Дааганаас унаж үхдэггүй, дарвагараас болж унадаг гэдэг үгтэй. Энэ үгийг сануулж, Шинэ намын хоёр болох УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар ахмад настнуудаа ялгаварлалгүй бүгдэд тэгшээр 3 сая төгрөг олгох тухай хуулийн төсөл санаачлан боловсруулаад байна.
УИХ-аар Ахмад настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх хоёрт хандаж “Чаддаг юм бол ахмадуудаас 100 мянган гарын үсэг цуглуулаад ирээрэй. Тэр цагт зээлгүй ахмадын асуудлыг хэлэлцэж болох юм” гэсэн агуулгатай зүйл ярьсан аж.
Тэд ахмадуудад адил тэгш хандах ёстой. Зээл чөлөөлөхөд зарцуулах 780 тэрбум төгрөгөө 310 мянга гаруй ахмаддаа тэгш хуваарил гэдэг асуудал хөндөж, горимын санал гаргаж байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь дэмжээгүй. Харин зээлгүй ахмадад 2021 оны тавдугаар сараас нэг сая төгрөгийг илэрхийлэх ваучер олгох шийдвэр гаргасан.
Харин Шинэ намын хоёр өнгөрсөн хугацаанд хот, хөдөөд ажиллахдаа ахмад настнуудаас гарын үсэг цуглуулахад 100 мянга хол давж, зээлгүй ахмад 3 сая төгрөг олгох санаачлагыг нь дэмжсэн байна.
Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдэг энэ дээ. Одоо тэгээд гүрийх үү, гүйцээж бусдад нь өгөх үү. Хүндхэн л даваатай учирлаа даа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ