Коронавирусаар 362 иргэн амиа алдаж, 480 нь эдгэв

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Коронавирусаар 362 иргэн амиа алдаж, 480 нь эдгэв

Коронавирусаар 362 иргэн амиа алдаж, 480 нь эдгэв

Хятадын Хубэй мужийн эрх баригчид хоёрдугаар сарын 2-нд коронавирус туссанаас болж 56 хүн нас барсан тухай мэдээллээ. Мөн БНХАУ-аас гадна нас барсан анхны тохиолдол Филлипинд бүртгэгдэв. Ингэснээр анх халдвар тархсанаас хойш нас барсан хүний тоо нийт 362 болж байна. Эрх баригчид мөн 2103 халдварын тохиолдол Хубэй мужид шинээр бүртгэгдсэн тухай зарласан юм. Мөн Хубэй мужаас гадуур бүртгэгдсэн халдварын тоог оролцуулбал нийт халдвар авагсдын тоо 17205 орчим болж байна. Хубэй мужид 9618 өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаагаас 478 өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Гэхдээ халдвар авч эмчлэгдсэн иргэдийн тоо 480 байна.

Тайландад коронавирусээр халдварласан өвчтөн эдгэв

Тайланд улсын Бангкок хотын "Ражавити" эмнэлгийн эмч доктор Криангсак Атипорнуанич ХДХВ-тэй өвчтөнүүдэд эмчилгээ хийхэд хэрэглэдэг эмийг энгийн ханиад эмчилдэг эмтэй хавсарган эмчилгээ хийснээр коронавирусээр өвчилсөн 71 настай ахмадыг анагаасан байна. Эмчийн хэлснээр өвчтөний биеийн байдал дээрх эмчилгээ эхэлснээс 48 цагийн дотор эрс сайжирч, шинжилгээний хариу сөрөг гарсан гэнэ. Мөн эдгэрсэн өвчтөнөөс дээж авч лабораторид шинжилж үзэхэд коронавирус илрээгүй байна.

Харин АНУ-ын Халдварт өвчин, харшил судлалын үндэсний хүрээлэнгийн захирал доктор Энтони Фаусигийн хэлснээр одоохондоо шинэ вируст тохирсон хэмээн яг таг батлагдсан эм, эмчилгээ байхгүй байгаа аж.

Харин Бээжин дэхь эмнэлгүүдийн мэдээлснээр коронавирусаар өвчилсөн хүмүүст дээр дурдсантай адилаар ХДХВ-тэй өвчтөнүүдэд өгдөг эмийг ханиадны эмтэй хавсаргасан эмчилгээ хийж байгаа гэнэ. Гэвч одоогийн байдлаар БНХАУ-д уг эмчилгээ амжилттай боллоо гэсэн мэдээлэл алга байна.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж