Хятадын Хубэй мужийн эрх баригчид хоёрдугаар сарын 2-нд коронавирус туссанаас болж 56 хүн нас барсан тухай мэдээллээ. Мөн БНХАУ-аас гадна нас барсан анхны тохиолдол Филлипинд бүртгэгдэв. Ингэснээр анх халдвар тархсанаас хойш нас барсан хүний тоо нийт 362 болж байна. Эрх баригчид мөн 2103 халдварын тохиолдол Хубэй мужид шинээр бүртгэгдсэн тухай зарласан юм. Мөн Хубэй мужаас гадуур бүртгэгдсэн халдварын тоог оролцуулбал нийт халдвар авагсдын тоо 17205 орчим болж байна. Хубэй мужид 9618 өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаагаас 478 өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Гэхдээ халдвар авч эмчлэгдсэн иргэдийн тоо 480 байна.
Тайландад коронавирусээр халдварласан өвчтөн эдгэв
Тайланд улсын Бангкок хотын "Ражавити" эмнэлгийн эмч доктор Криангсак Атипорнуанич ХДХВ-тэй өвчтөнүүдэд эмчилгээ хийхэд хэрэглэдэг эмийг энгийн ханиад эмчилдэг эмтэй хавсарган эмчилгээ хийснээр коронавирусээр өвчилсөн 71 настай ахмадыг анагаасан байна. Эмчийн хэлснээр өвчтөний биеийн байдал дээрх эмчилгээ эхэлснээс 48 цагийн дотор эрс сайжирч, шинжилгээний хариу сөрөг гарсан гэнэ. Мөн эдгэрсэн өвчтөнөөс дээж авч лабораторид шинжилж үзэхэд коронавирус илрээгүй байна.
Харин АНУ-ын Халдварт өвчин, харшил судлалын үндэсний хүрээлэнгийн захирал доктор Энтони Фаусигийн хэлснээр одоохондоо шинэ вируст тохирсон хэмээн яг таг батлагдсан эм, эмчилгээ байхгүй байгаа аж.
Харин Бээжин дэхь эмнэлгүүдийн мэдээлснээр коронавирусаар өвчилсөн хүмүүст дээр дурдсантай адилаар ХДХВ-тэй өвчтөнүүдэд өгдөг эмийг ханиадны эмтэй хавсаргасан эмчилгээ хийж байгаа гэнэ. Гэвч одоогийн байдлаар БНХАУ-д уг эмчилгээ амжилттай боллоо гэсэн мэдээлэл алга байна.
Эх сурвалж: cnn.com
Зочин 2020-02-03 64.119.20.210
Сvржигнээд байхаар юуч алга!! Хэт олон тоотой болсон хvн гэдэг амьтанд хэвийн vхэл хорогдол гэж угаасаа байх хуультай юм.
Зочин 2020-02-03 64.119.27.121
Yu ch medehgui baij meddeg hunii dur esgej amitnii doog b** bol! Chinii angli bolon orosoor ovchton gedgiig buruu bichij, buruu orchuulsniig chini huuhed zaluus togtooj avaad, naad zah ni shalgaltandaa muu dun avna sh de! Uunees hoish medeh yumaa l bichij baigaarai. Englisheer PATEINT gej bichdeggui, patient gej bichdeg, harin orosoor пациент gej bichdeg. Hoyulaa mongoloor ovchton gesen ug. Olon utga ilerhiilsen ug shu, uunees hoish sain uzej baij medemhiireerei. Yostoi bolij uz!
Зочин 2020-02-03 66.181.182.16
Соёлгүй сонин гар вэ. Хэн төгс биш. Чи ч алддаг.
Зочин 2020-02-03 202.21.108.50
Шинээр халдвар авагчдын тоо, үхэл, эдгэрэлт нэг тийм сайн мэдээ биш дээ. Өдөр өдөрт халдварын тоо улам нэмэгдээд бна.
Зочин 2020-02-03 103.111.68.3
МАНАЙД ХАТГААГААР ЖИЛД 400 ҮХДЭГ ГЭЖ БОДОХООР БИДЭНД ЭМЯ ГЭЖ БАЙНА УУ? МЭРГЭЖЛИЙН БУС ДАРГА НАРТАЙ, ӨВДӨЖ ЗОВЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ӨВЧТӨН ГЭЖ ДОРОМЖИЛДОГ СЭТГЭХҮЙ БАЙГАА ЦАГТ МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НОХОЙНООС ДОЛООН ДООР БАЙХ БОЛНО. БУСАД ЕРТӨНЦӨД ӨВДӨЖ ШАНАЛЖ БАЙГАА ХҮНИЙГ " PATEINT" , ОРОСУУД ПАЦЕНТ ГЭДЭГ НЬ ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛТАЙ ТЭМЦЭГЧ ГЭСЭН ҮГ.
Зочин 2020-02-03 66.181.178.197
Одоогоор 63% нь л эдгэж байгаа гэхээр аймаар байнөа шүү.