Нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн гэмтжээ

Нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн гэмтжээ

Нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн гэмтжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын тавдугаар багийн Дэнж хорооллын наймдугаар гудамжинд иргэн Э-ийн нам даралтын зуух дэлбэрсэн тухай дуудлага энэ сарын 2-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тухайн өдөр Онцгой байдлын газрын зургаан аврагч, хоёр автомашинтай 1.2 км замыг туулан 00:37 цагт очиход БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “JV-161542005” загварын нам даралтын зуух дэлбэрсэн байсан аж.  Зуух дэлбэрснээс 27 настай эрэгтэй Б нь толгой хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг ар гэрийнхэн нь эмнэлгийн байгууллагад хүргэжээ.

Мөн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Зээг гэдэг газар тус сумын харьяат малчин 37 настай эмэгтэй А нь нэгдүгээр сарын 31-ны өдрийн 17:00 цагийн орчимд суудлын автомашинтай малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага иржээ. Энэ дагуу тус сумын 27 хүн, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж энэ сарын 1-ний өдрийн 09:30 цагт гэрээс нь баруун урд зүгт 40 км-т төөрсөн байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж