Ирц бүрдээгүйн улмаас тогтоолын төслийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

Ирц бүрдээгүйн улмаас тогтоолын төслийг хойшлууллаа

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулж, өнөөдрийн чуулганы хуралдааны зургадугаарт жагсаасан байсан. Гэтэл УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас үдээс хойших хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонсоод чуулганыг  өндөрлүүллээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж