&#34Зоос&#34 банкны талаар асуулга тавьлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

&#34Зоос&#34 банкны талаар асуулга тавьлаа

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Л.Цог: Энэ асуудал бол өнөөдөр их хэрэгтэй. Зоос банкийг хувьчлахдаа хувьцаа эзэмшигчдийн хурал хийлгээгүй хаасан гэсэн энэ үнэн үү? Зоос банкийг дампуурах үед УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчид том том зээл авсан тэр зээл барагдаж байна уу?

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч н.Жавхлан: 2009 онд Зоос банкыг татан буулгахад тухайн үеийн алдагдал нь 88тэрбум төгрөгт хүрч өөрийн хөрөнгө нь -55тэрбум болсон байсан учираас Монгол Банкны ерөнхийлөгчийн тушаалаар шууд татан буулгах шийдвэр гаргасан. Алдагдал ийм түвшинд хүрсэн учираас шууд татан буулгах эрхтэй.  

Зоос банкны хувьцаат компани дахь банкны эрх хүлээн авагч н.Ариунбат: Тухайн үед засгийн газрын тогтоол гарч төрийн банк байгуулах шийдвэр гарсан. Шууд утгаараа УИХ-ын гишүүдтэй холбоотой зээл гэж байхгүй. Харин бизнес эрхлэгчдийн 58,1 тэрбум төгрөгний зээлийн өрийн үлдэгдэлтэй байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга: УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл 2009 оны 12 сард Зоос банкны бүтцийг өөрчлөн байгуулна гэж тогтоол гаргасан байна. Тэгэхээр банк дампуураагүй гэж би ойлгож байна. Жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хувиарлах ёстой юм бишүү, татан буугдсан юм бол эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалахгүй байгаад би гайхаж байна. Бас нэг томоохон хувьцаа эзэмшигч нь Европын Сэргээн босголт хөгжлийн банк байсан юм байна. Европын Сэргээн босголт хөгжлийн банкны хувьцааны эрхийг төлөөлж төлөөлөгч нь төрийн банкинд 1,6 жил ажиллаж байсан байна. Энэ гэрээний учирыг тайлбарлаж өгөөч. Европын Сэргээн босголт хөгжлийн банк чинь хохирлоо барагдуулах арга хэмжээ авдаггүй юм уу? 53 хувийг эзэмшиж байсан н.Батбаяр хөрөнгөө Монгол Банкнаас гаргуулсан гэж үнэн үү? том хувьцаа эзэмшигч нь яагаад дуугүй байна вэ?

Сангийн яам Х.Рагчаа: Зоос банкны хувьцаа эзэмшигч н.Цэрэнжав гэж байдаг. Энэ хүн байнга манай яаманд ханддаг. Манай яаманд ийм гэрээ байхгүй.

УИХ-ын дарга З.Энхболд: Европын Сэргээн босголт хөгжлийн банкыг төлөөлж ажилсан хүн сангийн яаманд хамаагүй юм уу, компанидаа хамаатай юм уу?

Сангийн яам Х.Рагчаа: Тиймээ. Компанидаа хамаатай.

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч н.Жавхлан: Банкны хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хувиарлах ямар ч боломж байхгүй. 55 хувийг эзэмшдэг н.Батбаяр бол Зоос банкнаас 2 дахь өглөг дээр байсан хөрөнгөө буцааж авсан.

УИХ-ын гишүүн Г.Уянга

УИХ-ын тогтоол өөр байна. Тогтоолоос гажсан байна. Бүтцийг өөрчлөн байгуулж төрийн банк байгуулагдсан. Одоо Төрийн банкийг хувьчлах асуудал яригдаж байна. Хэрэв хувьцаа эзэмшигчид хариуцлага хүлээх ёстой юм бол жижгээс томруу дарааллах ёстой. Одоо жижиг хувьцаа эзэмшигчид хохироод үлдцэн. Энэ луйварт Монгол Банк оролцсон байна. Маш олон хуулийг зөрчиж хуйвалдаан болсон гэдэг нь олон талаараа харагдаж байна. Та нар ингэж худлаа хэлж байгаад банк идэх ажлаа болих хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хороон дээр гацсан ажлыг эхлүүлэх санал тавьж байна.

УИХ-ын өнөөдрийн чуулган ийнхүү өндөрлөж байна. Бусад хуулийн төслийг хэлэлцэх шаардлага байгаа ч гишүүдийн ирц хангалтгүй байгаа учираас УИХ-ын чуулганыг хаалаа.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж