ЕТГ Г.Буяндоржийн баримтыг Прокурорын газарт хүргүүлжээ | News.MN

ЕТГ Г.Буяндоржийн баримтыг Прокурорын газарт хүргүүлжээ

ЕТГ Г.Буяндоржийн баримтыг Прокурорын газарт хүргүүлжээ

ЕТГ Г.Буяндоржийн баримтыг Прокурорын газарт хүргүүлжээ

Нэмэлт:

Ноёд” группийн захирал Г.Буяндорж прокурорууд 100 мянган ам.доллар нэхэж, өгөөгүйнх нь төлөө цагдан хорьж байсан тухай мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд хийж,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод баримт хэмээн бичгүүд өгсөн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дээрх бичгүүдтэй танилцаад, нягтлан шалгахыг санал болгон  Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газарт тус бүр хүргүүлжээ.

Г.Буяндорж: Прокурорууд 100 мянган ам.доллар нэхсэн

Ноёд” группийн захирал Г.Буяндорж прокурорууд 100 мянган ам.доллар нэхэж, өгөөгүйнх нь төлөө цагдан хоригдсон талаарх мэдээллийг өнөөдөр /2020.02.03/сэтгүүлчдэд хийлээ.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Миний бие 1996 оноос хойш өнөөг хүртэл бизнесийн салбарт 25 жил ажиллаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж хуулийн байгууллагуудын зарим ажилтнуудын хууль бус ажиллагааны тухай болон тэдний ажил, албан тушаалтай холбоотой авлигал, хээл хахуулийн хэрэг байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр энэхүү гомдлыг гаргаж байна.  “Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшин” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалтайгаар бүлэглэж дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн есөн жилийн турш хууль хяналтын байгууллагаар шалгагдсаны эцэст Монгол Улсын шүүхээс миний нэрийг цагаатгасан учраас Ерөнхийлөгчид хандаж гомдол гаргаж  байна.

Миний компанийг дээрэмдэж авч намайг  100 мянган ам.долларын авлигал өгөхийг нэхсэн хэргийн нотлох баримтуудыг цуглуулсан. Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан одоо Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд мөн Нийслэлийн прокурорын газрын орлогч  прокуророор ажиллаж байсан, одоо УЕП-т прокуророор ажиллаж буй Ж.Сандагсүрэн мөн Нийслэлийн прокурорын хяналтын газрын прокуророор ажиллаж байсан н.Халиун нарын үйл ажиллагаатай холбоотой гомдол юм. Энэ хүмүүс миний хэргийг шалгах явцдаа миний хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын хяналтын газрын прокуророор ажиллаж байсан н.Халиун надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардаж дарамталсан. Тухайн үед би хэрэгт шалгагдаж байсан учраас н.Халиун прокурорын хэлснээр өмгөөлөгчийн хамт очиж 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Гэрээгээр 10 мянган ам.долларын урьдчилгаа өгч, 90 мянган ам.долларыг хэргийг ашигтайгаар шийдсэний дараа өгнө гэж гэрээ байгуулсан. Гэрээ хийсний дараа би энэ мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Ингэж хэлсний төлөө намайг эрүүгийн хуулийн таван зүйл ангиар эрүү үүсгэж таван удаа 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Үүний дараагаар надад холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлж би 16 удаагийн шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийн хөрөнгийг алдсан. Ийм ноцтой асуудалд зөвхөн нэг баримтыг би гарган дурдаж байна. Сүүлийн үед баялаг бүтээгчид, бизнес эрхлэгч нарын бизнесийг нь булааж авдаг, дээрэмддэг, төрийн байгууллагын хүчээр дарамталж айлгадаг энэ ажиллагааг таслан зогсооход Монголын төр ажиллаж байгаа учраас Монголын төрд итгэх итгэл маань сэргэж эдгээр прокурорт хуулийн хариуцлага хүлээлгэх байх гэж найдаж 65 хуудас нотлох баримтын хамт Монгол Улсын төрийн тэргүүндээ хүлээлгэн өгч, гомдол гаргаж байна.

Үүнээс гадна нийслэлийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах газрын зарим нэг мөрдөгч, прокурор, шүүгч нарын  сүлжээ бүхий зохион байгуулалттай ажиллагаа энд оролцсон. 65 хуудас нотлох баримтад үүнд оролцсон хүмүүсийн овог, нэр, үйлдэл, оролцоо, нотлох баримтуудыг нь  бүгдийг хавсаргасан” гэв. Зөвхөн нэг л жишээ хэлэхэд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын ерөнхий шүүгч Алтанцэцэг гэдэг шүүгч албан тушаалаа хэтрүүлж бусдын нөлөөнд автан хууль бус шийдвэр гаргаснаас үүдэж манай компани 25 тэрбум төгрөг алдахад хүрсэн.

Энэ мэт үйл явдлаас харахад Салхитын мөнгөний ордтой холбоотой хуулийн байгууллагуудын хууль бус ажиллагаатай адилхан схем мөн энд ажиглагдаж байна.

Энэ бүх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож өгөөч гэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсч байна. Энэ өдрөөс эхлэн би тэмцлээ эхлүүлж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-03 202.9.47.26

Zuv

Avatar

Zochin 2020-02-03 202.9.40.165

Yamarch prokuror uuruu duraaraa hereg avch hyanadaggui, toirgiin zarchmaar orlogch dargiin tsoholtoor hyanaj shiidverle gesnii daguu hergee hyanadag, tuhain alban tushaaliig hashij bga bol ter hun ajlaa l hiine. ajlaa hiisniihee tuluu busdiin amnii bai boloh uchirgui. tegeed eruugiin hereg ni etseslen shiidverlegdeegui hunii ugeer ug hiigeed ard tumnii tolgoig ugaagaad shoudaad bdag turtei bh chini yamar ih emgenel ve. Buyandorjoo chi tuhain ued ni ingeed yavj bhgui odoo genet serj sehej bna uu.

Avatar

Zochin 2020-02-03 202.9.40.165

Za Haliun prokuror iim hun bish gedgiig prokuroruud ni ch, shalgagdaj hyanagdaj bsan humuus ni ch medne shuu dee. Ajillaj bhdaa ajlaa yamar mundag hiideg hun bilee dee, hunees 100 myangan dollar bitgii hel 100 tugrug ch zeeleh durgui tiim hun bhad yahaaraa ingej hunii ner turd shuud haldaj gutgedeg bnaa. prokuroriin baiguullaga ni hurtel Medegdel gej surjin nertei yaduuhan yum bicheed tavichihsan.

Avatar

Зочин 2020-02-03 66.181.178.197

За Буяндорж яах вэ. Ярьж болно. Энхболд оо, чи минь харин юу вэ. Чи харин шүүх, прокурорыг удидрдахгүй шүү. Чи ингэх тусмаа унана шүү дээ. Ер нь ч чамайг унагаана даа ард түмэн. Нэгд. Хоёрт, Ариунаа, Буяндорж хоёр бас тэнэг юм даа. Шууд ингэж болдоггүй юм даа. Боддог байхгүй юу даа. Эрос гэхээр энэ цагийн луйварчин ч юм уу гэж бас харагддаг л юм

Avatar

Зочин 2020-02-03 66.181.184.25

Прокурорын хэргийг прокурорт нь шилжүүлэхээр яадаг юм бол доо!?

Avatar

Зочин 2020-02-03 202.9.46.236

Эр хүн Г Буяндорж та ! Цагдаа, шүүх прокурорынхон авилгын сүлжээнд орчихсон л доо ! Үх-эж далдардагүй Элбэгийн үед л Монголын хуулийн байгууллага авилгын сүлжээнд орсон ! 2000 оноос хойш хууль шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээс авилгад ямар нэгэн байдлаар нэр холбогдоогүй хүн ховор байх шүү ! Эд нар хэрэгт холбогдогч нарыг ялангуяа албан тушаалын хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдогч нараас элдэв янзаар дарамталж, үгсэн хуйвалдаж мөнгө салгаж байж л салдаг нь нууц биш шүү !!!

Avatar

mongol 2020-02-03 192.82.68.124

ene ooroo lno-toi doo

Avatar

Зочин 2020-02-03 82.209.144.81

Манай хуулийн сайд ийм мэдээ уншдаг болов уу?? Дандаа л тэр хавиас нь цочирдом мэдээ гархийн :::

Avatar

zochin 2020-02-03 59.102.83.149

muusain luivarchdaas munguu salgaj odoo uursduusn 25 terbumaa neheed suuchih ene ulsad shudraga yum gj alga jijeghen tutsnees hurtel tamhi zarlaa gj avilga avdag

Avatar

зочин 2020-02-03 202.9.47.2

Мэнгэт харын хорин жил удирдсан салбар шдээ …Өөр юу хүсээ вэ ..

Avatar

Зочин 2020-02-03 202.9.40.165

Үеэ өнгөрөөсөн шүүгч прокурор нарыг ажлаас нь чөлөөлөөч ээ. Олон жил шүгч хийсэн хүн насаарай идэх мөнгийг авилгалд авсан байж таараа.Гэтэл хөгшин болтлоо ажлаад байх юм. Зайгаа тавьж өгөөч.

Avatar

o 2020-02-03 202.21.108.13

naad batbold sandagsvren jingene zavaan nohduyd baigaa

Avatar

Зочин 2020-02-03 64.119.16.101

Задилангийн гар худлаа яриадл

Avatar

Зочин 2020-02-03 202.126.89.1

энэ байдал өнөөгий нийгмэмд бугшсан хуулийн системийн авилгал хээл хахуулийг бопитоор харуулж байна . Үүнийг засах цаг туйлдаа хүрлээ .бизнес эрхлэгчид үнэхээр зовж бна да

Avatar

хар масс 2020-02-03 192.82.68.142

авилага хээл хахууль бол арын хаалга гэдэг комнист угшилтай л даа.

Avatar

Иргэн 2020-02-03 202.21.118.138

Хүний эрхийн комиссын даргын буудал ресторан ажиллагсдадаа хамгийн бага цалин өгдөг, нөхөр нь Батбаяр гээд ажиллуулдаг, харамч газар, дүүгээ гаргаж авсан, одоо гайгүй цалинтай газарт ажилд ороод дажгүй явж байгаа

Avatar

Зочин 2020-02-03 43.242.242.189

Ариунаагийн нѳхѳр уг нь Арижхан амьтан юм шүү дээ ха ха

Avatar

Зочин 2020-02-03 64.119.24.7

Хүний эрхийн үндэсний комиссын П.Оюунчимэг гэж нэг айхтар шулам бас байнаа. Зурагтаар хүний эрх ярьчихаад л . Тэгсэн чинь охид хүүхнүүдийг нүцгэлж бүжиглүүлээд биe ийг нь үнэлүүлээд л баллаж өгсөн байх юм. Энэ мэт авгайг шалгадаг газар eр нь м онголд байна уу.

Avatar

Зочин 2020-02-03 182.160.38.214

Энэ нэр дурдагдсан шүүгч прокурорууд Элбэгдорж Дорлигжав нарт дээрэмдсэн мөнгөнийхөө 40 хувийг нь өгдөг байсан шүү. Элбэгдорж бас Нямтайшираас 2 сая доллар авсан нь гэрэл цохичихсон. одоо Элбэгдорж монголд ирэхээсээ айгаад тойрч зугтаад байгаа

Avatar

Ард 2020-02-03 202.70.34.70

ШУДАРГА БУС ЗҮЙЛИЙН ТАЛААР ЕТГ-Т ӨРГӨДӨЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ЮУ? ЮУ ГЭХ ГЭЭД БАЙНАА? ӨӨР ЗӨНДӨӨ ОЛОН ХҮН ӨРГӨДӨЛ ӨГӨӨРЭЙ.

Avatar

Amar 2020-02-03 182.160.38.134

Цахиагийн Элбэгшуналын энэ сайтынхан эзнээ олж ирээд шүүхэд өгч иргэдээ хохиролгүй болгооч ээ.

Avatar

Зочин 2020-02-03 202.126.89.212

Одоо шүүх цагдаа нь таалагдахгүй хүн болгон ЗЭнхболдод өргөдөл өгөх болж байна уу.Нөгөө тал нь бас баахан юм ярина.Энэ хэрэг энэ 2.ын хүслээр шууд нэг талд шийдэгдэхгүй.Олон үхэрнүүд төр засгаа зүхээд хууль шүүхдээ итгэл нь буураад аль нэг талыг дагаж үймсэн байдлаа болих хэрэгтэй.

Avatar

uchir ni oldohoo bailaa 2020-02-03 202.131.253.66

gemt heregtnuud huuliinhan yalgaa bn uu, yu bolood bnaa, alin aliigaa hyanah bolood bnaa, prokuror tsagdaa gedeg chin gemt heregten gej oilgogddog bolloo

Avatar

Зочин 2020-02-03 203.91.119.162

Ек-д төмсөгдүүлчихсэн, Зика өмнө гөлөн гөлөн гээд зогсож байгаа харагдна, кккк
Гоё гоё ингэж байхгүй бол шүүх, прокурорууд арай л байсан юм

Avatar

духлаа 2020-02-03 202.126.88.131

цагдаад биш тамгын газарт өгч байгаа нь улс төр шоу л байна даа

Avatar

Зочин 2020-02-03 202.21.108.13

Tsagdaa yu gej shuuh prokuroriig shalgah ve de chadahgui

Avatar

Зочин 2020-02-03 202.70.41.2

Зальтай юмнуудын үгэнд орж мөрөөрөө ажлаа хийж байгаа улсыг битгий хэлмэгдүүлээсэй дээ. Ул суурьтай шалгаарай. Өргөдөл гаргасан иргэн болгоныг ингэж хүлээж авдаг болсон бол сайхан л юм байна.

Avatar

Зочин 2020-02-03 66.181.178.101

Даварсан чацганууд элбэгдорж бүр тодруулбал ховдын гаруудд л байгаа д

Avatar

Зочин 2020-02-03 124.158.107.35

улс төрийн намууд луйварчдын орогнох газар болж

Avatar

Зочин 2020-02-03 66.181.161.118

Хээл хахиулд автсан олон хүн байгаа сайн шалгах хэрэгтэй.Буяндорж үнэн л ярьж байгаа.

Avatar

zochin 2020-02-03 202.126.88.188

buyandorj uuruu luiwarchin shv de Uuruu tsagdaas baisan hvn neg awgaid yu gej luiearduulah we Ene bol shal hudlaa l gej bodoj baina

Avatar

Зочин 2020-02-03 103.111.68.3

ТЭМЦЭХГҮЙГЭЭР, ЗҮГЭЭР Л ХҮЛЭЭГЭЭД СУУГААД БАЙВАЛ ЮУЧ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ХУВЬСГАЛ ХЭРЭГТЭЙ, ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭР БУРУУ БАЙНА, ХАМГИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ЯПОН, АНГЛИ,… ХААНТ ЗАСАГТАЙ, ЯДАЖ УРД, ХОЙД БАРУУН ЗҮҮН ХӨРШҮҮД ШИГЭЭ ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ…

Avatar

Лхагва.Л 2020-02-03 202.9.46.26

СЭТГҮҮЛЧЭЭ ЮУ БИЧИЖ БАЙГААГАА ЭРГЭЭД УНШ ДАА.ЮМ БИЧВЭЛ ЛОГОКТОЙ ЮМ БИЧЭЭЧ.

Avatar

Зочин 2020-02-03 103.9.90.98

ЯААСАН ГЭЖ . шалгадаг газар нь шалгаад хорих зөвшөөрлийг шүүх нь өгч хоригдсон бхд. тэр үедээ дараа нь бас гараад өгөхүй одоо юу болоод юу яриад байгаан бол ооо

Avatar

Иргэн 2020-02-03 202.70.34.70

МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ЭРҮҮЛЖИХ БОЛ УУ???? ИТГЭХГҮЙ БАЙНА. 50 ЖИЛИЙН ДАРАА МАГАДГҮЙ…..

Avatar

Зочин 2020-02-03 103.111.68.3

ТЭМЦЭХГҮЙГЭЭР, ЗҮГЭЭР Л ХҮЛЭЭГЭЭД СУУГААД БАЙВАЛ ЮУЧ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ХУВЬСГАЛ ХЭРЭГТЭЙ, ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭР БУРУУ БАЙНА, ХАМГИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ЯПОН, АНГЛИ,… ХААНТ ЗАСАГТАЙ, ЯДАЖ УРД, ХОЙД БАРУУН ЗҮҮН ХӨРШҮҮД ШИГЭЭ ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ…

Avatar

zochin 2020-02-03 122.201.23.84

Ямар аймаар юм бэ, зүгээр л шинэ цагийн хэлмэгдүүлэлт юм байна даа

Avatar

Зочин 2020-02-03 150.129.141.80

Шалгаж байж л мэднэ. Яаж шалгах вэ гэдэгт л учир бий. Бас хүмүүсийг хэлмэгдүүлэх вий.

Avatar

Зочин 2020-02-03 64.119.26.104

Сүүлд ургасан МАНАН-гийн эвэр түрүүчийн чихнээсээ урт гэдэг энэдээ.

Avatar

зочин 2020-02-03 202.179.26.171

аймаар хүмүүс юмаа. Монголын хууль хүчнийхэнд яаж итгэх болж байна а

Avatar

Зочин 2020-02-03 150.129.142.232

Энэ хууль хүчнийхэн чинь ер нь авлига ч аймшгийн нөхдүүд юм бишүү.

Avatar

Зочин 2020-02-03 103.111.68.3

ТАХАЛТАЙ ТАРВАГА, ХУРЦ НАР ИЙМ Л БОЛГОСОН.

Avatar

үхэр 2020-02-03 192.82.68.142

авилаг бол арын хаалга гэдэг комнист угшил шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж