Хар шуурганы хөлөөс олон мянган хүнийг шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.24-нд нийтлэгдсэн

Хар шуурганы хөлөөс олон мянган хүнийг шилжүүлжээ

“Патрисиа” далайн хар шуурга Мексикийн эрэгт хүрэхээс өмнө олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Албаныхны мэдээлснээр Мексикийн Пуэрто Валлартагаас 15 мянга гаруй жуулчдыг нүүлэн шилжүүлсэн аж.

 

Далайн шуурга Мексикийн боомтуудад ургаа моддыг булгалж, зогсоолд тавьсан автомашинуудыг хөдөлгөхүйц хүчтэй байгаа гэнэ. “Патрисиа” шуурганы салхины хүч цагт 266 км хүрсэн нь  “мангас” хэмээн нэрлэгдэх хар шуурганы тавдугаар зэрэгт хүрчээ. Одоогоор хөнөөлт шуурганы улмаас учирсан хор хохирлын талаар Мексикийн албаныхан мэдээлээгүй байна.

 

Мексикчүүд “Патрисиа” шуургыг 2013 онд Филиппинийг ниргэж, олон мянган хүний амийг авсан “Хайян” далайн шуурганы хэмжээнд хүрч хохирол учруулахгүй байгаасай хэмээн залбирч байгаа аж. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама далайн шуурганы аюул нүүрлэсэн Мексикт туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Б.АНХТУЯА
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж