Зэрлэг байгаль, ховордсон амьтан ирвэс болон хүн хоорондын амьдрах газар нутаг булаалдсан тэмцлийн түүхийг өгүүлэх “Уулын эзэн” кино өчигдөр(X.23) “Өргөө-2” кино театрт нээлтээ хийлээ. Мөн энэ өдөр Ховд аймгийн “Аргаль улиас” кино театрт болсон киноны нээлт болжээ. Кино зураг авалтыг Ховд аймгийн Жаргалант хайрхан ууланд хийсэн бөгөөд нутгийн малчид, иргэдийн оролцоотойгоор бүтсэн байна.
Киноны зохиолыг М.Номин-Эрдэнэ, У.Пүрэвжав бичиж, найруулагчаар У.Пүрэвжав ажиллан “Логик фильм” продакшн, “Гэрэлт” медиа групп зураг авалтыг авсан байна.
Дашрамд дуулгахад, “Уулын эзэн” кино өнгөрөгч зургадугаар сард Монголын кино урлагийн "Оскар" болох "Mongolian Academy Awards-2015" шагнал гардуулах ёслолоос “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг хүртсэн билээ.
Ч.БОЛОР