Новак Жокович 17 дох Их дуулгын цомоо хүртлээ | News.MN

Новак Жокович 17 дох Их дуулгын цомоо хүртлээ

Новак Жокович 17 дох Их дуулгын цомоо хүртлээ

Новак Жокович 17 дох Их дуулгын цомоо хүртлээ

Мэргэжлийн талбайн теннисний дөрвөн Их дуулгын эхний тэмцээн болох Австралийн нээлттэй тэмцээн өчигдөр /2020.02.02/  өндөрлөлөө. Энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтонд Сербийн Новак Жокович болон Австрийн Доминик Тим нар учраа таарсан юм. Таван ээлжийн ширүүхэн тоглолтын эцэст дэлхийн чансааны номер хоёр Н.Жокович  6-4, 4-6, 2-6, 6-3, 6-4 гэсэн харьцаатай ялж мэргэжлийн замналынхаа 17 дох Их дуулгын цомоо хүртлээ. Ингэснээр тэрбээр мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн төрөлд хамгийн их Их дуулгын цом хүртсэн жагсаалтанд гуравдугаар байранд бичигдэж байна. Түүний өмнө 20 Их дуулгын цомтой Рожер Федерер болон 19 Их дуулгын цомтой Рафаэль Надал нар бичигдэж байна.

Новак Жокович өөрийн найз, зөвлөгч Коби Брайантын тухай ярихдаа “ Түүний үхэл бол биднийг бие биетэйгээ илүү ойртох хэрэгтэйг сануулсан сануулга гэж хэлмээр байна. Чамд хайртай хүмүүстэй ойр бай. Тэд бол амьдралын чухал зүйлс” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж