Хатан хааны хайрын түүх | News.MN

Хатан хааны хайрын түүх

Хатан хааны хайрын түүх

Хатан хааны хайрын түүх

Их Британийн хатан хаан II Элизабета болон ханхүү Филип нар 2017 онд хуримын 70 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тэд хаан угсааныхны дунд хамгийн олон жил ханилан амьдарсан хосоор нэрлэгдэж байна. Тэдний 70 жилийн туршид гэрлэлтээ бат бөх байлгаж ирсэн хайрын нууц жорыг танилцуулж байна.


ТЭД ХАЙР СЭТГЭЛЭЭРЭЭ ХОЛБОГДОН ГЭРЛЭСЭН

II Элизабета найман настай байхдаа 1934 онд анх Филиптэй танилцжээ. Тэд хамтдаа Филипийн үеэлийн хуримд оролцсон аж.  Филип түүнээс таван насаар ах байв. Таван жилийн дараа нь дэлхийн II дайн эхлэхийн өмнөхөн тэд дахин уулзсан бөгөөд 18 настай Филипийг хараад II Элизабета сэтгэл алдарсан аж.  Тэр өдрөөс хойш 13 настай II Элизабета үргэлж Филипийг бодох болжээ. Дэлхийн II дайн эхэлснээр Филип эзэн хааны тэнгисийн офицер болж, хос хоёр захиагаар харилцаж эхэлжээ. Филип 1946 онд буцааж ирээд II Элизабетад гэрлэх санал тавьсан байна. Гэхдээ хос сүй тавьснаа II Элизабетагийн 21 насны төрсөн өдөр хүртэл нууцалж, 1947 оны долдугаар сарын 9-нд олон нийтэд зарлажээ. Тэдний хурим тухайн оны арваннэгдүгээр сард болсон.

ТЭД ХАЙР СЭТГЭЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗОЛИОС ГАРГАСАН

II Элизабетатай гэрлэхийн тулд Филип олон зүйлээс татгалзжээ. Юун түрүүнд өөрийн бүх хэргэм, зэргээс татгалзсан аж. Дараа нь Их Британийн иргэн болжээ. Учир нь Филипийн Герман гарал үүсэлд II Элизабетагийн эцэг, эх таагүй хандсан байна. Тэр ч бүү хэл, тэдний хуримын ёслолд Филипийн Герман гаралтай гэр бүл, гурван эгч нь оролцохыг зөвшөөрөөгүй аж. Хуримын ёслолын өглөө Филип тамхинаас гарчээ. Учир нь II Элизабета аавынхаа хэт их тамхи татдагт үргэлж санаа зовнидог байжээ.

ТЭД ҮРГЭЛЖ НЭГНЭЭ ДЭМЖДЭГ

II Элизабета хатан хааны титмийг зүүсэн ч, түүний нөхөр гол зөвлөгч нь байжээ. Хатан хааны хэзээ ч нуран унаагүй, тогтвортой хаан ширээний нууц нь Филип гэдгийг зохиолч Жилес Брэндрет “Хааны гэр бүлийн хөрөг” номдоо бичжээ. Түүнчлэн II Элизабета 1997 онд хуримын алтан ойн арга хэмжээний үеэр “Тэр магтаалд дургүй нэгэн. Тэр энэ бүх цаг хугацаанд үргэлж миний хүч чадал байсаар ирсэн” хэмээн Филипийн талаар ярьжээ.

ТЭД НИЙТЛЭГ СОНИРХОЛТОЙ

Тэд байгалийн уран зураг цуглуулах, агаарт гарч, мах шарж идэх зэрэгт дуртай. Тэд хамтдаа цагийг хэрхэн зугаатай өнгөрөөж, алжаалаа тайлахаа мэддэг.

ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖ ЧУХАЛ

Эдинбургийн гүн хунтайж Филипийг наргианч хүн гэдэг. Түүний элдэв  хошигнол нь II Элизабетаг үргэлж инээлгэсээр иржээ. II Элизабета 2017 оны зул сарын мэндчилгээнийхээ үеэр “нөхөр нь тэтгэвэртээ гарч, олон нийтийн арга хэмжээнд оролцохоо больсон ч наргианч зан нь хэвээр үлдсэн” хэмээн хэлж байжээ. Филип эхнэрээ өхөөрдөхдөө “зайдас” хэмээн нэрлэж байсан удаатай аж. Хатан хаан II Элизабета ер нь л инээмсэглээд байдаггүй хүн бөгөөд элдэв албан ёсны арга хэмжээний үеэр чухал царайлчихдаг гэнэ. Харин нөхөр нь түүнд “Битгий гунигтай царайл, зайдасхан минь” хэмээн хэлжээ.

ТЭД ТУСДАА УНТДАГ

Английн дээд зиндааныхан үргэлж тусдаа өрөөнд унтдаг. Хатан хаан, түүний нөхөр ч ялгаагүй. Тэд 1949 онд Букингемийн ордны ойролцоох Кларенс сууцанд нүүн орсон ба тусдаа унтлагын өрөөтэй. Энэ заншлын талаар Филипийн үеэл хатагтай Памела Хикс тайлбарлахдаа “тусдаа унтсанаар та нар хэн нэгний хурхирах эсвэл хүнд хөлөөр даруулах шаардлагагүй болно. Заримдаа хамт унтах эсэхээ сонгох боломжтой байна гэдэг гайхалтай зүйл” хэмээжээ.

ТЭД ҮРГЭЛЖ ЯРИЛЦДАГ

Хэчнээн удаан хамтдаа амьдарсан ч тэд нэгэнтэйгээ ярилцахаа хэзээ ч болиогүй. Ярилцах гэдэг бол хосуудын харилцаанд хамгийн чухал зүйл. Дайны үеэр ч тэд захиагаар харилцаж байсан. Тэд албан шаардлагаар тусдаа нэг өдөр байсан ч үргэлж утсаар ярилцдаг аж.

ТЭВЧЭЭР БОЛ ТҮЛХҮҮР

Филип гүн хуримынхаа 50 жилийн ойгоор залууст хандан хэлэхдээ “Аз жаргалтай гэрлэлтийн түлхүүр нь тэвчээр гэдгийг би ойлгосон. Бүх зүйл хэвийн, сайн байхад энэ тийм чухал биш ч, ямар нэгэн хэцүү зүйл тохиолдоход хамгийн чухал нь тэвчээр байдаг” хэмээн хэлжээ.

НЭГНЭЭ ХҮНДЭЛЖ, ҮНЭЛДЭГ

Хатан хааны хувийн эд зүйлсийн дунд 1966 онд нөхрийнх нь бэлэглэсэн цох хорхойн энгэрийн зүүлт хамгийн дуртай гоёл нь. Тэрбээр үргэлж энэ зүүлтээр гангардаг, хуримынхаа 50 жилийн ойгоор ч зүүжээ. Энэ нь нөхрийнхөө бэлгийг үнэлж, түүний сэтгэлийн хүндэтгэж буй хэрэг юм.

ТЭД ГАРГАСАН ШИЙДВЭРТЭЭ ХАРАМСДАГГҮЙ

Тэд 74 жил хамтдаа амьдарсныхаа дараа гаргасан шийдвэр нь туйлын зөв байсан гэдэгтэй санал нийлдэг. Хатан хаан 1972 онд хуримын мөнгөн ойн үеэр хэлэхдээ “25 жилийн гэр бүлийн амьдралынхаа талаар яривал энгийн бас итгэлцэл байсан. Би үүнийг л сонгоно” хэмээжээ.

Эх сурвалж: Brightside

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-03 202.131.235.198

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас: 88671597

Avatar

Уншигч 2020-02-03 192.82.65.146

хэл найруулга гэж арай л юм аа. Жишээ нь "Тэд 74 жил хамтдаа амьдарсныхаа дараа гаргасан шийдвэр нь туйлын зөв байсан гэдэгтэй санал нийлдэг." гэнээ. 74 жил аьдраад салсан мэт уншигдаж байна.

Avatar

Зочин 2020-02-03 202.179.25.131

Энэ чавганцын түүх хэнд хэрэгтэй юм.

Avatar

ҮХЭР 2020-02-03 192.82.68.142

гонг хонг уудад хэрэгтэй түүх тэд эмээдээ очмоор байгаа гэсээн.ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж