Хоёр оюутан тэврэлтийн дээд амжилтыг тогтоов | News.MN

Хоёр оюутан тэврэлтийн дээд амжилтыг тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Хоёр оюутан тэврэлтийн дээд амжилтыг тогтоов

Британийн оюутнууд Файзал Мохуддин, Мохаммед Азиз хоёр тэврэлдсэн хугацаагаараа дээд амжилт тогтоолоо. Хоёр эрэгтэй 24 цаг,17 минутын турш тэврэлдэн өмнөх дээд амжилтыг 16 минутаар ихэсгэсэн байв. Тэд энэ үйлдлээрээ хорт хавдартай хүмүүст тусалдаг  Christie гэх буяны байгууллагад хандив цуглуулсан байна. Тэр байгууллагын таних тэмдэг нь тэврэлдсэн хүмүүс байдаг. Мохуддин, Азиз хоёр энэ хугацаанд  нүд аниагүй ба байнгын ажиглалтад байлаа. Хожим тэд үүнийг хийхэд биеийн хүч тэвчээр их хэрэгтэйг ярьсан байна. Файзал Мохуддин 2012 оны олимпод орохоор ойрын зайн гүйлтийн бэлтгэл хийдэг  ба тэр тэврэлтийн үеэр марафон гүйлтэд шаардах хэмжээний тэсвэр гаргасан гэж хэлэв. Тэр хоёр саяхан танилцсан ба буяны байгууллагынхан тэдний зүтгэлийг өндөр үнэлжээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж