"Хакүхо кап" тэмцээнээс Монгол хөвгүүд ганзага дүүрэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

"Хакүхо кап" тэмцээнээс Монгол хөвгүүд ганзага дүүрэн ирлээ

"Хакүхо кап" тэмцээнээс Монгол хөвгүүд ганзага дүүрэн ирлээ

Ёкозүна Хакүхо Шоо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо кап" олон улсын сүмо бөхийн тэмцээн 10 дах жилдээ зохион байгуулагдаж 14 орны 1133 сүмоч хөвгүүд өрсөлдлөө. Тус тэмцээний ахлах насанд буюу 13-15 насны ангилалд 350 хүүхэд өрсөлдсөнөөс Монгол сүмочин хүү А.Сосорхүү аваргын төлөө өрсөлдөж энэ насны ангилалд анх удаа монголчууд түрүү хүртлээ. Түүнтэй шигшээ барилдаанд Монгол улсын сүмочин хүү н.Баярболд учраа таарч нэг улсын хоёр хүү нэг жинд түрүү үзүүр булаалдлаа. Мөн тэмцээний 10 насны ангилалд 160 хүүхэд өрсөлдсөнөөс өнгөрсөн жилийн 9 дэх удаагийн "Хакүхо кап" олон улсын тэмцээнд "Дайчин бөх"-ийн шагнал хүртэж байсан Г.Доржцэрэн сүмоч хүү  хүрэл медаль хүртсэн бол 11 насанд 182 хүүхэд өрсөлдсөнөөс А.Адитяа мөн хүрэл медаль хүртлээ. Харин тус тэмцээний багийн төрлийн барилдаанд 148 баг өрсөлдсөнөөс Монгол улсын баг хүрэл медалийн эзэд болцгоолоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж