SUPER BOWL: Канзас Сити Чифс анхны цомоо өргөлөө | News.MN

SUPER BOWL: Канзас Сити Чифс анхны цомоо өргөлөө

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

SUPER BOWL: Канзас Сити Чифс анхны цомоо өргөлөө

SUPER BOWL: Канзас Сити Чифс анхны цомоо өргөлөө

NFL буюу Хойд Америкийн хөлбөмбөгийн лигийн аваргын төлөөх 54 дэх удаагийн Супер боулын тоглолт өнөөдөр /2020.02.03/ Майами хотын Хард Рок цэнгэлдэхэд болж өнгөрлөө. Энэ жилийн аваргын төлөө тоглолтонд Канзас Сити Чифс болон Сан Франциско 79ers багууд тааран тоглож 31-20 гэсэн харьцаатай Канзас Сити Чифс баг ялж,  багийнхаа түүхэн дэх анхны Супер Боулыг хүртлээ. Финалын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор өнгөрсөн жилийн NFL-ийн улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” Патрик Махомес шалгарлаа.

Тэрбээр финалын "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан талаараа " Үнэхээр гайхалтай үдэш байна. Одоо миний Дисней явах л үлдлээ" хэмээжээ. Өдгөө 24 настай квотербек Патрик Махомес 2013 онд твиттерт жиргэхдээ " Би Супер боулд түрүүлээд дараа нь Дисней явна гэж хэлнэ гэдэгтээ мөрийцөхөд бэлэн байна" хэмээн жиргэж байжээ.

Харин их завсарлагааны үеэрх шоу тоглолтыг Женнифер Лопес болон Шакира нар толилуулж үзэгч хөгжөөн дэмжигчдийг баясгалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-03 202.21.107.67

Анх удаа гэж 50 жил хүлээсэн цомоо энэ жил өргөж байна…Хамгийн сүүлд 1970 онд түрүүлж байна шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж