“Mirror” сайт &#34Авьяаслаг монголчууд&#34 шоуг онцлов?

Хуучирсан мэдээ: 2015.10.24-нд нийтлэгдсэн

“Mirror” сайт &#34Авьяаслаг монголчууд&#34 шоуг онцлов?

“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэг ням гаригийн үдэш бүр “Монгол” телевизээр үзэгчдэд хүрч, үзэгчдийг дэлгэцийн өмнө уях болсон билээ.

Албан ёсны эрхтэйгээр зохиогдож буй уг шоуны зарим үзүүлбэр гадныхны сонирхлыг татаад хэдийнэ амжжээ. Тухайлбал, Английн “Mirror” сонины сайтад “Авъяаслаг монголчууд” шоунаас дөрвөн үзүүлбэрийг онцолж тавьсан байна.  Тэд 0840 дугаартай Төмөрчөдөр, 1102 дугаартай Саруултөгс, 0871 дугаартай Өлзийсолонго, 0802 дугаартай гэр бүлийн үзүүлбэрийг онцолжээ.

Түүнчлэн энтертайнмент могул Саймон Коуэллийн “Got Talent” /авъяастай/ шоуг Чингисийн Монголд амжилттай зохион байгуулсан талаар тус сайтад сайшаан бичсэн байна. “Авьяаслаг монголчууд” шоу есдүгээр сараас цацагдаж эхэлснээс хойш Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг /гурван сая хүний гуравны нэг нь үздэг/  болж чаджээ.

“Got Talent” шоу өдгөө дэлхийн 193 оронд зохиогдоод байгаа юм.

Эх сурвалж: Mirror.co.uk

Б.АНХТУЯА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж