Хятадын нөлөөнд автахаас сэргийлэхийг Казахстанд анхааруулав

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Хятадын нөлөөнд автахаас сэргийлэхийг Казахстанд анхааруулав

Хятадын нөлөөнд автахаас сэргийлэхийг Казахстанд анхааруулав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн амралтын өдрүүдэд Казахстан улсад айлчилсан билээ. Түүний айлчлалынхаа үеэр хийсэн хэд хэдэн мэдэгдлийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

Тэрбээр Казахстаны Гадаад харилцааны сайд Мухтар Тлеубердытэй уулзахдаа Шинжааны засан хүмүүжүүлэх төвд хоригдсон сая гаруй уйгур, казах үндэстнүүдийн талаар ярилцахдаа АНУ бүх улс орнууд нэгдэж, эдгээр хэлмэгдүүлэлтийг зогсоохыг уриалж байгаа хэмээжээ. Түүнчлэн тэрбээр Казахстан улс ямар улстай түншлэх эсэх нь өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал ч Хятад, ОХУ зэрэг нөлөө нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй  улсуудаас зайгаа барихыг анхааруулсан байна.

Эдгээр улсуудтай ойртон дотносох нь тус улсын тусгаар тогтнолд халтайг тэр энэ үгээрээ сануулжээ. Гэвч Казахстаны эрх баригчид тус улсын хамгийн том хөрөнгө оруулагч болох Хятад улсаас зайгаа барих бодолгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн юм.

Эх сурвалж: Time.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж