Пеп Гвардиало, Жозе Моуриньо нарын ээлжит тулаан боллоо | News.MN

Пеп Гвардиало, Жозе Моуриньо нарын ээлжит тулаан боллоо

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Пеп Гвардиало, Жозе Моуриньо нарын ээлжит тулаан боллоо

Пеп Гвардиало, Жозе Моуриньо нарын ээлжит тулаан боллоо

Өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн шилдэг дасгалжуулагчид болох Пеп Гвардиало, Жозе Моуриньо нарын ээлжит тулаан Лондонд болж өндөрлөлөө. Реал Мадрид-Барселона гэсэн агуу өрсөлдөгчдөөс эхэлсэн хоёр дасгалжуулагчийн тулаан Манчестер Юнайтед-Манчестер Сити хэмээн нэг хотын хоёр багийн тулаанаар үргэлжилж одоо Тоттенхем-Манчестер Сити гэсэн багууд дээр тогтож байгаа билээ.

Тэгвэл урд шөнө Английн Премьер лигийн 25-р тойргийн сүүлийн тоглолтууд явагдаж Тоттенхем-Манчестер Сити багууд учраа тааран тоглолоо. Энэ тоглолт нь Пеп Гвардиало, Жозе Моуриньо нарын учраа таарсан 23 дах тоглолт гэдгээрээ онцлог байсан юм. Тоглолтын хувьд гоол, улаан хуудас, VAR гээд ярих юм ихтэй тоглолт боллоо. Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд Манчестер Сити баг торгуулийн цохилт хийх эрхтэй болсон ч Герман хагас хамгаалагч Илкай Гюндагон цохилтоо алдаж эхний үе 0-0 гэсэн харьцаатай өндөрлөсөн юм.

Харин тоглолтын хоёрдугаар үеийн эхлэлд Украин хамгаалагч Александр Зинченко хоёрдох шар хуудсаа хүртэн талбайг чөлөөлсөн.

Ийнхүү арван хүнтэй үлдсэн Манчестер Сити багийн хаалганд тоглолтын эхний гоолыг саяхан багтайгаа нэгдээд удаагүй байгаа Нидерланд довтлогч Стевен Бергвин оруулсан.

Үүнээс удалгүй тоглолтын 71 дэх минутанд Тоттенхемын Өмнөд Солонгос жигүүрийн довтлогч Сон Хын-Мин багийнхаа хоёрдох гоолыг оруулан ялалтаа бататгасан юм.

Тус тоглолтын шилдгээр Тоттенхем Хотспур багийн Аргентин хагас хамгаалагч Жиованни Ло Селсо шалгарчээ.

Ийнхүү Ж.Моуриньо дасгалжуулагчийн замналдаа зургаа дах удаагаа Пеп Гвардиалог яллаа. Харин Тоттенхем баг 37 оноотой болж Премьер лигийн хүснэгтийн тавдугаар байранд орж ирсэн бол Манчестер Сити баг 51 оноотой хэвээр үлдэж хоёрдугаар байранд жагсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж