Монгол улсын авaрга, олон улсын шүүгч, спортын мастер Н.Намжил багшийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өнөөдөр(X.24) эхэллээ. Тэмцээнд 6-18 насны эрэгтэй, эмэгтэй нийт 280 гаруй хүүхэд тоглож байна. Тэмцээн 6 хүртэлх, 7-8, 9-10, 11-12, 13-18 насны ангилал бүр швейцарь системээр 9 өрөг тоглох бөгөөд тэмцээний ангилал бүрийн аваргууд маргааш тодорно. Энэ удаагийн тэмцээний Ерөнхий шүүгчээр ФИДЕ-н ерөнхий шүүгч П.Жигжидсүрэн ажиллаж байна.
Ч.БОЛОР