ЕТГ Г.Буяндоржийн баримтыг Прокурорын газарт хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

ЕТГ Г.Буяндоржийн баримтыг Прокурорын газарт хүргүүлжээ

ЕТГ Г.Буяндоржийн баримтыг Прокурорын газарт хүргүүлжээ

Нэмэлт:

Ноёд” группийн захирал Г.Буяндорж прокурорууд 100 мянган ам.доллар нэхэж, өгөөгүйнх нь төлөө цагдан хорьж байсан тухай мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд хийж,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод баримт хэмээн бичгүүд өгсөн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дээрх бичгүүдтэй танилцаад, нягтлан шалгахыг санал болгон  Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газарт тус бүр хүргүүлжээ.

Г.Буяндорж: Прокурорууд 100 мянган ам.доллар нэхсэн

Ноёд” группийн захирал Г.Буяндорж прокурорууд 100 мянган ам.доллар нэхэж, өгөөгүйнх нь төлөө цагдан хоригдсон талаарх мэдээллийг өнөөдөр /2020.02.03/сэтгүүлчдэд хийлээ.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Миний бие 1996 оноос хойш өнөөг хүртэл бизнесийн салбарт 25 жил ажиллаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж хуулийн байгууллагуудын зарим ажилтнуудын хууль бус ажиллагааны тухай болон тэдний ажил, албан тушаалтай холбоотой авлигал, хээл хахуулийн хэрэг байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр энэхүү гомдлыг гаргаж байна.  “Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшин” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалтайгаар бүлэглэж дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн есөн жилийн турш хууль хяналтын байгууллагаар шалгагдсаны эцэст Монгол Улсын шүүхээс миний нэрийг цагаатгасан учраас Ерөнхийлөгчид хандаж гомдол гаргаж  байна.

Миний компанийг дээрэмдэж авч намайг  100 мянган ам.долларын авлигал өгөхийг нэхсэн хэргийн нотлох баримтуудыг цуглуулсан. Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан одоо Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд мөн Нийслэлийн прокурорын газрын орлогч  прокуророор ажиллаж байсан, одоо УЕП-т прокуророор ажиллаж буй Ж.Сандагсүрэн мөн Нийслэлийн прокурорын хяналтын газрын прокуророор ажиллаж байсан н.Халиун нарын үйл ажиллагаатай холбоотой гомдол юм. Энэ хүмүүс миний хэргийг шалгах явцдаа миний хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын хяналтын газрын прокуророор ажиллаж байсан н.Халиун надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардаж дарамталсан. Тухайн үед би хэрэгт шалгагдаж байсан учраас н.Халиун прокурорын хэлснээр өмгөөлөгчийн хамт очиж 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Гэрээгээр 10 мянган ам.долларын урьдчилгаа өгч, 90 мянган ам.долларыг хэргийг ашигтайгаар шийдсэний дараа өгнө гэж гэрээ байгуулсан. Гэрээ хийсний дараа би энэ мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Ингэж хэлсний төлөө намайг эрүүгийн хуулийн таван зүйл ангиар эрүү үүсгэж таван удаа 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Үүний дараагаар надад холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлж би 16 удаагийн шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийн хөрөнгийг алдсан. Ийм ноцтой асуудалд зөвхөн нэг баримтыг би гарган дурдаж байна. Сүүлийн үед баялаг бүтээгчид, бизнес эрхлэгч нарын бизнесийг нь булааж авдаг, дээрэмддэг, төрийн байгууллагын хүчээр дарамталж айлгадаг энэ ажиллагааг таслан зогсооход Монголын төр ажиллаж байгаа учраас Монголын төрд итгэх итгэл маань сэргэж эдгээр прокурорт хуулийн хариуцлага хүлээлгэх байх гэж найдаж 65 хуудас нотлох баримтын хамт Монгол Улсын төрийн тэргүүндээ хүлээлгэн өгч, гомдол гаргаж байна.

Үүнээс гадна нийслэлийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах газрын зарим нэг мөрдөгч, прокурор, шүүгч нарын  сүлжээ бүхий зохион байгуулалттай ажиллагаа энд оролцсон. 65 хуудас нотлох баримтад үүнд оролцсон хүмүүсийн овог, нэр, үйлдэл, оролцоо, нотлох баримтуудыг нь  бүгдийг хавсаргасан” гэв. Зөвхөн нэг л жишээ хэлэхэд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын ерөнхий шүүгч Алтанцэцэг гэдэг шүүгч албан тушаалаа хэтрүүлж бусдын нөлөөнд автан хууль бус шийдвэр гаргаснаас үүдэж манай компани 25 тэрбум төгрөг алдахад хүрсэн.

Энэ мэт үйл явдлаас харахад Салхитын мөнгөний ордтой холбоотой хуулийн байгууллагуудын хууль бус ажиллагаатай адилхан схем мөн энд ажиглагдаж байна.

Энэ бүх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож өгөөч гэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсч байна. Энэ өдрөөс эхлэн би тэмцлээ эхлүүлж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж