Цахим сүлжээ ташаа мэдээлэлтэй тэмцэж байна | News.MN

Цахим сүлжээ ташаа мэдээлэлтэй тэмцэж байна

Цахим сүлжээ ташаа мэдээлэлтэй тэмцэж байна

Цахим сүлжээ ташаа мэдээлэлтэй тэмцэж байна

Цахим сүлжээний хэрэгслүүдээр шинэ төрлийн коронавирус 2019-nCoV-ын талаар худал мэдээллүүд дэлхий даяар эрчимтэй тарж байна.

Сүүлийн үед олон хүний өдөр тутамдаа ашиглаж, их бага хэмжээгээр мэдээлэл авдаг Фэйсбүүк, Твиттер, Тик Ток зэрэг цахим хэрэгслүүдэд коронавирусаар өвчлөгсдийн тухай, эмчилгээний тухай ташаа мэдээлэл агуулсан нийтлэлүүд ихээр цацагдах болжээ.

Иймээс зарим цахим сүлжээний хэрэгслүүд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ташаа мэдээллүүдтэй тэмцэх ажлын хэсэг гаргаж байсантайгаа ижил үйл ажиллагаа эхлүүлж, ялгаварлан гадуурхсан, худал мэдээлэл тараасан нийтлэлүүдтэй тэмцэж эхэлжээ.

Худал мэдээллүүдээс болж зарим оронд хүмүүс айдаст автах, ялгаварлан гадуурхалт зэргээс үймээн самуун үүсч, элдэв гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлтэй байдаг тул цахим сүлжээнүүдэд энэ бүхэнтэй тэмцэх өндөр хариуцлага зайлшгүй ногдож байгаа юм.

ФЭЙСБҮҮК

Фэйсбүүк халдварын тухай болон бусад ташаа мэдээллүүдийг хязгаарлахаа мэдэгдсэн байна. Тэд өмнө нь байсан факт-шалгагчаа ашиглан мэдээллүүдийг хянах гэнэ. Мөн цаашлаад худал мэдээлэл бүхий нийтлэлийг цааш түгээсэн болон хадгалсан хувь хүмүүст зурвас илгээж, тэрхүү мэдээлэл худал гэдгийг мэдэгдэх аж.

Жишээ нь Филиппиний нэгэн хэрэглэгч "Хоолойгоо үргэлж чийгтэй байлгаж, халуун ногоотой хүнснээс зайлсхийснээр коронавирусаас сэргийлэх боломжтой" хэмээн нийтэлсэн нь 16 мянган удаа түгээгдэж, 400 гаруй сэтгэгдэл цуглуулсан байна.

Фэйсбүүкийг дагаад фэйсбүүкийн эзэмшлийн инстаграм мөн адил байдлаар ташаа мэдээлэлтэй тэмцэж эхэлсэн байна. Харин  фэйсбүүкийн эзэмшлийн харилцааны сүлжээ ватсапп энэ тал дээр багагүй хүндрэлтэй байгаа гэнэ.

ТВИТТЕР

Твиттерийн мэдэгдэж буйгаар өнгөрсөн нэг сарын хугацаанд коронавирустай холбоотой 15 сая гаруй жиргээ бичигдсэн байна. Худал мэдээлэлтэй тэмцэх зорилгоор тэдний хийсэн нэг томоохон өөрчлөлт бол хэн нэгэн коронавирус хэмээн хайх бүрт ДЭМБ болон эрүүл мэндийн төвүүд гэх мэт албан ёсны эх сурвалжуудыг санал болгодог болсон явдал юм.

Мөн твиттерийнхний мэдээлж буйгаар ташаа мэдээлэл тараах оролдлого энэ орчинд харьцангуй бага гарч байгаа гэнэ.

 

ТИК ТОК

Бичлэг төвтэй цахим сүлжээ Тик Ток ДЭМБ-ын мэдээллийн хуудастай шууд холбогдох холбоостой болж, худал гэж үзсэн мэдээллээ хэн ч "ховлох" боломжтой болгожээ.

Мөн мэдээлэл авахыг хүссэн хэрэглэгчид #coronavirus хэмээн хайгаад баталгаат эх сурвалжийн үнэн бодит мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой болсон гэнэ.

Уг сүлжээний хэрэгсэл БНХАУ-ын ByteDance фирмийнх бөгөөд сүүлийн үед эмч, сувилагч хэрэглэгчид элдэв зөвлөгөө нийтэлж болдог болсноороо нэлээд их шүүмжлэл дагуулаад байсан юм.

YOUTUBE

Google-ийн эзэмшил Youtube бол бичлэгүүддээ хамгийн өндөр цензуртэй цахим сүлжээнүүдийн нэг. Мөн хайлт хийхэд хамгийн түрүүнд үнэн бодит мэдээллийг гаргаж өгдөг сайт. Тэд журмынхаа дагуу элдэв үзэн ядалтын шинжтэй, хүчирхийлэлтэй, худал мэдээлэлтэй бичлэгүүдийг цаг тухайд нь устгадаг.

 

 

 

 

REDDIT

Уг сүлжээний хэрэгсэл нь ерөнхийдөө нийтийн мэтгэлцээний шинжтэй. Хэрэглэгчид хүссэнээрээ нийтлэл болон сэтгэгдэл, элдэв холбоосыг зөв, буруу хэмээн саналаа өгөх боломжтой байдаг. Энэ л зохицуулалтын ачаар хэрэглэгчид өөрсдөө худал мэдээллийг нэг нэгэндээ хүргэхээс зайлсхийж, аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа юм.

Гэхдээ удирдлагуудын зүгээс нүүр хуудсан дээрээ мэдээлэл байршуулах, хамгийн их ташаа мэдээлэл бичдэг сувгуудыг түр хугацаагаар хаах зэрэг давхар давхар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэнэ.

 

 

SNAPCHAT

Уг цахим хэрэгсэл ч гэсэн ерөнхий зарчмынхаа дагуу худал мэдээлэл тархахаас дорвитой сэргийлэх ашигтай зохион байгуулалттай гэнэ. Учир нь энэ хэрэгсэл дээрх нийтлэлүүд цааш хэт тархахаас сэргийлэгдэн 24 цагийн дараа устдаг аж. Мөн энэ хэрэгсэл дээр хэн дуртай нь нийтлэл бичдэг нийтийн талбар байдаггүй. Иймээс хэрэглэгчид бусдын бичсэн худал мэдээллийг цааш нь түгээх боломжгүй, зөвхөн өөрийн нийтлэлийг цөөн хүмүүст, богино хугацаанд харуулах боломжтой юм.

 

 

 

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-03 103.57.95.151

далай ламын тарни уншаад л өвдөхгүй гэснийг бас хаамаар л байна кк

Avatar

Зочин 2020-02-03 150.129.142.76

Фейсбүкийг хаах хэрэгтэй. Өөрийн хүссэн биш хүний заасан мэдээллийг үздэг мунхаг хүмүүс хэтэрхий олон болж бна

Avatar

Зочин 2020-02-03 202.131.235.198

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас: 88671597

Avatar

Huuk 2020-02-03 49.0.144.72

Харанхуй, бүдүүлэг Орос, Монгол 2 ч шааж өгнө дөө. нэг хандалт авах гэсэн н**ш гар утсаараа худлаа үнэн оросоор юм бичээд хорооно вирусээр хэдэн сая хүн үхчлээ энэ тэр гэж шаасныг манай мулгуучууд өлгөж аваал цуурна. за тэгээд нөгөө л***р нь 5000-ын маск зарж байна дотроо 50 ширхэгтэй, хүргэлт үнэгүй, утсаа үлдээ гээл шаангуут нь үхэр царайлаал эр эмгүй утасныхаа дугаар үлдээж, лайк шэйр хийж, нтр, ядаж нэг тэр хуудас руу нь ороод нэг харж байл даа ямар ч утас, хаяггүй юманд итгэхээ боль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж