Алдартай зохиолуудаараа дэлхийд танигдсан аймшгийн зохиолын хаан гэгддэг АНУ-ын орчин цагийн алдарт зохиолч Стивен Эдвин Кинг худал мэдээ мэдээлэл болон хувийн мэдээллийн хамгаалалт, зохицуулалт сул байна хэмээн фэйсбүүкийг голж, өөрийн хуудсыг бүрмөсөн хаажээ.
Тэрбээр нэгдүгээр сарын 31-нд твиттертээ "Би фэйсбүүкийг хаялаа. Учир нь Фэйсбүүкээр дүүрэн урсах үг хэлэх эрх чөлөө нэртэй худал мэдээлэл, тэрбүү хэл хүний хувийн мэдээллийн хамгаалалт сул байгаа нь надад таалагдахгүй байна. Хүсвэл та намайг(мөн Molly, The thing of evil) твиттер дээр дагаарай" хэмээн жиргэжээ.
Кинг 72 настай бөгөөд нийт 50 гаруй аймшиг, уран сэтгэмжийн төрлийн ном бичсэн нь тухай бүртээ дэлхийг байлдан дагуулж, зарим нь кино, шоу, цуврал болж байсан билээ.
Харин фэйсбүүкийн зүгээс Марк Зукерберг өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр фэйсбүүк хэзээд үг хэлэх эрх чөлөөг дэмжсээр байх ба зар сурталчилгаануудыг багасгахгүй. Харин зураг, бичлэг дээр тавьдаг цензурээ татна хэмээн мэдээлж байжээ.
Эх сурвалж: cnn.com
Холбоотой мэдээ