Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан иргэн Г-г шалгаж байна | News.MN

Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан иргэн Г-г шалгаж байна

Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан иргэн Г-г шалгаж байна

Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан иргэн Г-г шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах албаны дэд хурандаа П.Эрдэнэбилэг “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулж хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг мэдээлэл хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд мэдээлж, задруулж, бодит бус мэдээллийг тарааж хэрэг шалгахад саад учруулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээ, хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг нээж шалгаж байна.

Г гэгч этгээд хуурамчаар мессеж зохиож, ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоосон. Мөн Г гэгч этгээд зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 сая төгрөгийг залилж авсан үйлдэлд нь холбогдуулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар шалган, хэргийг прокурорт хүргүүлсэн байгаа. 13 секундын бичлэг байгаа юу гэдэг одоогоор тогтоогдоогүй байна” гэлээ.

Сурагчид руу халдах тохиолдол бүртгэгдэж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “2004 оны тавдугаар сард Дорноговь аймагт иргэн Т  гаднын нөлөөтэй амь үрэгдсэн байсныг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Тус гэмт этгээд нь 1968 онд төрсөн А гэгч бөгөөд хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн амь насыг нь хохироосныг 16 жилийн дараа хэрэг үүсгэн шалгаж байна.

Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн Мөрдөн шалгах албаны хан 1997 онд төрсөн Б-г өнгөрсөн долоо хоногт баривчиллаа. Б нь урьдчилсан байдлаар 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдийг хуурч мэхлэн, хүнгүй газар аваачиж, эд зүйлийг нь дээрэмддэг, айлган сүрдүүлдэг байсан.

Сурагчдыг гадуур явж байх үед нь гэмт этгээдүүд халдах тохиолдол бүртгэгдэж байна. Үүнд эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулж, гадуур явуулахгүй байхад анхаар. Энэ нь өвчлөлөөс гадна, эрсдэлд өртөхгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Сар шинийн баярыг угтан нэгдсэн баярын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд тус арга хэмжээ энэ сарын 3-28-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг  дээшлүүлэх тал дээр түлхүү ажиллана. Мөн зам тээврийн ослыг багасгах үүднээс орон нутгийн замд нэмэгдэл пост гарган, нэмэгдэл хүч гарган ажиллана.

Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллээр малын хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна. Тиймээс малчид хөдөлмөрчид малаа хариулгатай, маллагаатай байлгах, нөхөрлөл бий болгон ажиллах тал дээр анхаараарай” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монголын цагдаа 2020-02-03 66.181.178.188

Монголын цагдаа шалгахаас өөр юу хийдэг вэ? Шалгаал байна шалгаал байна. Үр дүн хэзээ гарах вэ? Нэг муу халаасны хулгай орон байрны хулгай дээрэм зэргийн хэргийг өдөрт нь илрүүлээд шийдчихдэг л юм байна лээ. Монголын цагдаад итгэх итгэл үнэхээр байхгүй болжээ!!!

Avatar

иргэн 2020-02-03 202.9.46.95

13 секундын бичлэг ч гэх хэргийг төөрөгдүүлэх оролдлого байх. Зоригийн хөшөөнд цэцэг тавьж, шоу хийдэг хүмүүсийн дотор Зоригийг хөнөөсөн хүн байгаа бол яахуу. үүнтэй төстэй юм шиг.УИХ дээр нэгэн этгээд энэ хэргийг сайн шалгуулмаар байна.гадны нөлөө байгаа гээд шударга царайлж бусдын анхаарлыг өөр тийш нь сарниулахыг оролдсон хүн захиалагчийн талд юм шиг …..энэ мэтийн юманд тархиа угаалгаж олон жил өнгөрлөө.

Avatar

иргэн 2020-02-03 202.9.46.95

Засгийн газрын ордон руу а******н нэвтрүүлсэн байна!!!энэ хэрэг гарснаас яг урагших дор хаяж 7 хоногийн бүх орсон гарсан хүний камерийн бичлэгийг нарийвчлан шалгавал нүүрээ нуухыг оролдсон хүн илэрч магадгүй. Энэ бол монголын нөгөө мафи билүү шбхонгил гээд байдаг .Мага түүнтэй их ойрхон хамтарч ажилладаг байсан.хүн үүнийг захиалсан байж болзошгүй.Хүний мөнгийг,бас хүн чанарыг нь ашиглаад дараа нь үүнийг \захиалгыг \ хийж чадах хүнийг монголын хуулийн байгууллага илрүүлж чаддаг билүү……

Avatar

Алсан хүн нь жанхуу!!! 2020-02-03 192.82.67.232

Жанхуу ч МАНгаруудаар жинхэнэ тоглож наадаж чадаж байна. Энэ нусаак пацаан хүн алж чадахгүй. Жанхуу мэтийн хулгай, луйвар, хүчин, аллага, дээрмийг маш том өндөр түвшинд цэвэрхэн зохион байгуулж чадах хүн л хийж чадна. Батхүү агсныг алсан хүн нь оркуудын шүтээн өмхий төвд тайрдас жанхуу баттулга. Жанхуугаас өөр ингэж цэвэрхэн, маш өндөр зохион байгуулалттай хийж чадах хүн байхгүй. Тэгээд ч 21 онд жанхуутай ганц өрсөлдөж чадах, мөнгөтэй хүн нь батхүүгээс өөр байхгүй!!! Яг үнэндээ бол жанхуу, тарва

Avatar

Зочин 2020-02-03 72.196.192.250

Do yamnii Mangs Dorj gej baisiim, odoo Do yamnii Mangas …dorj gej arai baigaa yum bish biz dee!

Avatar

зочин 2020-02-03 202.21.120.66

Цагдаагийхан тэгээд нотлогдоогүй баримтаар Номтойбаярыг түдгэлзүүлсэн хэрэг үү 13 сеундын бичлэг нотлогсон мэтээр бичээд зурагтаар гаргаад байсан биздээ Тийм худал хуурамч мэдээллийн эзнийг нь олж нийгэмд хариулт өгөөч

Avatar

Zochin 2020-02-03 43.242.243.1

yag meddeg harsan yum shig yim yriad tuurugduuleed baigaa hymytsiig olj togtoogood 1 arga hemjee avmaar baina shyy .Byyr itgel ynemshilteigeer hydlaa yrih yum

Avatar

Зочин 2020-02-03 211.36.150.252

До яамны мангас нямдо байсан цагт наадах чинь илрэх үү

Avatar

Манай цагдаа ч дээ 2020-02-03 103.26.194.43

Манай цагдаа ч дээ. Дандаа хүчтэйгийн талд үйлчилж байдаг. Өөрсдөө дандаа хууль зөрчинө. Муудаа дээрэлхүү, хачин заваан хүмүүс байдаг

Avatar

зочин 2020-02-03 203.91.115.43

Номтойбаяр хөдөө ууланд байдаг тансаг ангийн отог дээрээ оччихсон ерөнхий прокурор Жаргалсайханы зургийг бай болгоод тавьчихсан буудаж кайф авч стрессээ тайлж байгаа гэсэн үнэн үү

Avatar

Зочин 2020-02-03 66.181.161.41

Цагдаа нар талийгаачийг бие нь муудаад эсвэл мөнгөгүй болоод ордоны тагтан дээрээс үсэрч амиа хорлосон гэж дүгнээд байгаа болтой. Манайд хэрэг хийсэн хүн нь биш хохирогч нь бурууддаг болсон юм биш үү. Нөгөө хардах эрхтэй гэдэг биш билүү.

Avatar

Зочин 2020-02-03 202.126.89.212

Нэг мессэжээр итгүүлсэн гэхээр овоо муу гар байна.Г гэгч олон хүн залилсан залилагч байсан нь сайн болж.Ганц энэ хэргээр 15 саяаар хэрэг үүсгэсэн бол үхэрнүүд сүргээрээ мөөрөлдөх байсан.Хүрэлсүх Оюунэрдэнэ ч далимдуулж шүүх цагдаагаа нулимах байсан.

Avatar

Зочин 2020-02-03 202.179.25.188

Хүрэлсүхийн хийж байгаа ажил шт. Нэг муу луйварчинг ашигласан байна. Ажиллуулсан байна.

Avatar

G 2020-02-03 192.82.65.175

Тэнэг цагдаа нар сүржигнэхээ боль хурдан шалгаач бүхэл бүтэн 8 сар өнгөрлөө

Avatar

Иргэн 2020-02-03 202.21.118.138

Гар утсаа алдаад ХУД-ийн цагдаад бүртгүүлэхдээ нэг залуухан эмэгтэй цагдаад загнуулаад гарсан. Бүртгэсэн боловч дахиж над руу нэг ч удаа холбогдож яриагүй, цагдаагаар явна гэдэг гай л юм бна лээ. Монголын цагдаа, шүүр, прокурор нь хэзээ ард иргэдэд үйлчилдэг болох юм бүү мэд. Үнэхээр дампуурчээ манай улс эх орон

Avatar

Зочин 2020-02-03 202.179.25.188

Нямдорж хэдэн удаа цагдаагийн сайд хийв. Юу нь сайжрав. Тэмүүжин ганц удаа сайд болоход нь барьж идэх гээд байсан даг.

Avatar

Иргэн 2020-02-03 150.129.142.182

Нямдоржид ямар хамаа байна харин цагдаа нар илрүүлээд байна .

Avatar

Зочин 2020-02-03 86.56.249.227

150.129.142.182
малаа Мак-с хахуул аваад танай увс хүүр нямдоржийн хийж бгаа ажил

Avatar

Хэнд үйлчилээд байна ?????? 2020-02-03 192.82.77.138

Шударга цагдаа шүүх гэж байна уу??

Avatar

Зочин 2020-02-03 202.179.25.188

Өө за за одоогийн эрх мэдэлтнүүд нэгнээ ингэдэг юм байна. 60 тэрбум хэвээрээ байна шт.

Avatar

Ганбаа 2020-02-03 202.21.119.230

Би амьдралдаа дөрвөн удаа цагдаад хандсан байдаг.Нэг ч асуудал шийдэгдээгүй.
Мөрдөн байцаагч нар хулгайч, луйварчдаас авилга авч амь зуудаг бололтой.

Avatar

Зочин 2020-02-03 59.153.112.207

Өмгөөлөгч Ж.Батхуягийг дэмжиж байна. Хуулийнхан хэдэн сар л таг байсан шүү дээ.

Avatar

Баяндүүрэн 2020-02-03 112.72.9.110

АТГ-ын мөрдөн байцаагч Баяндүүрэн сайжруулсан түлшний компанид шахаа хийж байна.

Avatar

Зочин 2020-02-03 202.126.89.5

Сурагчид руу халдах явдал гэж юу гэсэн үг юм бэ,ямар хэрэг гарсан юм бэ,тодорхой яриач ээ

Avatar

nnnn 2020-02-03 203.91.115.250

Энэ цагдаа прокурор шүүхэд итгэхээ ч байлаа. Бүгд авилгал тэр бумаар нь нэхдэг ацнууд байна.Одоо бас хэнээс нь мөнгө аваад худлаа шааж байхыг хэн мэдлээ бз бз бзда

Avatar

ub irged 2020-02-03 66.181.161.102

arxi zardag xulgaichuudaas mungu avax xeregtei zuv zuv

Avatar

Tsagdaa 2020-02-03 64.119.18.59

Цагдаа удаан ажиллаж байна. Битгий хуйвалдааад байгаарай

Avatar

Зочин 2020-02-03 66.181.191.196

Хүний зовлонгоор бизнес хийсэн улайчихсан зальтан байна, өөдгүй н**ш вэ, нөгөө газарт нь хатаавал таарна

Avatar

Зочин 2020-02-03 203.91.117.8

тэгээд хурдан илрүүлээчээ арай удаж байгаа бишүү

Avatar

Зочин 2020-02-03 119.40.103.3

ar geriinhen ni tiim hund zaliluulj baih gej, medeejiin yum bish uu

Avatar

Иргэн 2020-02-03 202.126.89.236

Номтойбаярыг бүү хэлмэгдүүлээрэй Хүрэлсүхээ

Avatar

Зочин 2020-02-03 103.111.68.3

ЭНЭ ХЭРГИЙН АРД ТОМ ЭРХ АШИГ, МӨНГӨ БАЙГАА БОЛОХООР ДАРАГДАХ МАГАДЛАЛ ТУН ӨНДӨР БАЙНА. АЛУУРЧИНД ХЭРЭГ ҮҮСГЭХГҮЙ, ӨМГӨӨЛӨГЧИД ХЭРЭГ НЭЭГЭЭД БАЙГАА НЬ ТУН ХАЧИРХАЛТАЙ, БАС СЭЖИГТЭЙ,,,

Avatar

Зочин 2020-02-03 202.9.46.102

Өөрсдөө тэгээд хурдан учрыг нь олооч. Тэгвэл иймэрхүү хэл ам, хэрүүл тэмцэл болохүй шдээ. 8 сар өнгөрчихөөд байхад таг чиг. Манай цагдааг мундаг гээд байдаг нь шал худлаа, эсвэл бүгд авилгачид

Avatar

Зочин 2020-02-03 124.158.110.82

залилагчийн үгээр хүний нэр төрд халдаж болохгүй ш дээ

Avatar

Зочин 2020-02-03 202.21.118.6

zoo zo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж