмцэж яваа цагдаагийн байгууллагыг харлуулах хэрэггүй Ганц нэг хариуцлаггүй үл бүтэх этгээдүүд цагдаад шургалж энэ байгууллагыг харлуулж байгаа хэрэг Хээл хахууль авлигад идэгдсэн ёс зүйгүй хүмүүсийг энэ байгууллагаас арчиж цэвэрлэх хэрэгтэй

Avatar

Отгон 2020-02-03 192.82.72.62

Хүний эрхийг хамгаалахын төлөө зүтгэж л байгаа юм бол юундаа бухимдаад байгаа юм тэр бичлэгийг хараад жигшин зэүүуэж байгаа болохоос тэр хөөрхий ээжийг хэн ч ярихгүй байхад цагдаад бурууг өгөөд байх шаардлага алга

Avatar

Зочин 2020-02-03 202.21.96.158

Надад эхлээд Яагаад бичлэг гаргаж байгаа юм бол гэж бодсон. Гэхдээ Билэгжаргал ээжийгээ хүүхдээ хайрлаагүй бол бид яагаад хайрлах ёстой гэж бодогдсон. Билэгээ гэдэг залуугийн буруу. Одоо өөртөө л гомддоо. Ингээд амьд явах хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу?

Avatar

Зочин 2020-02-03 66.181.183.160

Цагдаа муу нэртэй байж болноо тэглээ гээд монголын цагдаад битгий итгэ гэх шиг хэдэн хүний арчаагүй үйлдлээр бусдын бүү буруутгаач ажлаа ёс журмаар нь хийгээд явж байгаа цагдаа зөндөө л байгаа шүү дээ( жич би цагдаа биш)

Avatar

mongol 2020-02-03 66.181.177.169

Tsagdaa ajlaa sain xiij baigaa – Iim muu muuxai buxniig gargaj jigshuulex sanuulga doxio bolgox xeregtei Tsagdaagiin ilruulsen xar tamxinii xerguud shuux deer ochood zamxarch alga boldog esvel 150-iar torgood yavuuldag shuu dee TSagdaag muulj baigaa xumuust xelexed -NAAD UCEE SHUUXDEE L OCHIJ XEL- gej xeliye

Avatar

Зочин 2020-02-03 202.55.188.42

Энэ зурагаа сольно уу наад 2 хүн чинь шүүх хурлаар ороод хуулийн дагуу гэм буруугүй нь тогтоогдоод суллагдсан байдаг шүү

Avatar

Зочин 2020-02-03 202.9.46.228

Хар тамхитай холбоотой ялын бодлого маш яаралтай чангатга, элдэв бурхан багшийн дүйчэн гэх амралтын өдрийн хууль санаачилж байхын оронд

Avatar

Зочин 2020-02-03 49.106.188.85

Mgld hund tsagdaa gdg alba ajil zohidogguim shg bgaam. Aali deer 15nii tsagdaa gej ner hund muutai l nuhduud ardiin duund muu muuhaigaaraa duuduultsan l bsn. Heweeree shuu、Nuguu hahuuli bair saw nehdeg hurandaa naraa ingej surjigensen yumuu?

Avatar

MN 2020-02-03 202.131.243.186

ЗӨВ ӨӨ ЗӨВ. ТЭР БИЧЛЭГ БОЛ АРАЙ Л ЮМ БАЙНА ЛЭЭ. ТЭР МУУ ЭЭЖИД ЯМАР ХЭЦҮҮ БАЙГАА БОЛ. ЗҮГЭЭР ХЭРГИЙН БАРИМТ ТӨДИЙ ЗҮЙЛИЙГ СОШЛ ОРЧИНД ЦАЦАХ ЦААНАА ӨӨР САНААТАЙ, НЭГ ТИЙМ ТАНИЛ ТЕХНОЛОГИ САНАГДААД БАЙГАА ЮМ. ЭНД ХАРИН БИЛЭГЖАРГАЛЫГ ӨМӨӨРӨХ САНАА БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ЭРХБИШ ОЙЛГОХ БАЙЛГҮЙ ДЭЭ…

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: АЙМАГ, СУМ, ДҮҮРЭГ ХОРОО, НЭРТЭЙ НЬ МЭДЭЭЛ 2020-02-03 103.26.195.47

Үгүй шүү НЯМСҮРЭН ГУАЙ.А , Б нар хулгай хийлээ, дээрэм хийлээ, хар тамхи зарлаа, хэрэглэлээ, хүчиин хийлээ гэхээр нөгөө А, Б нар чинь дахиад л хулгай, дээрэм, хүчийнгээ хийгээд хар тамхиа зөөгөөд худалдаад, хэрэглээд байгаа юм.Тиймээс нэр устай нь аймаг, сумтай нь мэдээлэх нь маш зөв.Ингэж байж л тэр болдоггүй хүмүүсийг чинь гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан нь анхаарч, хэлж сургаж, хяналт тавьж засах арга бий.БУСАД ХҮМҮҮСТ СУРГАМЖ БОЛОГ. Бусад улсуудад нэр устай нь зарлаад байна шүү дээ.

Avatar

Зочин 2020-02-03 66.181.189.97

"Хүчирхийллийг хүчирхийллээр шийдэж, шийтгэж огтхон ч болохгүй"— ГЭХ ЗЭРГЭЭР ИХ САЙХАН БИЧИЖ. НАЙРЛАГА НЬ Ч САЙН ЮМ.СЭТГЭЛГЭЭ НЬ Ч ТААЛАГДЛАА. БАЯР ХҮРГЭЕ.БИЧЭЭД БАЙГААРАЙ.

Avatar

хохирогч 2020-02-03 64.119.23.111

хар тамхитай тэмцэх газрын хошууч З болон тууний хамсаатан хятадын эрлииз нар том булжглэл зохион байгуулан тжмцэх биш тараан хогжуулсэнийг шуух АТГ прокурор яагаад нуун дарагдуулаад иим ядарсан ээж задарсан хуугээр нь реклам зиигээд байна

Avatar

Зочин 2020-02-03 192.82.76.159

Сэтгэлтэй, Монгол улс, иргэдээ гэсэн цагдаагийн ажилтнууд хүнд, хэцүү, аюултай нөхцөлд тогтмол ажилладаг. Тэдний удирдлагыг улс төрөөс салгах хэрэгтэй:. Харамсалтай нь одоогоор тэдний удирдлагыг шалгаж, хянах, ялангуяа энэ хяналтыг нь хянах хууль алга.

Avatar

Bold o 2020-02-03 121.163.70.184

Manai holduu heden tsagdaa nar hunii erh gedeg yum eroosoo oilgohgui bj boonooroo oorsdiigoo omoorood baahan setgegdel bichjee.bas setguulchiig zanalhiilj bn .ene Nyamdorjiig tsagdaatain hamt huu undseer ni solij shine humuuseer solij bj ene holduu tsagdaa naraas salah heregtei

Avatar

Зочин 2020-02-03 66.181.178.197

Монголын цагдаад битгий итгэ гэж бичсэн энэ сэтгүүлч Нямсүрэнг хараандаа авах ёстой. Уйлаад ирэхэд нь хэлэх ёстой. Ингэж бичсэн сэтгүүлчдийг улс болгон чимээгүй байж байгаад өөрийнх нь асуудлаар өөрт нь мэдрүүлдэг. Энэ бас ардчилал шүү. Энэ тэгээд яах гээд байгаа юм. Дураараа чалчдаг нь сэтгүүлчид гээд бодчихсон, дээрээс нь бусдынх авч байгаа мөнгө шарыг нь хөдөлгөөд байгаа юм байна. Попрох нь ээ. Аядуу бай, хүүхдээ.

Avatar

Зочин 2020-02-03 104.248.200.92

Ene bur surduulchixlee gatsdaa n orj ireed hha

Avatar

Хүннү 2020-02-03 202.179.24.48

Чиний тухай бичсэн байна энэ үнэн. Та нарын байгаа байдал энэ.

Avatar

Зочин 2020-02-03 202.9.46.251

Уучилаарай өөрийгөө чинь тэнэг гэхүү гол ард талд нь байгаа нөлөө бүхий хүмүүс цагдаагийнхан байгаа шүү том цолтонгууд тушаал өгнө доодох хэдэн баясаж гүйнэ шудрага юм бол дээд хэдийгээ мэдэгдэж таслан зогсоох хэрэгтэй биздээ чадахгүйгээс болж насаараа цагдаа хийгээд дуугай явахаас өөр замгүй юм шүү монголын цагдаа сайн гэж үү мэдкү юм байна

Avatar

Зочин 2020-02-03 182.160.35.123

Энд комент бичсэн хүмүүсийг хараад өмнөөс нь ичлээ. Цагдааг л баахан муулцгааж. Цагдаагүй 7 хоноход та нар бүгд амьтан болно, хэн дуртай нь чамайг дээрэмдэж зодож, эхнэрийг чинь булааж хүчиндэнэ эргүү мөөрөлдсөн оркуудаа

Avatar

Зочин 2020-02-03 202.9.46.251

Хэн цагдаа бол гэсийн гуйгаад болсийм уу та нарын мэдлэггүй дээр цагдаа болж багаасаа дээрэлхүүлээд амьдарсан хэдэн боохой цагдаа болоод пэд3 үсэрдгиймш бусад улсыг хар цагдаагийнхан ямарч сайхан залуучууд байдийн царай харьцаа соёл бие хаа манай хэд гэж халаасан бор худалаа томорсон яг тулвал юуч чадахгүй мэдэхгүй хэдэн маанагууд уур чинь савсаж байна уу яагаад гэвэл энэ бүгд үнэн

Avatar

Зочин 2020-02-03 176.59.36.50

БАЙНА. ХАР ТАМХИ ХУДАЛДДАГ НЬ ЦАГДАА ТАГНУУЛЫНХАН ГЭНЭ ҮҮ,, ЧАМААС ГУЙЯ ЮУ ХЭЛЭХ ГЭЭД БАЙГААГ МЭДЭГДЭХГҮЙ, МУЛГУУ МУНХАГ, НОХОЙН ГУЛГИДАС ШИГ ЗАВААН БОЛХИ ЮМ БҮҮ БИЧ Ж.НЯМСҮРЭЭН, НААД БАЙГУУЛЛАГУУД ЧИНЬ ТӨР, УЛС, АРД ИРГЭДИЙНХЭЭ АМАР АМГАЛАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ 100 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙГАА ТҮҮХТЭЙ ЮМ Ш ДЭЭ, ЧААВААС БИЧИХ ӨӨР СЭДЭВ ОЛДОХГҮЙ БОЛОХООР БОЛСОН БОЛООГҮЙ СҮРТЭЙ ГАРЧИГТАЙ, ХАР МАССЫН АНХААРАЛ ТАТАХ ГЭСЭН ОРОДЛОГО ЮМ ДАА ӨӨР ОЛИГТОЙХОН СЭДЭВ СУДАЛЖ БАЙГААД БИЧ…

Avatar

ЗОЧИН 2020-02-03 176.59.36.50

ЧААВААС ЭНЭ СЭТГҮҮЛЧ ОДОО ЮУ БИЧСЭН ЮМ БОЛ ДОО, УЛС ТӨРИЙН ӨНГӨ АЯС ЦУХАЛЗАЖ БАЙНА, ЮМНЫ НААДАХ ЦААДАХЫГ САЙН УХАЖ БОДООД НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХЭДЭН ҮГ БИЧСЭН БОЛ ХҮНД ҮНЭЛЭГДЭХ БАЙЛАА, ЯАСАН Ч МУНДАГ ЦАГДАА РУУГАА ДАЙРДГИЙН БЭ, ТЭД АЖЛАА Л ХИЙСЭН БАЙНА, ХАРИН Ч НИЙГЭМД БОЛЖ БУЙ БУЗАР БУЛАЙ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТЛЫГ НИЙГМЭЭРЭЭ ИЛ ТОД ХЭЛЭЛЦЭН ТУНГААЖ ЗӨВ БУРУУГАА ОЛДОГ НЬ БИДНИЙ СОНГОСОН АРДЧИЛСАН НИЙГМИЙН ОЛОЛТ ШҮҮ СЭТГҮҮЛЧЭЭ, ЧИНИЙ ЭНЭ ХЭДЭН БОЛХИ ӨГҮҮЛБЭРИЙГ УНШИХАД ДОТОР МУУХАЙ ОРГИЖ БА

Avatar

Зочин 2020-02-03 66.181.191.196

Хар тамхичинг өмөөрөөгүй харин ээжээс нь бичлэгийг олон нийтэд ил тавих зөвшөөрөл авсан юм уу гээдбайгаа юм биш үү.

Avatar

tumur 2020-02-03 203.91.115.50

mongoliin tsagdaad bayar xurgee iim xog novshnuudiig niigemd iim yanzaar sain ilchilj jigshuulj baix ni tuiliin zov tsagdaad amjilt tsaashid ch ingej ajillaarai daxin amjilt

Avatar

Хар тамхичдад боломж бүү олго 2020-02-03 64.119.25.174

Цагдааг муулж гүтгэж доромжлох бол гэмт этгээдүүд тэдний хань хамсаатнуудын хийж чадах цорын ганц ажил бөлгөө.Хар тамхичдын тухай мэдээлэх нь цагдаагийн буруу гэдэг нь эрүүл ухаантай хүний ажил лав биш.Хар тамхичдыг хайр найргүй илчлэх ёстой.Шоронд хатаах ёстой.Тэдэнд боломж олгохгүй байж залуу үеийг энэ тахлаас аврана.

Avatar

Буд 2020-02-03 192.82.71.183

Энэ бол нямдорж гэдэг хун юу чхийхгуй байгааг илчлэж байна шуу дээ одоо сайдыг 20 жид хийж ийм хэмжээнд хуогэсэн энэ хунээс ард тумэн асуух шийдуулэх эрхтэй шударга юм ярьдаг энэ хунийг одоо тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй шуу дээ хуулийг гууль болгосон нохор шуу

Avatar

болор 2020-02-03 88.125.80.192

энэ нийтлэл юуг хамгаалж өмгөөлөөд бна вэ … нууцлах ёстой байсан гээд байгаа юмуу… хар тамхичид бузар булай бүхнийг хайр найргүй илчилж олонд таниулж нийтэд жигшүүлж байж цэвэршинэ ээ хө. тэгж байж эцэг эх нь ах дүү нь гэр бүл нь бусдыгаа ийм юманд оруулахгүй сэргийлж анхааруулдаг болно хяналт тавьдаг болно оо…. бузар булай бүхнийг дэлгэж байгаарай хайр найргүй… монголын нийгэм монголын ирээдүй цэвэр тунгалаг байг ээ

Avatar

Зочин 2020-02-03 107.242.121.54

Tiim biishee, Bilegjargal iin ger buliinhens hetsuu gedeg utgaar ni bichsiin bishuu

Avatar

tumur 2020-02-03 203.91.115.50

ter muu bilegjargalaas bolj iim baidald orloo gedgiig xumuus oilgoj baigaa tul ar geriixaend xoxirox zuilgui xarin ch ter bilegjargaliig uzen yadax bolno iim golognuudiig alj ustgax xeregtei exiigee zodoj baigaa g*** niigemd xereggui tsadaagiin medeelel tuiliin zov zuil bid niigmeeree iim xog novshnuudiig zolbin noxoinoos ch dord uzej baix xeregtei

Avatar

Иргэн 2020-02-03 66.181.191.43

Хар тамхи хэрэглэгчийг эмчилгээнд, борлуулагчийг шоронд

Avatar

P***anuudaa duugaa tat 2020-02-03 66.181.161.124

Ene heden tsagdaarui dairtsgaahiin yun ih hailan, enelen, hunii omnoos sanaa zovogsod ve? Har tamhichin huchir***legch yargachinii unen tsaraig niigemd taniullaa. Novshiin har tamhichidaa odoo omoorood emortsgoonoo, haltaisan amarhuu metiin gulugnuudee neg musun ushigluud narsand n suulgahgui niisleliin shuuhees butsaaj ntr. Tsagdaa ATG sain ajillan bga shu shuuh deer asuudal boldog

Avatar

Цагдааг өмөөрхүй 2020-02-03 202.126.89.207

Цагдаад баригдсан хулгайч, луйварчин, шоронгийн хадааснууд их хуцацгааж байх чинь. Энэ системд шударга, үнэнчээр нэр төртэй албаа хааж буй олон мянган залуус байгаа. Новшийн хар тамхичид, хүчирхийлэгчид, хулгайч нар тэчяадаж байнаа

Avatar

иргэн Дашням 2020-02-03 66.181.184.200

Монгол цагдаад ядарсан ардаараа тохуурхаж ял төлөвлөж дарамтлах үнэнд гүицэгдэхээрээ цолны илүүгээрээ доод тушаалын ажилчдаа үүрэг өгч хүчирхиилэх гар хөлииг нь өчиж насаар нь тахир болгох явдал түгээмэл баидаг.Настаи хүн шудрага үнэн үг хэлсниихээ төлөө гартаа гэмтэл авч шаналж явнаэнэ хүн бол СХД 1 р хэлтэсиин дэд дарга ДХ мэндбаяр Мөнхочир гэх мэт улангасан дээрэмчид бии шүү.

Avatar

zochin 2020-02-03 172.58.228.174

Har tamhinii mafiig ilchilj,tsaaziin to ogoh ni shudarga shiitgel

Avatar

Зочин 2020-02-03 202.21.109.43

Barimttai shaaya 1 tsagdaa baitsaaj baisan huuhenee huchindeed hereg ilrerh ued amiaa horlson barimt 2 neg tsagdaa oorigoo rembo gej bodood hunii mashin zuugdej hunii mashin oshigloj oorigoo terminator ene muu yadii gesn baidaltaigaar handaj baigaad amia aldsan zugeer l stantsaraa medee ogood baridag gazar barimt 3 bz duuregin tsagdaa huvi huntei ham hereg hiij hun daramtalaj baigaad baridagdad hereg uusged sahlgdaj ajilasaa halagdan geh mer yavndo tsagdaa nar humuus hamgaalah uuregtei baital

Avatar

Зочин 2020-02-03 203.91.118.182

Хэн өөрийгөө рэмбо, терминатор гэж бодож амиа золих вэ? Энэ бол цагдаагийн үүрэг. Чи цагдаа байсан бол яах уу? Чи ч юмны учир мэддэггүй сэтгэлгээний дорой н**ш байна даа. Удаа дараа эрэн сурвалжлагдаж бусдыг хохироон дураараа явж баригдахгүй зугтаж байсан хүнийг саатуулах ёстой юм байгаа биз дээ. Тэр муу ухамсаргүй с** хэнийг ч яахаас ч буцахгүй шууд машинтайгаа авч давхиж цагдаа алсан юм лалраа.

Avatar

Зочин 2020-02-03 66.181.183.74

Хахаха тэр машинаас зүүгдэж үхсэн цагдааг бодохоор бүр инээд хүрээд байдгын. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад үхлээ нтр гээл матрын нулимс гаргацгаагаал

Avatar

Зочин 2020-02-03 66.181.161.124

Шоронгын тролл чи дуугай жангаа цусал. Тэр цагдаа нэр төртэй ю, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн. Харин чи үмхий жангаа гударч тэм6үүтэй 600800 саасаар нарсандаа дуусна

Avatar

tumur 2020-02-03 203.91.115.50

ter tsagdaa alban uurgee ner tortei guitsetgej yavaad ami uregdsen chi muu zolbin noxoi ineex uchirgui xarin tsagdaag baidaanii zevsgeer zevseglej ter muusainuud shig novshnuudiig shuud buudan aldag baix xeregtei tegexgui bol niigmiin xog shaaruud davarch baigaa shuu tsagdaag zevsegle shireenii ard suuj ner tor xootsoldson tsagdaa xuuliin darga said gex malnuudaa

Avatar

Зочин 2020-02-03 202.179.27.211

Яг тийм. Яагаад тэр хүний нэрийг илчилж байгаа юм бэ

Avatar

Байды 2020-02-03 64.119.24.120

а******н хулгайч залилагч нарын нэрийг ч бүтэн бичдэггүй хүний эрх ярьж дүрэмддэг биздээ нэг зовсон эхийг яаж байгаа нь энэвдээ

Avatar

Зочин 2020-02-03 122.201.31.250

Естой зов бичсэн бна. Тэр муу хоопхий эжийг яахнав дээ, тэртээ тэргуй шаналж яваа амьтаныг. Цагдаа бол новшийн байгаа шуу!! Ард тумнээ л харгислаж чадна

Avatar

Зочин 2020-02-03 72.196.192.250

Hvnii muu tsagdaa. Ene bol sots-iin ved garsan iheehen vnen vg. Haramsaltai ni ene vg Odoo ch
vnen heveeree. Yagaad gevel tsagdaa yaaaag huuchnaaraa yalzraliin tuil bolood bna. End ih vnen yum bichsen bna.
Umuursun zviliig ni tsagdaa nar uursduu l bichij baigaa sh dee.

Avatar

Zandanshatar dargaa 2020-02-03 203.91.115.52

Ene niitleliig bichsen setguulchiig hunii erhiin undesnii komissiin dargaar tavina uu iim undur medremjtei huneer darga hiilgej bval Mongol turd ch ard irgeddee ch heregtei gj bodoj bnaa amjilt husie

Avatar

Зочин 2020-02-03 202.9.46.22

Харин хар тамхи, хүн амь, хүчингийн хэрэг дээр бол монголын цагдаа хүчин мөхөс.

Avatar

zochin 2020-02-03 59.102.83.149

dandaa mungunii tuluu yaahaas ch butsahaa baitsan amitad baisiin bishuu haraad bhad ene tsagdaa nar chini

Avatar

иргзн 2020-02-03 202.179.25.32

Монголын цагдаа Шүүх Цагдаа Прокурор бүгд Авилгалд идэгдэж Зөв Шударга Үнэний талд биш Худал хуурмаг, Мөнгөтөй, Дарга нарын талд Үйлчилдэг , Гэмт хэрэгтэнгүүдэд Өршөөнгүй хандаж Ял завшуулдаг болоод удаж байгаа ш дээ, Хамгийн Хар тамхины хэргээр баривчлагдсан Амархүү Ял завшаад л өнгөрсан шүү дээ,

Avatar

Зочин 2020-02-03 202.9.46.22

Монголын цагдаад ганц хийж чадах ажил бий. Тэр нь ТҮЦ ухах. Яаж байгаа юм гэхээр тамхи зарж байгаа зөрчлийг илрүүлж байгаа нь гэнэ ээ.

Avatar

Зочин 2020-02-03 103.212.119.182

Энэ цаг үед хүүхэд хүртэл чихэрэнд хууртахаа больсон цаг. Үнэн бодит зүйл л үзүүлж харуулахгүй бол тоох ч үгүй. Мөрийцөхөд ч бэлэн байна. Харин хэрүүлийн алим, хүний эрх ярих гэж байгаа бол эндүүрэл шүү. Тийм л овоо юм бол энэ хэмжээний сэтгээд хар тамхи гэгч цагаан тахлаас ард түмнээ аврах хөдөлгөөн өрнүүлж үр дүнд хүр л дээ чамайг харж л байя. Би бол ард түмэнд хүрсэн мундаг арга хэмжээ болсон гэж харж байна.

Avatar

Зочин 2020-02-03 202.9.46.69

Монголын хамгийн том мафи 1-р т УИХ, 2-р т Цагдаа

Avatar

Зочин 2020-02-03 66.181.178.202

Үнэн ш дээ

Avatar

Зочин 2020-02-03 66.181.178.211

Цагдаа ажлаа хийж байгаа, биднийгээ ч хамгаалж байгаа. Харин авилгалд идэгдсэн "том" хүмүүс л асуудал шүү.

Avatar

Хүннү 2020-02-03 202.179.24.48

Цагдаа ажлаа хийгээгүй, бусдын гар хөл болж ард түмнээ торгож мөнгө босгох үүрэгтэй болсон.

Avatar

Зочин 2020-02-03 202.131.235.74

tsagdaa nar jaahan yum hiiheeree tuuniigee boon sur bolgono getel ilereegui hereg ochnoon bdag tsagdaa nariig hyanadag frokuroriin dergedeh mordong darui baiguulah heregtei

Avatar

Зочин 2020-02-03 66.181.161.110

Монгол бол цагдаагийн дэглэмт улс. Юу яасан ардчилал.

Avatar

Зочин 2020-02-03 202.21.108.240

Цагдааг одоо хэн хянаж чадаж байгаан. Поркурор уу? Дунд хуруу биз дээ. Прокурор хянадаггүй л байхгүй юу. Яг адилхан эрх үүрэгтэй 2 байгуулага зэрэгцэж байж шударга болдог юм байна. Аль алиныхаа улыг харсан, мууг нь үзэх гэсэн байгуулагууд байж л иргэд дундаас нь хождог. Ж нь ГРУ-ФСБ, ТТГ-FBI гм. Эдгээр байгуулагууд аль нь ч дотооддоо дангаар ноёрхож чададгүй, иргэдэд үнэнчээ батлах гэж нэгнийхээ улыг шагайж байнгын хянаж байдаг юм бна.

Avatar

Зочин 2020-02-03 66.181.161.26

hud;aa tom2 hutsahaa bolpo

Avatar

Зочин 2020-02-03 202.9.40.165

Танай сайтынхан ямар нэгэн юм болвол цагдаад хандахгүй байгаарай. Ард түмэн бид цагдаатайга хамт байнаа

Avatar

Зочин 2020-02-03 202.179.26.19

Ийм л мангар цагдаа нар шүү, Юун гуя гээд л гараад ирнэ

Avatar

Зочин 2020-02-03 202.9.40.165

Цагдаа ажлаа сайн хийж байгааг ард түмэн харж байна. Танай сайт хар тамхичдыг өмөөрч байна. Бичлэг бол орцны бичлэг байна лээ.Бусдад сургамж болох үүднээс энэ бичлэгийг гаргасан байж таараа. хар тамхи хэрэглэсэн хүн юу ч хийхээс будаггүй гэдгийг нотлохын тулд гаргасан. гэтэл танай Болхи дуран гэгч булан болохоор энэ асуудлыг бүр улстөржүүлж коммунист гэх мэтээр бичжээ. Элбэгдоржийн сайт ингэж хамаа намаагүй бичиж болохгүй. Хэвлэл, сэтгүүлчийн ёс зүй гэж байдыг дандаа санаж ажлахыг зөвлөе

Avatar

Зочин 2020-02-03 202.21.108.240

Факт цагдааг ажиллаж чадахгүй байгааг иргэд хүлээн зөвшөөрсөн. Асуудлыг яаж шиыдэх вэ л чухал.

Avatar

zochin 2020-02-03 202.9.46.22

tsagdaa tsaanaa l zevyyn dee

Avatar

Зочин 2020-02-03 202.9.40.91

Цагдаа бол бурханий элч юм.

Avatar

Зочин 2020-02-03 182.160.40.209

Иргэд биднийг энэ шударга дүр эсгэгч Нямдорж хуурсаар өдий хүрлээ шүү.

Avatar

МАН-ЫН ГИШҮҮН 2020-02-03 192.82.70.211

ЯАГААД ХАРТАМХИ МАНСУУРУУЛАХ БОДИС НАЙМААЛАГЧДЫГ ТЭДНИЙ СҮЛЖЭЭГ ИЛРҮҮЛЖ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХГҮЙ БАЙНА !!! ТЭДНИЙ АРД ЦАГДАА , ХИЛ , ГААЛЬ , ТАГНУУЛЫН ХУРАНДАА НАР УЛСТӨРЧИД ГАДНЫХАН ОРОЛЦСОН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ ТӨРД ЗАГАЛЧИХСАН БАЙГАА УЧРААС ТЭР !!! НЯМДОРЖ ТЭДЭНД ТӨМСГӨӨ АТГУУЛЧИХСАН НЭЭНТЭГТЭЙ !!!

Avatar

зочин 2020-02-03 182.160.34.213

ЭНЭ АРД ТҮМЭН ГЭЭЧ ЁСТОЙ ТЭНЭГ ЭЭ, ШУДРАГА ГЭЖ ЦОЛОЛСОН ТЭР НЯМДОРЖИЙГ ТА НАР ЯАГААД ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛААД ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД БАЙДАГ ЮМ БЭ, НЯМДОРЖ ТА НАРТ ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЮМ БЭ

Avatar

зочин 2020-02-03 182.160.34.213

хуулийн заалтын дагуу нэг ялгаа хэлье, цагдаа барьж нотлох баримтыг нь гаргаж шүүхэд шилжүүлнэ, тэгэхлээр хорих асуудлыг шүүх, прокурорын мэдлийн асуудал, тэгэхлээр шүүх, прокуроруудын асуудал хурц тавигдаад байна

Avatar

Зочин 2020-02-03 203.217.139.225

цагдаагийн авч байгаа арга хэмжээнүүд зөв гэж бодож байна. болж өгвөл хар тамхи зарсан авсан хадгалсан гээд бүгдэд нь цаазын ял өгөөд ч болов ард түмнээ энэ аймшигт сүйрэлээс хурдан аврах нь зөвөө.

Avatar

уншигч 2020-02-03 66.181.169.116

зөв зүйл хөндсөн гээд л их баясах юм яагаад асуудал ийм болоод байгаа яаж засах вэ ямар арга хэмжээ авах вэ энэ улсыг яавал хурдан шилжилтээс нь гаргаж хөлийг нь олуулах вэ гэдэг дээр нэг ч сэтгүүлч нэг ч өгүүлбэр бичдэггүй. нэг их дуулиан шуугиан тарих мэдээ оллоо гээд л хөөрдөг бололтой

Avatar

Уншигч 2020-02-03 64.119.24.166

Нямдоржыг байгаа цагт энэ байдал арилахгүй дээ

Avatar

уншигч 2020-02-03 66.181.169.116

нийгэм нь одоо болтол хөлөө олоогүй байгаа энэ цөвүүн цагт бид үр хүүхдээ золионд гаргаад л байх уу зөв хүн болгох талаар их зүйл хийхүү гэдэг бодох асуудал. бүгдийг нь нэр төрийг нь гутаагаад муухай газар явуулах шиг амархан юм байхгүй одоогийн хүүхдүүдийн ааш зан сэтгэл санаа биднээс тэс ондоо болсон. яагаад ийм болов болохгүй асуудал хаан байна гэдэг тал дээр мэргэжлийн судлаачид суурь судалгаа хийх цаг болсон. бид л үр хүүхдээ зөв замд оруулахгүй юм бол өөр хэн ч хийхгүй.

Avatar

Зочин 2020-02-03 202.21.108.240

Одоо Монголд ганцхан ЦЕГ хаанчилж байгаа болохоор аргагүй. Энэ цаашдаа ч үргэлжлэнэ. Бие биенээ хянах, өрсөлдөх УАХамгаалах газар зайлшгүй бий болгохгүй л бол дуусна. Гэхдээ манайд сүйрэл явагдаад маш удлаа. ЗХУ д ч ГРУ, УАХХ хоорондоо , АНУ д ТТГ , ФСБ өрсөлддөг шиг. Ингэж байж хүчирхэг,иргэдэд аюулгүй төр байгуулагддаг юм бна. Тэрнээс улстөрчид балладаг л юм байна, аль ч улсад.

Avatar

хх 2020-02-03 202.126.89.206

зөвшдээ цагдаагийн толгойн нь идээд л байнашдээ хар тамирчдынгтамирчдыг жигшүүлэх нь зөв тэгэхгүй бол мөнгө төлөөд л гараад ирж байгаа биздээ амархүү нь хүртэл шүү

Avatar

zochin 2020-02-03 122.201.23.84

Үнэн шүү

Avatar

зочин 2020-02-03 122.201.31.28

Маш зөв асуудал хөнджээ.

Avatar

ZOCHIN 2020-02-03 64.119.18.224

MUUN MUUDAA GEJ NEG MUU UVUU EMEEG L SUGDUULEED DEERLHEJ BH SHIVDEE HOGIIN ARHICHIN AVILGALCH TSAGDAA NER ZUUSEN ERIIN SUGUUD

Avatar

ыа 2020-02-03 103.11.195.34

Urug.mn Эрдэнэтийн луйврын асуудлыг бас ярьсан чинь энэ бичлэг цацагдсан шүүүүүүү

Avatar

Одбаяр 2020-02-03 112.72.6.94

Маш зөв! Нямсүрэн таньд Баярлалаа бас амжилт хүсье!

Avatar

Aber rose 2020-02-03 103.229.121.192

Tsagdaa tsagiin naiz.uwur mongol ydriin naiz gedeg yutai unen ug we…..kkkk

Avatar

Иргэн 2020-02-03 66.181.181.47

Зөв зүйл хөнджээ. Хэзээ, хаана, юуг олон нийтэд ил болгох хуулийн зохицуулалт баймаар юм уг нь. Улам нарийвчлан зохицуулах хэрэгтэй. Эс бол хэн нэг даргын үзэмж, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж хүнийг амьдаар нь алчихаж болохгүй.

Avatar

Зочин 2020-02-03 59.153.84.70

Монголын дипломатууд нь гадаадад хар тамхи зөөж баригдаад байхад Монгол улс руугаа оруулж ирэх нь хуруугаа хөдөлгөх төдий биз өөрсдийгөө удирдаж чадахгүй хар тамхи хэрэглээд байгаа хүмүүсийн юу ч гэхэв дээ

Avatar

Яг үнэн 2020-02-03 103.26.194.43

Монголын цагдаа гэж новшийн амьтад байдаг. ЧД-ийн цагдаа дээр очиход тэдний жинхэнэ дүр төрх дороо харагдана

Avatar

Иргэн 2020-02-03 66.181.184.169

Хүний муу цагдаа гэдэг Одоо бүр гаарч байгаа ыЯагаад гэвэл удирдлага нь өөрчлөгдөөгүйсүлжээ эрээ цээргүй айх ёс зүй аль аль нь байхгүй

Avatar

э 2020-02-03 220.70.71.212

нямдорж бгаа цагт наад цагдаа нар фашист аргаар л ард түмэнтэй үзнэ

Avatar

У 2020-02-03 203.98.76.9

Монгол улсад цензур гэдэг зүйл бүрмөсөн алдагдсан. Энэ байдал хэнд ашигтай вэ? Иргэдэд лав ашиг тустай биш.

Avatar

У 2020-02-03 203.98.76.9

Монгол улсад аливаа зүйлийн цензур бүрмөсөн алдагдсан гэж хэлж болно. Нийгмийн цахим сүлжээнд бол бүр замбараагүй болсон. Энэ байдал хэнд ашигтай вэ? Иргэдэд лав ашиг тус байхгүй нь ойлгомжтой.

Avatar

Цог 2020-02-03 66.181.187.161

Билигсайхан гэснээ Билигжаргал гээд л бичсэнээ хянаж байлдаа

Avatar

Зочин 2020-02-03 103.57.94.234

Юу гийн нь өмөөрөөд байгаан. Аав ээжүүд хяналтгүй мөнгө өгөөд байвал эцэстээ хүүхэд чинь ийм байдалд хүрч өөрсдөө нохой шиг зодуулана аягүй бол аялуулж мэднэ Ийм юманд юун хүнлэг ардчилсан нийгэм Кинон дээр гардаг хар тамхичидын амьдрал Монголд хүрээд иржээ.Чиний үр хүүхэд төрөл садан танилын чинь хүүхэд иймэрхүү болбол яана.Хар тамхичинтай айлын амьдрал яаж сүйрч байгаагийн амьд жишээ энэ

Avatar

Заяа 2020-02-03 103.111.68.3

Энэхүү бичлэгийг олон нийтэд дэлгэх нь зөв гэж үү? Билэгжаргалын охин, охины найз, ангийхан хараад хөөрхий охиныг гадуурхах байх даа. Өсвөр насны охин хямралд орж элдэв зүйл хийвэл энэ бичлэгийг дэлгэсэн хүмүүс харамсана гэж үү.

Avatar

Хахааа 2020-02-03 202.126.88.186

Бичлэг дэлгэсэн нь зөв.дараа дараагийн хар тамхичдад мургамж болно.ямар их нэр хүндэдээ хайртай хар тамхичидав.яг үнэндээ зардаг нөхдүүд л иймэрхүү ил далд өмөөрөх зүйл хийж байгаа бизнес нэртэй мөнгө нь хумигдах учир.

Avatar

Зочин 2020-02-03 124.158.110.82

яг үнэн. хүчирхийллийг хүчирхийллээр шийдэж болохгүй. Залуу хүмүүсийн ирээдүйг бодож, аль болох гэм зэмээ ухаарахад нь туслах хэрэгтэй ш дээ

Avatar

Nakhui 2020-02-03 192.82.73.220

Mash buruu? Shyykh khural boloogyi bkhad dyrsii ni ogood, eejiig ni gargaad? Said Nyamdorj ogtsrokh yostoi! Aav gej bna uu? Esvel onchin yadruu bolokhoor ni deerelkheed bna uu? Tomchuudiin khyykhdyyd bygd l khar tamkhi tataad l Shoudaj bdagiim bidh yy? Tedniig bariach aguu Khychnii tsagdaa naraa!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж