Аравдугаар сарын 23: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 23: Өдрийн гол үйл явдлууд

Аравдугаар сарын 23: Өдрийн гол үйл явдлууд


 

Драгийн мэдэгдэл еврог унагав

 

 

Европын Төв банкны  тэргүүн Марио Драгийн мэдэгдэл евро мөнгийг эрс сулруулав. Банкны удирдлагын зөвлөгөөний дараа мөнгө хэвлэн тоон зөөлрүүлэлт хийх хэмжээг ихэсгэн шаардлагатай гэвэл түүний хугацааг сунгах болно гэсэн байна. “Бид сардаа 60 тэрбум евроны хэмжээтэй активыг худалдан авахаа үргэлжлүүлнэ. Тэр нь 2016 оны есдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд шаардлагатай бол түүнийг үргэлжлүүлнэ. Инфляцийг 2 хувийн төвшнөөс доошлуулах зорилгоо хүртэл хэрэглээний үнийн динамикийг засагдтал нь түүнийг хийнэ” хэмээн тэр мэдэгджээ. Энэ мэдэгдлийн дараа  евро мөнгөний ам.доллартай харьцуулсан ханш 2 хувиар унасан байна. Нийтийн сүлжээнүүд дэх трейдерийн хуудаснаа  ЕТБ хэвлэлийн машинаа ажиллуулах гэж байна гэсэн мэдээллээр дүүрчээ.


ЕТБ-ны зөвөлгөөн өчигдөр мөнгөнийхөө бодлогын хүүг 5 хувиар зарласан байв.

 

Педру Пассуш Коэлью Португалийн ерөнхий сайдаар томилогдов

 

Португалийн ерөнхийлөгч Аннибал Каваку Сильва өөрийн зарлигаар Педру Пассуш Коэльюг засгийн газрын тэргүүнээр дахин томилов. "Сонгуульд ялсан эвслийн тэргүүн учраас түүнийг би дахин энэ тушаалд томилж байна” гэж ерөнхийлөгч хэлжээ. Гэхдээ энэ асуудлын сүүлчийн үгийг парламент хийнэ гэж ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

 

Хямралын эсрэг сантай болж байна

 

Орост өнөөдөр хямралын эсрэг шинэ сан гарч ирнэ. Өнөөдөр Төрийн дум нь зохих хуулийн төслийн хоёр ба гуравдугаар хэлэлцүүллэгийг хийх юм. Холбооны төсвөөс үлдсэн 150 тэрбум рублийг эдийн засгийг дэмжихэд ашиглаж магадгүй. Мөн түүнчлэн ирээдүйн халамж нь Нөөцийн сан ба Үндэсний чинээлэг амьдралын санд ноогдох юм. Олон орнуудад түүхий эдийн ашгаар ийм сангуудыг байгуулдаг. Нефтийн үнэ унасан нь Норвегийг тэр сангаа ашиглахад хүргэсэн юм. Норвегийн сан нь дэлхийн хамгийн томд орох бөгөөд 900 тэрбум ам.доллартай байгаа нь Абу-Даби, Саудын сангуудаас хамаагүй илүүтэй юм. Харин Чилид бол зэсийн наймааны ашгаар, Сингапурт өндөр технологийн барааны наймаар уг сангуудаа бүрдүүлдэг.

 

Москва-Манчестрийн нислэг зогслоо

 

 

Өнөөдөр Easyjet нисэхийн компани Москва, Манчестрийн хоорондын нислэгээ эрэлт багатай учир зогсоож байна. Мөн өнөөдөр Оросын цорын ганц лоукостер “Победа” Петербург-Краснодар хоёрын хоорондын нислэгийг нээж байна. Ер нь бол Орост өнөөдөр төсвийн арваад тээвэрлэгч ажиллаж байна. Одоо эдгээр компаниуд шатахууныг эртнээс худалдан авч нөөцлан өөрсдийн шилдэг үнийг үүсгэхээр ажиллаж байгаа юм.

 

"Аэрофлот" түлшний нийлүүлэлтээ баррелийг нь 80-85 байхад 70 хувийг нь урьдчилан худалдан авчээ. Түүний  алдагдал нь 200 сая ам.доллар болж магадгүй. Харин Ryanair, Easyjet  шатахууны хэрэглээгээ бүтэн жилээр нөөцөлсөн байна.

 

Кибер зальтаныг шүүнэ

 

 

 Өнөөдөр АНУ-д Оросын иргэн Роман Селезневыг шүүх хурал эхлэнэ. Оросын Либерал ардчилсан намын Төрийн думын гишүүний хүүхэд Романыг найз нөхдийнхөө хамт кибер залилан хийсэн гэх 40 ялаар буруутгаж байгаа. Тэрээр хулгайлагдсан мэдээллийг худалдан арилжиж хэдэн арван сая ам.доллар завшсан ажээ. Роман найз нөхдийнхөө хамт мөнгө олгогч аппаратуудад тусгай төхөөрөмж байрлуулан мэдээлэл хулгайлдаг байв. Харин Селезнев  хэргийг эрс үгүйсгэж байна. Оросын ГХЯ түүнийг гадаадад амарч байхад нь хулгайлагдан баривчлагдсан гэдэг. Нэмэн өгүүлэхэд шинжээчид дэлхийн хэмжээнд кибер залилангаар жилдээ 500 тэрбум ам.долларын хохирол эдийн засагт учирдаг гэж тооцоолжээ.

 
 
 
         

Дөрвөн жилд анхны хохиролоо АНУ Иракт амсав

 

АНУ “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулж эхэлснээс хойш  анхны цэргээ алдлаа гэж CNN телевиз мэдээлэв. Нэрээ нууцалсан америк албан тушаалтны ярьснаар, аравдугаар сарын 22-нд Иракийн Киркук мужид шоронгоос 70 барьцаалагчийг чөлөөлөх үеэр нэг америк цэрэг амь үрэгдэж, дөрвөн цэрэг нь шархаджээ. Энэ нь 2011 оны арваннэгдүгээр сараас хойших АНУ-ын Иракт амссан анхны хүний хохирол болжээ.

Спортын гимнастикийн ДАШТ эхэлж байна

 

 

Өнөөдөр Шотландын  Глазго хотноо Спортын гимнастикийн дэлхийн аваргын тэмцээн эхэлж байна. Уг төрлийн Олимпийн аварга Оросын Алия Мустафина гэмтлийн улмаас оролцохгүй. Спортын гимнастик нь хамгийн их гэмтэлтэй төрөл гэж дэлхийн хэмжээнд тооцогддог. Тамирчдын гэмтлийн гуравны хоёр нь энэ төрлийнх юм. Гол гэмтэл нь хөлөнд байдаг. Мөн гэмтлийг эмчлүүлэх нь ихээхэн зардалтай. Гэтэл тэдний даатгалын нэгдсэн системийг энэ зунаас л нэвтрүүлжээ. Даатгалд хамаарагдсан бүсийг Москва тэргүүлж байна. Тэнд Оросын 120 мянган тамирчид, дасгалжуулагчид даатгалтай гэнэ.

 

Сонгуулийн эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй
 

“Сонгуулийн эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй” нэртэй кино өнөөдөр АНУ-ын кино театруудад гарч эхэлнэ. Кинонд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхтэй болохоор XIX  зууны сүүлчээр тэмцэж байсан эмэгтэйчүүдийн талаар өгүүлэх юм. Киноны гол дүрийг бүтээгчдийн нэг Мерил Стрип өнгөрсөн зуун жилд энэ талаар онцын өөрчлөлт гарсангүй гэж мэдээлж байна. Түүний Женнифер Лоуренс дэмжлээ. Жүжигчин эмэгтэй энэ жилийн хамгийн өндөр цалин хөлстэй  жүжигчин эмэгтэй гэж үнэлэгдсэн юм. Гэтэл хамгийн өндөр цалин хөлстэй гэгдсэн эрэгтэй жүжигчин бага-Дауни түүнээс 30 сая ам.доллар илүү авдаг ажээ.

“Яагаад би эрэгтэй жүжигчдээс бага шан хөлстэй байдаг юм бэ?” гэсэн өгүүллийг Лоуренс нийтлүүлсэн байлаа. Цалин хөлсний энэ дуулианыг Sony Pictures компанийн аккаунтад нэвтэрсэн хакерүүд улам дэвэргэж энэ талын мэдээллийг сүлжээгээр гаргажээ. Тухайлбал “Америк маягийн залилан” киноны эрэгтэйчүүд нь цуглуулсан мөнгөний 9 хувийг, эмэгтэйчүүд нь 7 хувийг авч байжээ.

 

“Сонгуулийн эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй” киноны жүжигчин Кэрри Маллиган:

 

 

"Мэрил Стрип энэ сэдвийг хөндсөн нь гайхамшигтай. Тэгш эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйг харуулахад кинонд 100 жил шаардагдсан байдаг. Гэтэл тэр нь иргэний эрхийн суурь юм”.

Сумочдын гүйлт үзэгчдийн элгийг хөшөөв

 
 
         

Сүмогийн гурван бөх спортын өөр төрлийг харуулахаар оролдов. Тэд цэнгэлдэхийн  гүйлтийн талбайд  гүйсэн нь үзэгчдийн инээдийг хүргэлээ. Мавашитай гүйсэн тэд үзэгчдээс өөр зүйл хүлээж байгаагүй биз дээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж