Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд “Оросын төмөр зам” компани Хятадын чиглэлийн зорчигч тээврийн бүх үйлчилгээгээ өнөөдрөөс /2020.02.03/ эхлэн зогсоож байгаагаа мэдэгджээ.
Үүнд хоёр улсын нийслэлийг шууд холбодог Бээжин-Москвагийн галт тэрэгний үйлчилгээ багтсанаас гадна Монгол улсын нутгаар дамжин төмөр замаар зорчин ОХУ-д ирэх Хятадын иргэдийг хүлээж авахгүй болсноо зарласан байна.
Түүнчлэн Москва хотын Шереметъевогийн олон улсын нисэх буудлын “F” терминалд Хятадаас ирэх зорчигч тээврийн нисэх онгоцнуудыг хүлээж авахгүй болсон билээ.
Одоо Хятадын чиглэлд зөвхөн Оросын Аэрофлот компани Бээжин, Шанхай, Гуанжоу, Хонг Конг гэсэн дөрвөн хот руу нислэг үйлдэж байгаа бөгөөд бусад бүх нислэгээ зогсоогоод байна.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2020-02-03 202.131.235.198
ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас: 88671597
Зочин 2020-02-03 66.181.188.33
Үнэтэй юү, үнэгүй юү? Диплом үнэгүй байх ёстой шүү. Энэ зарыг цагдаагийн ерөнхий газар шалгаж олон нийтэд үнэн мэдээлэл түгээгээчээ. Ийм юм осолтой байдаг шүү. Хаяг нь NEWS. mn -д байх ёстой.