Кето дэглэм гэж юу вэ? | News.MN

Кето дэглэм гэж юу вэ?

Соёл зөвлөж байна
Кето дэглэм гэж юу вэ?

Кето дэглэм нь нүүрс усны бага, өөх тосны өндөр хэрэглээ бүхий, чихрийн шижин, уналт таталт, алзхеимерийн өвчин, хавдар зэрэгт сайнаар нөлөөлөх эрүүл мэндийн олон төрлийн ашиг туст дэглэм юм.

Энэхүү дэглэмийн үед та маш бага нүүр ус хэрэглэн, нүүрс усны оронд өөхний хэрэглээгээ нэмнэ гэсэн үг. Ингэснээр таны биед кетон биенүүд үүсч эхлэх бөгөөд энэ үзэгдлийг кетонжих гэж нэрлэдэг.

Жирийн үед хүн хоол хүнсээр орж ирэх нүүрс усыг энерги болгон хувиргаж ашигладаг бөгөөд илүү гарсныг нь дараа хэрэглэхийн тулд өөх болгон хадгалдаг гэж ойлгож болно. Кето дэглэмийн үед гаднаас орж ирэх нүүрс усны хэмжээ багассанаар таны бие энерги үйлдвэрлэхийн тулд шууд өөхөө задлаж эхэлдэг бөгөөд элгэнд нөөцлөгдсөн өөхийг кетон болгон хувиргадаг.

Энэ дэглэмийн үед энергийн эх үүсвэр нь нүүрс ус биш өөх болсноор турах процесс явагддаг байхнээ. Зөв баривал маш үр дүнтэй дэглэм хэдий ч хувийн сахилга бат алдах л юм бол нүүрс усны дутагдалд орсон бие гаднаас орж ирсэн нүүрс усыг шууд өөх болгон хадгалж таргалалт улам нэмэгддэг гэдийг анхаарах хэрэгтэй.

4 ТӨРЛИЙН КЕТО ДЭГЛЭМ БАЙДАГ.

  • Стандарт кето дэглэм: Маш бага нүүрс ус, уургийн дундаж хэрэглээ болон өндөр өөх тосны дэглэм. 75% өөх тос, 20% уураг, 5% нүүрс ус.
  • Завсарлагат кето дэглэм: 5 өдөр стандарт дэглэм бариад 2 өдөр хэвийн байх/өндөр нүүрс ус
  • Зорилтот кето дэглэм: Дасгалын үеэр нүүрс ус хэрэглэж болно
  • Өндөр уураг бүхий кето дэглэм: Стандарттай төстэй, гэхдээ уургийн хэрэглээ арай өндөр. 60% өөх тос, 35% уураг, 5% нүүрс ус6 Гэхдээ өндөр уурагт болон стандарт кето дэглэм бусдаасаа илүү судлагдсан.

ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ХҮНС:

  • Чихэрлэг хүнс: Ундаа, жүүс, шэйк, торт, зайрмаг, чихэр
  • Цардуул болон үр жимс: Цагаан будаа, паста, гоймон, цагаан гурилан бүтээгдэхүүн, овьёос
  • Жимс: Berry-с өөр жимснүүд
  • Үндэст хүнсний ногоо: төмс лууван чихэрлэг төмс
  • Өөх багатай бүтээгдэхүүн: нүүрс ус ихтэй байдаг учраас
  • Ханасан тос: олон хэрэглэсэн тос, майонез
  • Архи: Маш их нүүрс устай
  • Сахаргүй дэглэмийн хоолнууд: нүүрс ус ихтэй

Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж


Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/  эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/  болон өөрийн биеэр ирж нарийн зөвлөгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-02-03 66.181.176.166

Монгол хүний 90 оныг хүртэл идэж ууж ирсэн дэглэм байна шүүдээ. Ардчилалаас хойш нүүрс ус нь ихдээд өөхөө хаяад элдэв өвчинд нэрвэгдээд байгаа нь ил шүүдээ.

Avatar

Иргэн 2020-02-03 49.0.212.138

Монгол хоолоо тааруулж идээд байхад болно доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж