2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 32,241,471 төгрөгийн үнийн дүн бүхий 109,985 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Даатгал" ХК ( CHE+15.00%) болон "Хөх Ган" ХК (HGN+10.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" ХК (HBO-15.00%) болон "Ремикон" ХК (RMC-9.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.55 хувиар буурч 18725.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,661,889,103,402.78 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ