Н.Жокович Их Дуулга тэмцээний рекордыг эвдэнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Н.Жокович Их Дуулга тэмцээний рекордыг эвдэнэ

Н.Жокович Их Дуулга тэмцээний рекордыг эвдэнэ

Өнгөрсөн амралтын өдөр Австралийн Мельбурн хотноо мэргэжлийн талбайн теннисний Австралийн Их дуулга тэмцээн болж өндөрлөв. Эрэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтонд Сербийн Н.Жокович болон Австрийн Д.Дим нар шалгарч үлдсэн. Шигшээ тоглолт 5 сет үргэлжилж хашир туршлагатай Н.Жокович 2-1-ээс эргэн ирж сүүлийн 2 болон 3 дахь сетийг өөрийн талд эргүүлснээр 3-2 харьцаагаар Австри залууг буулган авч Австралийн Их дуулга тэмцээний ээлжит цомоо хүртэв.

Серби теннисчин Н.Жоковичийн хувьд энэ жилийн Австралийн Их дуулгад түрүүлснээр тус тэмцээний босоо аварга болохоо дахин батлан харуулж, нийт 8 дахь Австралийн Их дуулга цомоо өргөж байна. Австралийн Их дуулга тэмцээний бүх цаг үеийн түүхэнд 8 цом өргөсөн амжилтаар Н.Жокович тэргүүлдэг. Үүнээс гадна Н.Жокович Францын Их дуулгад 1, Уимблидонд 5, Америкийн Их дуулгад 3, нийтдээ 17 Их дуулга тэмцээний цомыг өөрийн болгоод байна.

Мэргэжлийн талбайн теннисний Их дуулга тэмцээнд бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон цомыг “Швейцар цаг” Р.Федерер 20 түрүүтэйгээр эзэмшдэг. Түүний араас “Шороон кортны хаан” Р.Надал 19, Н.Жокович 17 цомтой удаалж байна.

Швейцарын Р.Федерер өдгөө 39 настай бөгөөд карьерын оргил үе нь нэгэнтээ дуусаж байгаа. Иймд Р.Надал болон Н.Жокович нар Р.Федерерийн амжилтыг эвдэх бүрэн боломжтой. Н.Жокович Австралийн Их дуулга тэмцээний цомыг хүртсний дараа ойрын 2 жилдээ Их дуулга тэмцээний рекордыг тогтооно гэж хэлсэн. Түүнд ч боломж бий. Жилдээ 4 Их дуулга зохиогддог бөгөөд 2 жилийн хугацаанд 3-4 түрүү авахад л талбайн теннисний бүх-цаг үеийн амжилтын эзэн болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж