Г.Уянга гишүүний асуулгын хариуг сонсов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Уянга гишүүний асуулгын хариуг сонсов

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

Г.Уянга гишүүний асуулгын хариуг сонсов

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.23.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.00 цаг 02.00 минутад эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонсов.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга асуулгадаа, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 650 дугаар тушаалаар “Зоос банк” ХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд банкийг татан буулгах ажиллагаа дуусаагүй бөгөөд тус банкны жижиг хувьцаа эзэмшигч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байгаа тухай тус банкны хувьцаа эзэмшигч иргэдээс удаа дараа гомдол ирүүлсээр байгаа. “Зоос банк” ХК нь нийт 14 666 703 ширхэг хувьцаатай. Эдгээр хувьцааг 635 хувьцаа эзэмшигч хуваан эзэмшдэг. Үүнээс 7 хувьцаа эзэмшигч нь хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 628 хувьцаа эзэмшигч нь жижиг хувьцаа эзэмшигч байна гэдгийг дурдаж, “Зоос банк” ХК-ийг татан буулгах ажиллагааны тухай болон уг ажиллагааны явцад дээрх 628 жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах, тэдний хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодорхой хариулт ирүүлэх хүсэлтийг гаргасан юм.

Гишүүний асуулгад Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хариулт өгсөн. Тэрээр, “Зоос банк” ХК нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн анхны шаардлагаар гарган өгч чадахгүйд хүрч, өөрийн хөрөнгө алдагдсан, төлбөрийн чадваргүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 650 дугаар тушаалаар тус банкинд Эрх хүлээн авагч томилж, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 659 дүгээр тушаалаар Зоос банк Хувьцаат компанийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.

Тус банк татан буудсанаар иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, “Банкин дахь монгол хадгаламжид баталгаа гаргах тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 348 тоот тогтоолын хүрээнд “Зоос банк” ХК-ийн бүтцийн өөрчлөлтөд зориулт нийт 100.0 тэрбум төгрөгийн бонд гаргасан. “Зоос банк” ХК дахь Эрх хүлээн авагчийн ажиллах хугацааг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар гурван удаа сунгаж, дөрөв дэх жилдээ ажиллаж байна. “Зоос банк” ХК-д Эрх хүлээн авагч томилогдсоноос хойших хугацаанд “Зоос банк” ХК-иас төлбөрийн нэхэмжлэлтэй этгээдүүдэд нийт 58.5 тэрбум төгрөгийн актив хөрөнгө эргэн төлүүлж, 51.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан.

“Зоос банк” ХК-д банкны Эрх хүлээн авагч тохимлогдмогц Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан “Банкны эрх хүлээн авагчийн нэн даруй авах арга хэмжээ”-г цаг тухайд нь авч хэрэгжүүлсний нэг нь банкны хувь нийлүүлэгчдэд алдагдлыг хүлээлгэж, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь нийлүүлсэн хөрөнгө, бусад сангаас хасалт хийж санхүүгийн тайланд тусгасан. Дээрх хуулийн заалтын дагуу Эрх хүлээн авагчийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот тушаалаар хувь нийлүүлэгчдээс дүрмийн санд оруулсан 14.7 тэрбум төгрөг буюу хувьцаа, нэмж төлөгдсөн капитал, дахин үнэлгээний сан, өнгөрсөн жилийн ашиг, нөөцийн сан, нийгмийн хөгжлийн сан зэргээр санхүүгийн хариуцлага хүлээлгэж, тухайн жилийн ашиг, алдагдлын дансанд шилжүүлсэн. Энэхүү тушаалаар хуулийн дагуу “Зоос банк” ХК-ийн бүх хувьцаа эзэмшигчид санхүүгийн хариуцлага хүлээлгэсэн. “Зоос банк” ХК-ийн Эрх хүлээн авагчийн зүгээс Засгийн газрын бондын төлбөрийг төлж барагдуулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул хувьцаа эзэмшигчдийн банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг барагдуулах нөхцөл хуулийн дагуу бүрдээгүй байгаа” гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Г.Уянга, Д.Дэмбэрэл нар асуулт асууж хариулт авлаа.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан:- Банкны хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хуваарилах ямар ч боломжгүй. Банк 87.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан учраас ногдол ашиг хуваарилах ямар ч ойлголт байхгүй байсан. Европын сэргээн босголтын банк 3.7 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаа эзэмшдэг байсан. Энэ нь нийт хувьцааны 25 хувь байсан. Нийт бусад хувьцаа эзэмшигчдийн адилаар санхүүгийн хариуцлага хүлээгээд энэ нь алдагдал болсон. Өөрөөр хэлбэл энэ банкийг дампууралд хүргэсэн хувьцаа эзэмшигчдийн нэг учраас санхүүгийн хариуцлага хүлээгээд одоо ямар нэг хэл ам хийхгүй байгаа. Банкны 55 хувийг эзэмшдэг байсан Батбаяр гэдэг иргэн банкнаасаа тодорхой хэмжээний хөрөнгөө буцааж авсан. Энэ нь ганц Батбаяр ч биш бусад бүх иргэд, компаниуд төлбөрөө авсан. Харин 14.7 тэрбум төгрөг буюу дүрмийн санд оруулсан хөрөнгөөрөө шууд санхүүгийн хариуцлага хүлээсэн. Эрх хүлээн авах үйл ажиллагаа 6 дахь жилдээ үргэлжилж байгаа нь үнэн. Энэ хооронд Монголбанкны гурван удаагийн шийдвэрээр хугацааг нь сунгасан. Сүүлийн хэдэн жил буюу 2012 оноос эхлээд Зоос банкны үйл ажиллагааг дуусгавар болгоод Сангийн яамнаас буюу төрөөс гаргасан бондны дүнтэй дүйцүүлэн эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгоё гэсэн саналыг удаа дараа хүргүүлдэг ч энэ асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Гэхдээ сүүлийн хоёр удаагийн санхүү удирдлагын зөвлөлөөс нааштай шийдвэр гаргаад хохирлыг дуусгавар болгоод Сангийн яам руу бондын төлбөрт үлдэгдэл актив хөрөнгийг шилжүүлэхээр хоёр талаасаа ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга:- Тухайн үеийн Сангийн дэд сайд байсан Ч.Ганхуяг Зоос банкны 86.6 тэрбум төгрөгийн хөрөнгөн дээр Төрийн банкны эх үүсвэр бий болсон гэсэн тов тодорхой ярилцлага өгсөн нь байж байна. Одоо дээрээс нь Төрийн банкийг хувьчилна гэж ярьж байгаа. Хэрвээ хувьцаа эзэмшигчид хариуцлага хүлээх ёстой юм бол жижгээсээ том руугаа дараалж хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна. Эхлээд ард иргэдийн хохирлыг барагдуулж байж дараа нь хувьцаа эзэмшигчид гэсэн дарааллаар байх нь зүйтэй юм. Хувьцаа эзэмшигчид бас мөнгөө авахдаа жижгээсээ том руугаа гэсэн дараалалтай байдаг байх. Та нар үүнийг хангаж ажиллаагүй юм байна. Одоо жижиг хувьцаа эзэмшигчид хохироод үлдсэн. Том хувьцаа эзэмшигчид нь үүнийг шахаж шаардах ёстой ч ингээгүй. Маш олон хуулийг тухайн үед зөрчиж энэ банкийг татан буулгасан. Үүнд Монголбанкны буруутай, алдаатай үйл ажиллагаа маш их байгаа. Хувьцаа эзэмшигчдийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Энэ асуудлыг судлах зохион байгуулах, хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох асуудлаар удаа дараа яригдаж энэ удаагийн Улсын Их Хурал дээр Эдийн засгийн байнгын хороон дээр санал гарч ажлын хэсэг байгуулагдсан юм билээ. Энэ ажлын хэсэг зогчихоод байгаа. Иймд Эдийн засгийн байнгын хороон дээр энэ ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулах, жижиг хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох, Төрийн банкин дээр байгаа хувьцааны асуудлыг цэгцлэх ажлыг үргэлжлүүлж хийх ёстой гэж үзэж байна. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35.5-д энэ асуудал зохицуулагдсан байгаа. Асуулгын хариуг үндэслээд Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсгийг үргэлжлүүлэх асуудлыг ярилцаж гацчихаад байгаа ажлын хэсгийг ажилд нь оруулах саналтай байна.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонссоноор өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Төрийн банкийг зоосын араас нүд аниулах 2015-10-23 202.179.11.34

Манай улс төрчид энэ банкаар баахан бондынболон бусад мөнгө бас сандаачихаад одоо хувьчлана гээд хэдхэн хүний халаасны хувийн банк болгох нээ ард түмэн юу ч мэдэхгүй гэж бодоо юу. та нарт дахин хууртахгүй шүү

дорнодоос 2015-10-23 202.179.11.34

Уянгыг элдвээр гоочилсон тэр хүмүүс хөөрхийлөлтэй санагдлаа харамсалтай Би зоом банкийг хувьцаа гаргахад 100 ш хувьцаа 120000 төгрөгөөр худалдан авсан дараа нь зоосбн хувьцаа ширхэг нь 5000 болтлоо өссөн, тэгэхэд хөрөнгийн бирж миний хувьцааг 80 ширхггийг 120000 төгрөгөөр л зарсан байсан уг нь 400000 төгрөг болох байсан ,хөрөнгийн бирж зоосынхон хэн нь дундаас нь завшсан бүү мэд ямарч л байсан энгийн ард хувьцаанаас ашиг хүртэнэ гэсэн ойлголт өнөөгийн монголын хөрөнгийн зах зээлд ЛӨӨЛИЙ ЛӨӨЛИЙ .Миний 20ш хувьцаа хаа байна,,,,,,,

зочин 2015-10-23 183.81.171.135

уянга гишүүнд эрүүл энх байгаарай гэж хүсэн ерөөе танаас хүсэх нь оск-ийг хуучнаар нь ажиллуулж сөх-г татан буулгах талаар хуулийн хүрээнд өөрчлөлт хийж өгнө үү олон айл өрх юү ч хийдэггүй , зундаа гадаа хайс будахаас өөр юү ч хийдэггүй , удирдах зөвлөл нэртэй ойр дотны хэдэн хүнтэй суугчдын мөнгөөр туйлсан улс бий болоод байна гэрт хулгай орох дээврээс ус гоожсон гэх мэт асуудал болоход хаалгаа тавихгүй, утсаа авахгүй ,эрээд олдохгүй байх жишээтэй тах төлөхгүй хариуцлага хүлээхгүй мафи бий болоод байна сөх-н хуулийг хүчингүй болгож өгөөч

Зочин 2015-10-23 202.70.46.216

Уянга харинч ханатай дуугардаг шvv! Заримдаа л захиалгат юмны учрыг сайн олохгvй ам тvргэдэх болохоос! Баярын байшингууд гэх мэтийн. Ккк. Энэ их хуралд АН-д Уянгаын зиндааны хvн vзчихээд егье гэсэнч байхгvй дээ!

жэн 2015-10-23 150.129.142.135

Уянга ХХБанкииг шантаажилж бандаашны мөнгө салгахндээ кк

Зочин 2015-10-23 103.229.121.4

халтайсан нөхөртэй халтайсан ийм балай улс төрчид монголын хөгжлийг зогсоож байна. энэ халтар гудамны авгай зайл.

Зочин 2015-10-23 103.26.194.77

Ene neg balai yum odoo murdun baitsaagch yum uu haashaa yum be

БААБАР 2015-10-23 103.26.194.106

....Харин одоо хоолондоо орох гээд түмпэн саваа агссан “бацаанууд” бол завсрын үеийнхэн, хорвоогийн хамаг муу муухайгаар дамжин шоронгийн аргад сурсан хүнд гарууд. Баянголын гэгдэх Эрдэнийн шоронгийн арга шинэлэг чанараа алдаад хүүхэд нохой ч хэрэглэдэг болсон цаг шүү дээ, өнөөдөр чинь. Харахгүй юу, шүлэг тэрэлж байгаа юм болоод л Шекспирээс дутахгүй трагеди бичин найруулж байна шүү дээ. Болор цом чинь аль амбасын үеийн хөөрөл. Атуузны билет өгсөнгүй гэээд Бат-Үүлийг огцруулна, тэгэхгүй бол өлсгөлөн зарлана гэж Монголын ирээдүй нар заналхийлж байна. Ганц хоёр нь ч гэсэн үнэнгээсээ өлсөөд үхчихээсэй билээ, ердөө л атуузны билетийн төлөө өлсөж үхсэн гэж Гиннесийн номонд орж мөнхрөнө шүү дээ. Аятай юу, улсын маань нэр л алдаршина. Тэр номонд ороход заавал хэдэн мянган бөх барилдуулж ажил болж яана вэ, бэлээхэн баатрууд байна, наана чинь! Ер нь сонгууль угтсан наадам ч сайхан дээрээ л явна. Улсынхаа хилээр ширхэг ч өвс гаргахгүй гээд хэдэн гар эзгүй хээр алдлаад хэвтчих юм. Ерээд оны дундуур нэрт улс төрч дархан аварга маань Дорнодын өвсийг машин машинаар нь хил давуулан зарж байхад тэртэй тэргүй ашигладаггүй өвс, тэгээд ч гал түймрийн аюултай гэж магтацгаагаад л байсан нь санаанд тодхон.

Зочин 2015-10-23 103.26.194.106

ХАА БАЙНА АТГ-ЫН ШУДРАГА ЁС ТОГТООДОГ НЬ. АЛТАНХУЯГИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛЬ АТГ-ТЭЙ БИШ. ШУДРАГА ЁС ГЭЖ ХАМГИЙН ИХ ХАШГИРСАН ХҮН ХАМГИЙН ШУДРАГА БУСААР ХҮН ХЭЛМЭГДҮҮЛДЭГИЙГ БОЛИУЛЖ, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДРАГА ЁС ГЭСЭН АН-ЫН 3 ГУРВАЛЖИНТАЙ ЭМБЛЕМИЙГ САНУУЛЖ БАЙХ ГЭСЭН ХУУЛЬ ГЭЖ АН ЖИРИЙН ГИШҮҮД БИД ҮЗНЭ. АЛИВ ТЭР ШУДРАГА ЁС ЧИНЬ ХАА БАЙНА. МИ.ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙ ХОЁРООС АЛИМАА БАТБАЯР, ӨВГӨН БИЛЭГТ 2 ИХ АВИЛГАЛДСАН УУ, ХЭН НЬ ШОРОН ШААЖ ХЭН НЬ ХАДАНД ГАРАВ. ЖЕНКО БАТТУЛГА, Г.БАТХҮҮ ХОЁРООС Я.БАТСУУРЬ, ДЭНЗЭН ХОЁРЫН ХЭН НЬ ТӨРИЙН АЛБЫГ АШИГЛАЖ БАЯЖИВ. ХЭН НЬ ШОРОНД ХАДАГДАЖ, ХЭН НЬ ХАДАНД ГАРАВ, БАС АЛЬ АЛЬ НЬ БОЯ-НЫ САЙД БАЙСАН БАРСБОЛД, ГАНСҮХ 2-ЫН ХЭН НЬ ДАРХАН ГАЗРЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ ЗАРЖ, ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУЖААД ӨГӨВ, ХЭН НЬ ГЭР ХОРООЛЛЫНХОНД ХЯМД НҮҮРС ӨГСНИЙ ТӨЛӨӨ ШОРОНД ОРЖ ЭРХИЙ ХУРУУГАА ТАЙРЧ ШИНЖИЛГЭЭНД ЯВУУЛЖ, ХЭН НЬ ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨРӨӨ TSE PAB БОЛОН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР БАЙГУУЛАН ИХ ТЭНГЭРИЙН ТӨРИЙН ХАРШТАЙ ЗЭРЭГЦЭН ХАУС БАЙГУУЛАН ЖАРГАЖ БАЙНА. ҮГҮЙ ЭЭ ТАМИН ЭЭ Я.БАТСУУРЬ, ДЭНЗЭН, ГАНЦ ПИДЖАКТАЙ ГАНСҮХ 3 БОЛ ЮУ Ч ГҮЙ ГУЙРАНЧ, ЭЛБЭГЭЭД ӨХ МӨНГӨГҮЙ МӨРТЛӨӨ УРДУУР НЬ ХӨНДӨЛССӨН АЛТАНХУЯГИЙН НӨХӨД УЧРААС Л ЭНЭ. АЛИМАА, БИЛЭГТ ГУАЙ, АМХГ-ЫН БАТХУЯГ, ГАЗРЫН ТОСНЫ ТАЛИЙГАА НАР Н.ЭНХБАЯР, СҮ.БАТБОЛДЫН НАЙЗ НАР УЧРААС ШОРОНД СУУЖ ХАРИН ЭЗЭД НЬ НӨГӨӨДҮҮЛЭЭ МАРТААД АВИЛГАЧДЫГ ӨРШӨӨХГҮЙ ГЭЭД ӨЕХИЙГӨӨ ДАВТАЛ ИДЭЖ ХЭХРЭЭД, ШАРЗ ШИМЭЭД ЭЭБИЙТЭЙ ХӨЛӨӨ ЖИЙН ТАРВАЛЗАЖ БАЙНА. ЯАГААД АТГ ИЙМ МУУХАЙ АЛАГ ЦООГ ЗАХИАЛГЫН ГАЗАР БОЛОВ. ИЙМ УЧРААС Л ХЭМЖЭЭГҮЙ ЭРХТ ДО ЯАМ БОЛЛОО ГЭЖ ШУДРАГА СЭХЭЭТЭНҮҮД ЭГДҮҮЦЭН ДУРГҮЙЦЭЖ БАЙНА. ИЙМ ЗАВААН ҮНДСЭН ХУУЛИЙН БУС БАЙГУУЛЛАГА БАЙСНААС ЦАГДААГААРАА ШИЙДҮҮЛЖ БАЙХ НЬ ГОМДОЛГҮЙ. ТӨХ- БАРАА МАТЕРИАЛ ХУДАЛДАН АВАХ АЖИЛ ЗГ ТАТАН БУУЛГАЖ БАЙХАД ИЙМ ДЭЭДЭСТ ЗУСАР, ДООДОСТ ДЭЭРЭЛХҮҮ ТӨРИЙН НЭР БАРЬСАН ГАЗРЫН ТӨСВИЙГ ЗОГСООСОН Ч БОЛНО. АЛТАНХУЯГИЙН ОЛОН МЯНГАН ХҮМҮҮС ДЭМЖИЖ ХАРЖ БАЙНА.

Зочин 2015-10-23 103.26.194.106

ХҮМҮҮСЭЭ НЭГ Л ЗҮЙЛ ҮНЭНШДЭЭ. ХОРИГ ГЭДЭГ ЧИНЬ 1 ДҮГЭЭРТ: ЖИНХЭНЭ ТОМ АВИЛГАЧДЫГ ҮРГЭЛЖ ШАНАЛГААД СААЖ БАЙХ ЗОРИЛГООР ӨРШӨӨХГҮЙ БАЙХ ЗОРИЛГОТОЙ. 2 ДУГААРТ: ТЭДНИЙГ ӨРШӨӨЧИХВӨЛ АЙДАСААСАА НЭГЭНТ САЛСАН ТЭД ПРОКУРОРТ БҮРТГЭГДЭЭД НЭГ ХАРУУЛЖ АЙЛГАЧИХААД АМЫГ НЬ БАРЬЖ, ХҮЧЭЭР ХУРАЛ ХАЯУЛЖ, ЭСВЭЛ САНАСАНААРАА ӨРСӨЛДӨГЧИЙНХӨӨ ЭСРЭГ КНОП ДАРУУЛЖ ЗАСАГ УНАГААХ, ХАРИЙН ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЭХЭД АШИГЛАХ ЗОРИЛГОТОЙ АЙДАС БҮХИЙ УИХ-ЫН ГИШҮҮД ЧӨЛӨӨЛГДӨЖ, ДАРАМТЛАГЧИЙНХАА ЭСРЭГ БОСНО. 3 ДУГААРТ: АСАР ТОМ АВИЛГАЛЧИД ХУЛГАЙЛСАН ХӨРӨНГӨНӨӨСӨӨ ӨГЧ ХАМГААЛАЛТАНД ОРСОН Ч ДОТРОО ХОРСОЛТОЙ БАЙГАА БӨГӨӨД СУЛАРМАГЧ БҮҮР ТОМ ААЛЗАА ИЛЧИЛЖ БАРЬЖ ИДНЭ. Ж:НЬ М.ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙ,СҮ.БАТБОЛД,БАРСБОЛД ГЭХЧЛЭН. УХААНДАА ЗАСАГ УНАГААХАД НАМАА ХОРЛОСОН ШОНХОРЫН ИХЭНХ НЬ ДАНДАА АЛБАН ТУШААЛЫН БОЛОН ТЕНДЕРИЙН АСУУДЛААР АТГ-Д УРХИДУУЛСАН ХҮМҮҮС БАЙДАГ БӨГӨӨД ПРОКУРОР ҮЗҮҮЛЭЭД ДАЛД ХИЙГЭЭД БАЙДАГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ АРГА .ШАЙМИЙ ЭРДЭНЧИМЭГ НАР ЭНЭ АНГИЛАЛД БАГТДАГ. ЭНЭ АРГЫГ АНХ ХЭРЭГЛЭСЭН ХҮН Н. ЭНХБАЯР БӨГӨӨД ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ 10 НУГАЛЖ ХЭРЭГЛЭСЭН. ОДОО АСАР ИХ ЗҮЙЛ ЗАВШСАН ТУЛ ЭНХБАЯРААС Ч ИЛҮҮ ГАНЦААРДАНА. ЭНХБАЯР ХАА ОЧИЖ ӨӨРИЙНХ НЬ ТӨЛӨӨ ЯВАХ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧТЭЙ ЮМ. ЭЛБЭГЭЭД ОДОО СҮҮДРЭЭСЭЭ ӨӨР НӨХӨРГҮЙ СҮҮЛНЭЭСЭЭ ӨӨР ТАШУУРГҮЙ БОЛСОН. НӨХДӨӨ ШОРОНД ОЛНООР НЬ ХАЯЖ ХЭЛМЭГДҮҮЛСЭН. ТЭХЛЭЭР ӨРШӨӨХГҮЙ БАЙЖ БАЙГААД СААХ ГЭСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ ЖИНХЭНЭ АВИЛГАЛ. 37 ХҮН ӨРШӨӨГӨӨД ХАЯЧИХВАЛ, ЖИНХЭНЭ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ УЧИГ БОЛНО. ЭНЭ БОЛ МАТЕМАТИКААР УРВУУ ТЕОРАМ. АЛИВАА ЗҮЙЛИЙН ЗӨВИЙГ БАТЛАХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОЖ ТОЛГОЙ БЯСАЛГАСНААС БУРУУ ГЭЖ БАТЛАХ ГЭЖ ОРОЛДООД БУРУУ БИШ ГЭСЭН ДҮГНЭЛ ГАРГАХ НЬ ИЛҮҮ АМАР ГЭДГИЙГ ГОНЧИГДОРЖ БАТАЛНА.

Монголчуудаа 2015-10-23 112.72.13.8

Энэ хэдэн авлигачидаас өөр төр барих хүн олдохгүй болоод өршөөх гээд байгаа юм уу?

Ариунаа 2015-10-23 103.26.193.209

/Уянга Энэ 2-р анги төгссөн боловсролгүй хятад авгай болиосой.

Ариунаа 2015-10-23 103.26.193.209

/Уянга Энэ 2-р анги төгссөн боловсролгүй хятад авгай болиосой.

Ариунаа 2015-10-23 103.26.193.209

/Уянга Энэ 2-р анги төгссөн боловсролгүй хятад авгай болиосой.

zochin 2015-10-23 223.131.133.137

ene UYANGA gishyyn shig songogch irgenii erh ashgiin tuluu duugarch yneniig heldeg heden hyn l heregtei baigaa shyy

Зочин 2015-10-23 103.26.193.78

Яахаараа Зоос банкны хамаг хөрөнгийг идэж луйвардсан Батбаярын хохирлыг барагдуулаад төрөөс гаргасан хөрөнгө, ямар ч эрх мэдэлгүй жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулдаггүй юм бэ. Авлига байна гэж хардах үндэслэлтэй,АТГ эрх хүлээн авагчдыг шалгах ёстой юм байна даа