"Уханиас ирсэн оюутнуудаас коронавирусийн халдвар илрээгүй" | News.MN

"Уханиас ирсэн оюутнуудаас коронавирусийн халдвар илрээгүй"

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

"Уханиас ирсэн оюутнуудаас коронавирусийн халдвар илрээгүй"

"Уханиас ирсэн оюутнуудаас коронавирусийн халдвар илрээгүй"

Эрүүл мэндийн яам коронавирусийн дэгдэлтийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллийн эхэнд ЭМЯ болон төрийн холбогдох байгууллагууд 24 цагаар бэлэн байдалтай ажиллаж байгаа гэдгийг дуулгасан юм. Мөн тэрбээр "Польш улсад амьдарч буй иргэд, эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хувийн хамгаалах хэрэгслийг эмнэлгийн ажилтнуудад хандивласан. Монос групп Уханиас ирсэн оюутнуудын дунд дархлааг нь дэмжих витамин хандивласан. Мөн Монгол-Солонгосын коллежийн оюутнууд өөрсдөө оёсон маскаа ЭМЯ-д хандивласан гэх мэтчилэн хүнд хэцүү цагт төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд хамтран ажиллаж байгаад ЭМЯ талархаж байна" гэсэн юм.

Монгол дахь ДЭМБ-ийн мэргэжилтэн н.Ариунтуяа: Дэлхийн хэмжээнд коронавирусийн тохиолдол 17900 байна. Коронавирусийн халдвараар нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч нас баралтын төвшин 2.1 хувьтай буюу хэвээрээ байна. БНХАУ-аас гадна ОХУ-2, Швед-1, Испани-1, Их Британид-2 коронавирусийн халдвар шинээр бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар нэмж халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн БНХАУ-аас гадна хилийн чанадад нас барсан анхны тохиолдол Филлиппинд бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна эрүүл мэндийн ажилтан халдвар авсан тохиолдол Франц улсад бүртгэгдлээ.

Шведийн батлагдсан тохиолдол нь нэгдүгээр сарын 24-нд Ухань хотоор аялаад ирсэн хүнээс илэрсэн. Тухайн хүний шинэ тэмдэг дөрөв хоногийн дараа илэрсэн байна.

Иймээс Монгол Улсын иргэд сүүлийн 14 хоногийн хугацаанд голомттой бүс нутгаар аялсан бол өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна. Хэрвээ амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 24 цагийн ажиллагаатай 80086829 холбогдохыг зөвлөж байна.

Коронавирусийн дэгдэлтийн мэдээллийг Монгол Улс арванхоёрдугаар сарын 31-нд анх авсан. Түүнээс хойш Монгол Улс халдварын тохиолдол илрээгүй 34 хоногтоо явж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Уханиас Бямба гаригт /2020.02.01/ирсэн 30 оюутан 1 бага насны хүүхэд хүлээн авч тусгаарлаж, тандалт судалгаа, эмчийн үзлэгт оруулж, хянаж ажиллаж байна. Биеийн байдал сайн байна. Тэдгээр оюутнуудын шинжилгээний хариу 2020 оны хоёрдугаар сарын 02-ны 17.00 цагт гарсан бөгөөд коронавирусийн халдвар илрээгүй. Цаашид биеийн байдлыг хянаж, эмчийн үзлэг оруулж, дүрэм ёсоор 14 хоног хяналтад байлгаж байгаад, эмнэлгээс гаргана. Мөн нисэх багийн 15 хүнийг  ажиглалтад байлгаж байна. Бямба гаригт Дорноговь аймгийн Замын-үүд боомтоор зорчигчид нэвтрэн орж ирэх үед Эрээн хотод амьдардаг гэр бүлийн 3 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн хяналтад авсан, мөн тэдгээр хүмүүстэй ойр байсан таван хүнийг ажиглалтад авсан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ иргэдийн гараа сайн угаахаас гадна гар утсаа сайн ариутгахыг зөвлөж байна. Учир нь, хүн өдөрт 150 удаа гар утсандаа хүрдэг бөгөөд гар утасны дэлгэц нь нийтийн бие засах газраас ч илүү бохир байдаг гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байдаг. Иймээс иргэдийг гар утсаа давхар сайтар ариутгахыг зөвлөж байна. Ингэхдээ нүдний шилний нэг удаагийн салфеткаар гар утасны дэлгэцээ арчиж болохоос гадна гар ариутгах бодисийг хөвөнд шингээж утаа ариутгах боломжтой гэв.

Өнгөрсөн 34 хоногийн хугацаанд коронавирусийн сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлаж, эмчийн хяналтад байлгаж, үзлэг хийж ирсэн. 2020 оны нэгдүгээр сарын 09-өөс хоёрдугаар сарын 03 хүртэл нийт 71 хүнийг сэжигтэй тохиолдолоор тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Одоогоор тэдгээр хүмүүсээс коронавирусийн халдвар огт илрээгүй. Эхнээс нь ар гэрт нь хүлээлгэн өгч байна. Уханиас ирсэн оюутнуудыг дүрэм ёсоор 14 хоног тусгаарлана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zichin 2020-02-03 202.21.96.254

Golomtoos ni irsen. Tegeed ch 1-2 hongiin dotor ilerchdeggui baih gej bodoj bn.

Avatar

Зочин 2020-02-03 139.5.216.12

Төсөөллийн корона гэж аймаар өвчин чамд тусчээ. Чи удахгүй үхнэ за.

Avatar

Зочин 2020-02-03 64.119.27.34

САЙХАН МЭДЭЭ БНА.

Avatar

Зочин 2020-02-03 103.26.193.38

ёайхан мэдээ бна. Баярлалаа. Одоо хяналтаа сайн тавибал энэ аюулаас аврагдах цаг ойрхон бна даа. Сайхан бна.

Avatar

Зочин 2020-02-03 202.55.191.194

за болж дээ, сайн байна

Avatar

Zochin 2020-02-03 202.179.31.13

Za estoi yuu l bol doo,yag golomtoos ni irsen humuus shuu dee

Avatar

Уншигч 2020-02-03 192.82.74.111

Тэнд маш нарийн дэгтэй байсан юм билээ. Яасан итгэлээ алдчихсан тэнэг вэ

Avatar

Зочин 2020-02-03 66.181.160.65

amid uhdeluuded yamar yumniihan emchilgee hih ve de

Avatar

Зочин 2020-02-03 139.5.216.12

Айёнаасаа болоод бөсөөллийн корона тусваа чи. Шууд зүрх чинь хаагддаг гэсэн шүү. Сайн унш судал. Толгойгоо сайн цэнэглэ.

Avatar

Зочин 2020-02-03 103.111.68.3

МАНАЙД ХАТГААГААР ЖИЛД 400 ҮХДЭГ ГЭЖ БОДОХООР БИДЭНД ЭМЯ ГЭЖ БАЙНА УУ? МЭРГЭЖЛИЙН БУС ДАРГА НАРТАЙ, ӨВДӨЖ ЗОВЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ӨВЧТӨН ГЭЖ ДОРОМЖИЛДОГ СЭТГЭХҮЙ БАЙГАА ЦАГТ МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НОХОЙНООС ДОЛООН ДООР БАЙХ БОЛНО. БУСАД ЕРТӨНЦӨД ӨВДӨЖ ШАНАЛЖ БАЙГАА ХҮНИЙГ " PATEINT" , ОРОСУУД БОЛЬНОЙ ГЭХЭЭ БОЛИОД ПАЦЕНТ ГЭДЭГ БОЛСОН НЬ НЬ ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛТАЙ ТЭМЦЭГЧ ГЭСЭН ҮГ.

Avatar

Зочин 2020-02-03 192.82.74.111

Бас ганц нэг гадаад үг хэрэглэж байгааг нь бодоход бичиг үсэг сайтай л хүн шиг байх юм. 3 сая гаруй иргэдтэй улсад нэг бүтэн жилд янз бүрийн насны 431 хүн уушиг, сүрьеэ, уушигны хатгаа өвчнөөр нас барсан байна. Хүүхдийн эндэгдэл чамгүй байгаад анхаарах ёстой гэдэгтэй бүх хүн санал нэгтэй байгаа. Харин ЭМЯ байхаар барахгүй маш сайн ажиллаж байгаа тулдаа энэ аюултай вирус хүртэл орж ирээгүй, ямар ч гэсэн хязгаарлан барьж чадаж байна даа: Юу ч хийдэггүй, чаддаггүй мөртлөө битгий ингэж шүлсээ үсэргэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж