БНХАУ коронавирус дэгдсэн Ухань хотод арван өдрийн дотор барьсан 1000 ортой эмнэлгээ өнөөдөр/2020.02.03/ нээнэ. Эмнэлгийг «Хошэньшань» хэмээн нэрлэсэн нь коронавирусаар өвчилсөн өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор барьсан хоёр эмнэлгийн нэг юм.
Шинэ эмнэлэг нийт 25 мянган метр.кв талбайг эзэлнэ. Анх нэгдүгээр сарын 24-нд барилга барих талбайг цэвэрлэсэн бөгөөд эмнэлэг барих ажил эхэлснээс хойш найман хоногийн дараа ашиглалтад ороход бэлэн болсон аж. Барилгын явцыг дэлхий даяар шууд дамжуулж байсныг 40 сая орчим хүн үзсэн гэнэ.
Хошэньшань эмнэлгийг 2003 онд САРС өвчний дэгдэлтийн үеэр Бээжинд барьсан Шиаотаншан эмнэлгийн туршлагаар барьжээ. Шиаотаншан эмнэлэг тэртээ 17 жилийн өмнө долоо хоногийн дотор баригдаж, дэлхийн хамгийн хурдан баригдсан барилга хэмээн цоллуулж байсан аж. Уг эмнэлэг өнөөдрөөс /2020.02.03/ эхлэн шинэ төрлийн коронавирус буюу 2019nCoV-аар халдварласан хүмүүсийг хэвтүүлнэ.
БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаачлан халдварт өвчний голомтод ажиллаж байсан туршлагатай 1400 Хятадын цэргийн эмч нар шинэ эмнэлэгт ажиллахаар Ухань хотод хүрэлцэн ирсэн байна.
Дээр дурдсанчлан «Хошэньшань» эмнэлэг коронавирусаар халдварласан өвчтөнүүдийг эмчлэх зорилготой барьж буй хоёр эмнэлгийн нэг бөгөөд хоёр дахь эмнэлгийн барилгын ажил нөгөөдөр /2020.02.05/ дуусна гэв.
Тус хоёр эмнэлэг ийнхүү шуурхай баригдаж, яаралтай ашиглалтад орж буй нь чухал үйл явдал болж байна. Учир нь коронавирусаар халдварласан хүний тоо эрчимтэй өсөхийн хэрээр Хубэй мужийн эмнэлгүүд дүүрч, шинэ өвчтөн хүлээж авахад тун хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байжээ. Тэр ч байтугай зарим эх сурвалжуудын мэдээлснээр эмч, сувилагч нар өвчтөнүүдэд үйлчлэхийн тулд насанд хүрэгчдийн живх өмсөн ажиллаж байгаа аж.
Мөн бүх эмнэлгүүдэд эрүүл мэндийн барааны хомсдол үүсч, эмнэлгийн гадаа өвчтөнүүд 10 цагийн турш дугаарлан байж эмчид үзүүлж байгаа гэнэ.


































Эх сурвалж: bbc.com
Зочин 2020-02-03 103.57.95.151
өөрсдөө юу ч хийж чадахгүй байж их хуцах юм аа өө 1 чаддаг юм байгаа юм байна босоо хөх гэж сурамгай шантаажчид байна
Zochin 2020-02-03 202.126.89.108
Muu hytad yu yum estoi gail bna
Зочин 2020-02-03 88.21.70.185
Олон сая хүнтэй бол монгол ч ижилхэн байна.нээх сүржигнээд байх шаардлагагүй
Зочин 2020-02-03 103.212.119.239
Хүн хүч сайтай газар тэгээд хөрөнгө нь байвал дор нь овойлгоод тавьчиж байгаа биз. Хятадуудын барилга даанч чанар муутай барьдаг хогнууд
Зочин 2020-02-03 202.55.184.253
МАНАЙД НӨГӨӨ ЯАРМАГ ТӨРӨХ ЭМНЭЛЭГ 10 ГАРУЙ ЖИЛ БАРИГДСААР Л БАРИГДСААР Л. ОДОО БАРАГ СҮНСТЭЙ БАЙШИН БОЛЧИХСОН БИЗ, АЙМШГИЙН КИНОНЫ ЗУРАГТ АВАЛТ ХИЙДЭГ ПАВИЛЬОН БОЛГОВОЛ ТААРНА.
зочин 2020-02-03 182.160.35.54
дулаан оронд өөр юм өө, эвлүүлдэг тоглоом шиг л барьж байна, харин манайх шиг хүйтэн оронд бетон цутгалт болон дулаалгын материал заавал хийнэ шүү дээ
hi 2020-02-03 203.91.115.47
medeej arai udaan bh ni todorhoi. gehdee manaihan adilhan bairiig heden honogt barih ve. end mash mundag system, zohion baiguulalt yvj bn
Зочин 2020-02-03 203.91.115.45
Систем бол хятад авах юмгүй. Харин менежмент гайгүй тулдаа хурдан барьж байна.
Зочин 2020-02-03 122.201.20.194
iim tusuld managment system 2riin yalgaag tailbarlanuu ahah
setgegdel 2020-02-03 203.91.115.47
manaihan ch tgd hurdan barij duusgay geheesee tsalingaa avaad arhidah, heden yum hulgailj zarah l setgehui bdiimdoo ihenh barilgachidad
Зочин 2020-02-03 103.57.95.151
эргүү малаа цутгаад л барьж байна
/*-*/ 2020-02-03 49.0.212.35
Галзуу лүднүүд юмөө, өвчнөөр хүртэл далимдуулаад Xятад ийм мундаг гэж дэлхий даяар шоудаж Xятадын социализм мандтугай, дэлхий даяар түгтүгэй, Зөвлөлтийн коммунизм нуран унасан байхад Xятадынх мандан бадарч байна гэцэн щааж байгаа нь энэ
setgegdel 2020-02-03 203.91.115.47
harin chi end shuumjlehees uur yuch chadgui!!! heduulee uurd yaduu heveeree uldetsgeeydee
Зочин 2020-02-03 182.160.36.238
Чадаж байгаа юмаараа онгирохгүй өөр юугаараа онгирох вэ? Монголчууд нэг л их хятадыг доош нь хийсэн баатарлаг үндэстнүүд, гэтэл өмнөд хөрш нь 800 сая хүнийг ядуурлаас гаргачаад сууж байдаг. Нэг л их ардчилалаараа бахархасан улс, гэтэл энгийн нэг хятад биднээс илүү эрх чөлөө, сонголттой амьдарч байдаг. "Баатарлаг" хотдоо, утаан дотроо дэлхийд эдийн засгаараа 2т жагсдаг орныг газар дор ортол нь муулаад суух тэнэг ч гэсэн нэг бодлын гоё ч юм шиг.
Тооцоо 2020-02-03 203.91.115.45
Сүйрч байна. Одоо эднийд 17300 хүн өвдсөн байна эднийг эмчлэх эмч сувилагч нийлээд 25000 хүн хэрэгтэй. Тэдний халдвар хамгаалалын хувцас, ажиллах эмнэлэг огт алга. Энэ 1000 ортой эмнэлэг огт юм болохгүй. Хэрвээ 25000 эмч сувилагч 24 цаг тасралтгүй ажиллах эмнэлэгтэй бол халдварыг 7 хоногт нам дарж чадна. Тийм боломж хятадад байхгүй. Америкт байсан бол магад тэгэж чадна.